2009-12-16
батга, Сэвхийг яаж арилгах вэ?
Нэг. Ямар хоол унд нүүрэнд батга гарахад нөлөөлдөг вэ?
- Хэт их өөх тостой хоол идэх,
- Шарсан хуурсан хоол байнга хэрэглэх,
- Шоколад, чихэр ихээр хэрэглэх,
- Гаазтай болон спиртийн төрлийн ундаа, өтгөн кофе зэргийг ихээр хэрэглэх

Хоёр. Сэвхийг яаж арилгах вэ?
- Сэвхийг нөсөөт толбоноос ялгах хэрэгтэй. Сэвх нь хамрын болон хацрын дээд хэсэгт цэгэн хэлбэртэй гардаг. Сэвх нь удамшлаас үүссэн ч байж болно. Хаврын улиралд С аминдэм, нар салхинаас хамгаалах тос хэрэглэх нь чухал. Сэвх нь ихэвчлэн өсвөр насанд гараад 40 насанд аяндаа алга болно. Харин нөсөөт толбыг хуулах эмчилгээ хийдэг.

Гурав. Хумсаа урт ургуулах нь сайн уу, муу юу?
- Ямар нэгэн сайн, муу нөлөө гэж байхгүй. Хамгийн гол нь хумсаа арчилж, цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Дөрөв. Үс их хэмжээгээр унаад байвал яах вэ?
- Үс унах шалтгаан олон янз, унах хэлбэр ч олон. Үс хэт хуурайшсанаас голчлон унадаг. Мөн өвчний шалтгаантай ч байж болно. Хуурайшсанаас шалтгаалсан бол долоо хоногт нэгээс хоёр удаа үсэндээ тэжээлийн тос түрхэж, иллэг хийх хэрэгтэй.

Tав. Умдагны үс ургахгүй байгаа нь муу юу?
- Энэ асуудалд санаа зовохгүй байхыг зөвлөе. Зарим хүүхдэд шилжилтийн насны өөрчлөлтүүд эрт илэрдэг байхад заримд нь хожуу 14-15 насанд ч илэрдэг.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:57 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ок
Бичсэн: Зочин цаг: 14:47, 2012-04-10 | Холбоос | |


үнэнтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа танай хамт олонд
Бичсэн: Зочин цаг: 14:46, 2012-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax