2009-12-03
Шийдэмгий, тvргэн зантай хvмvvс урт насалдаг


100 буюу тvvнээс дээш наслах нь амьдралын бас л нэгэн тайлагдашгvй нууц гэлтэй. Гэвч vvнд хvний санаанд оромгvй энгийн олон хvчин зvйл нөлөөлдөг гэхэд та итгэх vv

Жишээ нь Эквадорын Вилькабамба өндөр уулсын хөндийд байдаг Андад “урт насалдаг баянбvрдvvдийн” нэг оршдог. 1950-иад оны vед Вилькабамбад анх удаа эмч нар vзэгдэх болж. Гэтэл vзлэгт орж буй бvхэл бvтэн зууны босгыг алхсан тэр хvмvvс цоо эрvvл байсныг олж мэдсэн эмч нар бvр ч их гайхсан ажээ.
Эндхийн улирал эрс тэс биш юм. Газар нутгийн байдал нь явахад их хvч шаардах учир хvмvvсийн булчинг хөгжvvлдэг. Хэн боловч өсөх наснаасаа насан эцэс болтлоо хөнгөн бус хөдөлмөрийг байнга хийдэг болой. Жилийн туршид хvнсний ногоо, эрдэнэ шиш, улаан буудайн vйлдэхvvнийг иднэ. Махыг хааяа иддэг.
Хойд Пакистаны хvнзын хөндийд маш өндөр настангууд нь ч гэсэн мал, шувуу маллах, юм угаах, тариа тvvх зэргээр янз бvрийн ажил хийнэ.
Кавказын уулын урт настнуудыг дэлхий дахин мэдэх билээ. Ихэнх нь Абхази ба өндөрлөг Карабахад байдаг. Абхазын хоол хvнсэнд хvнд хэрэгтэй бvх витамин байна. Ногоон сонгино, сармис, улаан лооль, баклажан элдэв янзын амтлах ногоо байхгvй л бол vдийн хоолны тухай бодсны ч хэрэггvй.
Абхазчууд тунгалаг шөл болон махтай төрөл бvрийн шөлийг бараг иддэггvй гэхэд болно. Харин шош, эрдэнэ шиш, грек самар, анар, усан vзэм эрхэмлэн vздэг байна. Мөн чихэрлэг байхуу, кофе огт уудаггvй юм байна. Зөвхөн ногоон цай, сvvн төрлийн ууш, цэвэр усаар амны цангаа тайлахаас гадна баяр ёслолын vеэр хатуу бус жимсний зөөлөн дарс хэдэн хvндага тогтоох дуртай гэнэ.
Абхазчууд өөрсдөө урт наслахын гол шалтгааныг чимээ шуугиан ихтэй хот суурин газар vvнээс улбаатай стрессээс хол уулын цэнгэг агаарт байдаг гэж тооцно. Бодоход урт настангууд их л дөлгөөн тайван зантай байдаг болов уу гэтэл vнэн хэрэгтээ тийм бус аж. Урт настангуудын дал орчим хувь нь шийдэмгий, тvргэн зантай тэр ч байтугай захирангуй хvмvvс.
Урт настан Якутэд ч бас бий. Өнгөрсөн зууны дунд vеэр их эмч Хуттон бичихдээ “Эскимосчуудын эрvvл мэндийг удаан хугацаанд нягт нямбай vзэх явцад Европод тархсан зарим өвчин надтай огт тааралдсангvй. Тэд хоол хvнснийхээ дийлэнх хэсгийг тvvхий чигээр нь хэрэглэнэ. Магадгvй, vvнтэй ч холбоотой юм уу эскимосчуудын дунд хvvхдийн рахит /сульдаа/ багтраа / астм/ өвчтэй хvмvvс байдаггvй” гэжээ.

 

 

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:13 | Хоол тэжээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax