2011-03-02
Хайртай бүсгүйгээ уруулаар нь шинжихүй

Хайрт чинь памбагар зузаан уруултай харагдаж байна уу?
-Тэгвэл хайрт чинь тачаангуй дүр төрхтэй юм байна. Зузаан уруул гэдэг бол дур тачаал ихтэйн шинж тэмдэг. Иймд та хайртыгаа байнга хайрын харцаар харж байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хайрт чинь өөр эртэй нөхцөж таныг араар чинь тавих магадлалтай.

Хайрт чинь нарийхан жимбэгэр уруултай байна уу?
-Тэгвэл таны хайрт бүрэг дорой нэгэн юм байна. Жимбэгэр нарийн уруул бол дуугүй хүмүүсийн дүр төрх. Тэд маш хөдөлмөрч төдийгүй хэзээ ч, хэнд ч туслахад бэлэн байдаг. Ханьдаа халамжтай, хайртыгаа араар нь тавих нь маш ховор.

Хайртын чинь дээд уруул том зузаан байна уу?
-Тэгвэл таны хайрт чинь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг нэгэн аж. Аливаад тууштай, зарчимч. Тэд гэр бүлдээ хайхрамжгүй ханддаг. Амьдралдаа сул анхаардгаас багагүй асуудал үүсгэдэг гэмтэй.

Хайртын чинь доод уруул зузаан доровгор байна уу?
-Тэгвэл таны хайрт маш хувиа хичээсэн нэгэн байна. Аливаад тогтвортой биш. Ааш зан нь байнга хувирч байдаг. Тэд хүнтэй таарамж муутай. Амьдралдаа аз жаргалгүй байдаг.

Хайртын чинь дээд доод уруул хоёулаа дорвойсон байна уу?
-Тэгвэл таны хайрт байгаараараа байдаг нэгэн байна. Өөрөө муу зангүй болохоор ханийнхаа муухай занг тэсвэрлэх чадвартай.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:31 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих