2009-12-15
Алдарт “Google”-ийн баяжсан тvvх


Интернэт хэмээх мэдээллийн зах хязгааргvй далайгаас хvссэн мэдээллээ олж авах амаргvй байдгыг та сайн мэдэх байхаа. Гайхалтай хурдан, хямд төсөр хайлтын систем болох Google нь бидний амьдралыг хөнгөвчилж байна. Сvлжээний хэрэглэгчид эмчрvv утасдахын оронд Google-д өвчнийхөө шинж тэмдгийг бичээд тэндээс өөрийн адил өвчтөнvvдийн тvvх, эмчилгээний арга, зөвлөмжvvдийг хvртэл олж болдог. Өдөрт 150 сая хайгуулын хvсэлтийг барагдуулдаг алдарт Google-ийн товч намтартай танилцъя.

Google-н тvvх АНУ-н Калифорни мужийн Стэнфордын их сургуулиас эхэлнэ.
Москвагаас гаралтай Сергей Брин, Мичиганы Ларри Пейж нар 1995 онд Стенфордод сурдаг байсан бөгөөд интернэтийн шинэ хайлтын систем боловсруулахаар сэтгэл шулуудан хамтран ажиллах болжээ. Тэд 1998 онд төрөл төрөгсөд, найз нөхдөөсөө 1 сая долларын хөрөнгө цуглуулж тэр жилдээ хайлтын систем болох Google-н анхны хувилбарыг хамт оюутны байрнаас их сургуулийн найз бvсгvй Сьюзан Войцицкигийн гаражид нь анх боловсруулжээ.

Google гэдэг нь зөвхөн мэргэжлийнхний хvрээнд мэддэг “Гугол” гэх 10100 бvхий математикийн тоог илэрхийлдэг vг юм. Сvлжээг санаачлагч Брин, Пейж хоёр өөрсдийн гар нийлсэн багаа бvрдvvлжээ. Стэнфордод хамт сурч байсан Крейг Силверстайныг компаны технологий хариуцсан захирлаар, харин Сюзон Войцицки нь vйлдвэрлэл хариуцсан захирлаар тус тус ажилладаг байна.

Удалгvй дэлгэрэнгvй хайлтын ажлыг хангах талаар YAHOO-тай гэрээ байгуулсан нь Google-г алдаршуулсан юм. Калифорни мужийн Маунтин Вьюгийн ойролцоо гурван төв байртай тус компанид дэлхийн 15 орны 600 гаруй хvн ажилладаг. Эндхийн бvх зvйл хvмvvсийг ажиллах нөхцлөөр хангахад зориулагдсан байдаг. Компаний байранд төгөлдөр хууртай амралтын өрөө, иллэг хийх газар, теннис, биллъярд гээд алжаал тайлах бvх зvйл энд бий.

Өнөөдөр 30 настай Брин, 31 настай Пейж нар энэ бvхнийг хийж санасандаа хvрч чаджээ. Мэдээллийг ангилж хайх ажилд хvмvvс нэг их оролцдоггvй бөгөөд Америк даяар тархсан 10 000 гаруй сервер компьютер энэ бvх ажлыг гvйцэтгэдэг. Хайлтын хурд болоод нарийн нягт байдал нь Google-ийн баримтлах гол бодлого тул ямар ч мэдээллийг хэдхэн секундын дотор хайж олдог.

Интернэт бизнесийн шинжээчдийн хэнээс нь ч Google хэрхэн ингэж өрсөлдөгчдөөсөө хол тасарч чадсан тухай асуувал “Тодорхой зорилго, хичээл зvтгэл” гэсэн хэдхэн vгээр хариулна.


Vнэхээр ч Брин, Пейж нар дэлхийн хамгийн шилдэг хайлтийн системийг бий болгох ганц л зорилготой байсан. 2001 оны эцэс гэхэд тэд энэ зорилгодоо хvрээд зогсохгvй чамгvй ашиг орлоготой ажиллажээ. Бvр Google-н хайлтын системээс хасуулахад л дампуурсан компаниуд ч байдаг. Эдvvгээ нөхдvvд баян саятнууд болж, сая сая долларын дунд яах учраа ч олохгvй тарвалзаж сууна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:07 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax