2011-05-03
Хамгийн их сонирхогддог секс мөрөөдлүүд

Америкийн эрдэмтэд Оги Огас, Саи Геддем нар интернетийн хайлтын систем ашиглан хүмүүсийн сексийн хүсэл сонирхлыг судалж үзжээ. Иймэрхүү байдлаар тэд хүний биеийн аль хэсгийг эрчүүд илүү их сонирхдог, бүсгүйчүүд маань ямар төрлийн порног их сонирхдог болохыг тогтоожээ.

Ердийн хүнд байдаг стандарт гэхээр хүсэл сонирхлуудыг бүрэн хамарч чадсан тул энэхүү судалгааны үр дүн нь сексийн асуудлаас болоод сэтгэлийн хямралд өртсөн хүмүүсийг эмчлэхэд сэтгэл зүйчдэд нэн их хэрэг болно гэж эрдэмтэд үзсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс хайлтын системд оруулсан тэрбум асуултуудыг судлаачид хамруулан авч үзжээ. Үүний тулд Google, Yahoo! болон Bing хайлтын мэдээллийг цуглуулсан мэдээллийн бааз болох Dogpile ашигласан байна. Тэдний үгээр бол нийт хайлтын 80% нь “залуус”, “дэмжигч охидын бүлэг” зэрэг 20 бүлэгт л хувааж үзэж болохоор байсан байна. Судалгааны үр дүнгээ “Тэрбум задарсан бодол” номдоо бичжээ.
Эрчүүд махлаг бүсгүйчүүдийг туранхай эмэгтэйчүүдээс илүүд үздэг ба хөл нь бүсгүй хүний биеийн тун их эротик хэсэгт тооцогддог болохыг тэд судалгаагаар тогтоожээ. Сексийн ердийн чиг хандлагатай эрчүүд эротик зураг хараад таашаал авдаг ба энэ нь настай эмэгтэйн эсвэл транссексуал хүний зураг байсан ч адилхан байдаг ажээ. Бэлгийн ердийн чиг хандлагатай эсвэл гомо гэдгээсээ үл хамааран эрчүүд хөх, өгзөг болон хөлийг биеийн хамгийн их эротик хэсэг гэж үздэг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг харьцуулж үзэхэд бүлгээрээ секс хийхийг эрчүүд мөрөөддөг бол эмэгтэйчүүд энэ талаар нэг их боддоггүй байна. Бэлгийн ажлыг голлох бус харин хайр сэтгэлийн харьцаанд их анхаарсан байвал гомонуудын тухай роман уншиж, кино үзэх нь ч бэлгийн ердийн чиг хандлагатай эмэгтэйчүүдэд таалагддаг ажээ.
Порно агуулгатай киноны тухайд бол ердийн эрчүүд сонирхогчийн порно киног онлайн үзэх дуртай байхад гомо эрчүүд ердийн хүмүүсийн порно видео үзэх сонирхолгүй байдаг байна. Дарангуйлсан эсвэл эрхшээлд нь орсон хэлбэрийн эротик тоглоомоор эмэгтэйчүүд мөн гомо эрчүүд тоглох сонирхолтой байдаг ажээ.
Хүмүүсийн бэлгийн харьцааны жинхэнэ хүсэл сонирхол урьд өмнө нь сайн мэдэгдэггүй байсан бол одоо интернетэд байгаа порно агуулгуудад хандах байдлаар нь тогтоож болдог болжээ. Шинэ судалгаа нь хүмүүсийн сексийн хандлагыг нарийн гаргаж ирэн юу нь хэвийн болох аль нь хэвийн хэмжээнээс гажсан зүйлс болохыг тогтооход нэн хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
Энэ аргыг эсэргүүцэгчид ч байна. Алдарт сэтгэл судлаач Дональд Симонс интернетээр судалгаа хийх арга зүйг шүүмжилдэг. Хайлтын асуултуудын тоо нь тухайн зүйлийн сексийн ач холбогдлыг харуулж хараахан чадахгүй энэ нь зүгээр л хэрэгт дурласнаас харах гэж бодсон байж болох юм гэж тэр үзжээ. “Хэрвээ гурван хөхтэй порно жүжигчин байдагсан бол түүний зургийг хэдэн сая хүн үзэх байсан гэж мөрийцөхөд ч би бэлэн байна. Энэ нь тэгээд эрчүүдийн дур хүслийг хөдөлгөж байгаа хэрэг үү? Үгүй шүү дээ” гэж тэрээр The New York Post сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Д.МӨНХ source: tseg.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:42 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax