2016-06-02
“Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-д
 “Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-д

Уул уулын оргил Элгэн дор минь
Ус усны мандал Элгэн дор минь
Зөрөг зөргөөр харгуй Элгэн дор минь
Сүрэг сүргээр адуу Элгэн дор минь
Зандан хүрэн толгод Элгэн дор минь
Загийн шугуйт говь Элгэн дор минь
Цуурай зулрах халил Элгэн дор минь
Цуутай дорнын тал Элгэн дор минь
Дагшин ариун газар Элгэн дор минь
Даль жигүүрт бие минь ТЭНГЭРИЙН ДУНД.

Яруу найрагч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax