2011-01-06
Таныг хэдэн амрагтай байсныг түвэггүй мэдэж болно
Бүсгүй хүн хэчнээн амрагтай байсныг, мөн тэр нь хэн хэн байсныг олж тодорхойлж чаддаг болсон гэж эрдэмтэд баталж байна. 1997 онд эрдэмтэд эмэгтэй хүний үтрээний шингэнийг судалж байхдаа сонир­холтой эсүүдийг олж илрүүл­жээ.

Эдгээр эс нь энгийн хамгаалалтын эс шиг хэрнээ арай том, бэлэг эрхтэнээр нэг тархаж байрласан байв. Тэднийг тэнүүлч эсүүд гэж нэрлэжээ. Судалгааны дүнд тэнүүлч эс нь эр эсийн генийн үлдэгдэл гэдгийг тогтоосон байна. Хурьцлын үед эмэгтэй хүний биед сая сая эр эс нэвтэрч зөвхөн ганц нь үр тогтоодог.

Бусад нь аль болох түргэн сорогдож шингэх ёстой эс, тэгвэл гадны эс умайн үрэвсэл үүсгэдэг.Энэ үед тэнэмэл эсүүд ажиллаж хурьцал бүрийн дараа цэвэрлэгчид шиг их цэвэрлэгээ хийдэг. Хэдэн цагийн дараа хэдэн сая эр эсээс юу ч үлддэггүй. Тэнүүлчид эр эсүүдийг шингээж уусгадаг.

Гэхдээ гүйцэд биш. Тэнүүлч эсүүдийн дотор талын уурагт хэсэг уусдаггүй нь үлддэг. Тэр гинжний тоогоор эмэгтэй хүн бэлгийн хэдэн амрагтай байсныг тогтоож болно. Бүтцээр нь хэн гэдгийг ч олж болдог гэнэ. Гэхдээ үүний тулд тухайн эр хүний ДНК авч харьцуулсан шинжилгээ хийх хэрэгтэй.

Гэхдээ үүнгүй ч гэсэн тэр эрэгтэйн биеийн өндөр, жин, арьсны өнгө, насыг хэлж болно. Тэдгээр ген тарж бутарсан байдаг тул үр тогтохгүй. Яагаад эмэгтэйн бие организм бэлгийн харьцаанд өмнө нь орж байсан эрчүүдийн тухай санаж байх хэрэгтэй вэ? Тэдний хэн нь ч хүүхдийн эцэг байж болохоор.

Ийм учраас эмэгтэйн бие түүний тухай мэдээл­лийг хадгалдаг төдийгүй түүнийг үнэлж харьцуулж байдаг. Анх үнэгт ийм механизм байдгийг олж тогтоожээ. Хэрэв эр үнэгний генийн набор бүтэн биш бол эм үнэг үүрд түүнээс харшилтай болдог. Эрчүүдэд ч бас тэнүүлч эсүүд бий. Түүнд уургийн өвөрмөц хэсгүүд орсон байдаг.

Химийн шинжилгээгээр энэ нь хурьцлын үед орсон эсийн үлдэгдлүүд байгааг батлав. Эр хүн хэдэн эмэгтэйтэй байсныг олж тогтооход бага зэрэг хугацаа хэрэгтэй байгаа аж. Анх харахад энэ нээлт хартай нөхрүүдээс өөр хүнд хэрэггүй мэт. Гэтэл энэ нь гэр бүл салах үед өмгөөлөгч нарт, хүчингийн хэргийн үед эмч нарт маш чухал гэнэ. Эмэгтэйн умайн хүзүүнээс хэдэн мазок авч 12-15 хоногийн дараа түүний хэдэн эртэй байсныг тодорхойлж болох ажээ. sourse:inet.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:37 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


hurdan nevtreesei amidrald
Бичсэн: zzzzzzz цаг: 13:26, 2011-01-17 | Холбоос | |


tiim baina. hvsvel shinjluuleh baih l daa
Бичсэн: zozo (зочин) цаг: 16:26, 2011-01-14 | Холбоос | |


хэхэ сонирхолтой л юм. Гэхдээ хүний хувийн нууцад халдаж болох юм
Бичсэн: dadido цаг: 19:10, 2011-01-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax