2011-10-17
Спортын зурхай
Спортоор жичээллэхээр шийдсэн хүүхэд, залуус чухам ямар төрлийг сонгохоо тэр бүр мэддэггүй, ихэвчлэн эцэг эхийнхээ эааж чиглүүлж өгснөөр юм уу сонирхлынхоо дагуу сонголтоо хийдэг нь нууц биш. Тэгвэл аль ордод төрснөөсөө шалтгаалж, ямар спортын төрлийг сонгож болох "спортын зурхай"-г толилуулъя. Нэг зүйлийг сануулахад дандаа олимпийн хөтөлбөрт багтсан төрлүүдээр жишээ авсан болно.

ХОНИНЫ ОРД (111/21-IV/20)
Энэ ордныхон ямарваа нэгэн зүйлийг бариад авах л юм бол төгс эзэмшдэг. Тийм болохоор спортоор хичээллэвэл богинохон хугацаанд амжилтад хүрэх нигууртай. Эрч хүчтэй, шийдэмгий хонинууд асуудал vvслээ гэхэд зовж шаналаад суухгүй, хариу арга хэмжээг үтэр түргэн авдаг онцлогтой. Зуны олимпийн төрөлд багтдаг төрлүүдээс тэквондо, өвлийнхөөс биатлоныг сонгон хичээллэвэл зохимжтой.

ҮХРИЙН ОРД (IV/21-V/21)
Үхэрнүүдийн гол хөзөр нь хүч чадал, тэсвэр хатуужил. Өөрөөр хэлбэл жинхэнэ шандас шөрмөс шавхсан сэлүүрт завь, холын зайн уралдаан, тэшүүрээр амжилт үзүүлэх боломжтой.

ИХРИЙН ОРД (V/22-VI/21)
Тэд хүч чадал дутуугаа хурдан шаламгай байдал, мэдрэмж, реакцаараа нөхөж чаддаг. Бусадтай нийтэч ихрүүд багийн спортоор багагүй юм дуулгаж чадна. Мөн теннис, керлинг зэрэг ганцаарчилсан төрлүүдэд ч амжилт гаргах магадлалтай.

МЭЛХИИН ОРД (VI/22-VII/22)
Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 22-ны хооронд төрөгсдийг нэлээд универсаль хүмүүс гэж болно. Бурхан тэдэнд хурд, хүч, тэсвэр... гээд бүхнийг тэгш заяасан. Хөгжүүлж л чадах юм бол ямар ч спортоор амжилт гаргана. Тэр дундаа мэлхийн ордныхноос дугуй, фристайлын төрлөөр олимп, дэлхийн аварга болсон олон тамирчин бий. Гэхдээ мэлхийнүүд өөртөө хэт итгэдгээсээ болж дасгалжуулагчийнхаа үгэнд орохгүй, онол, тактикийн мэдлэгээ дээшлүүлэх сонирхол муутай байдаг сул таптай.

АРСЛАНГИЙН ОРД (VII/23-VIII/23)
Хүчирхэг, түрэмгий арслангуудад хурд, хүч хосолсон бокс, скелетон... зэрэг спорт яг тохирно. Хэдий тэд хүчирхэг ч өрсөлдөгчөө хэзээ ч дутуу үнэлдэггүй.

ОХИНЫ ОРД (VIII/24-IX/23)
Энэ ордныхон тойрог замын дугуй, уран гулгалтад толгой цохидог уламжлалтай. Спорт тоглоомонд ч гэсэн охины ордныхон багийн ахлагч юм уу дасг алжуулагчийн итгэлийг хүлээсэн лидер тоглогч нь байдаг .

ЖИНЛҮҮРИЙН ОРД (IX/24-X/23)
Мэдээж жинлүүрүүдийн бусдаас ялгарах гол онцлог нь аливаа юмны тэнцвэрийг олж, тунг нь тохируулахдаа байдаг. Тийм ч учраас энэ ордныхон биеийн тэнцвэр, хяналт шаардсан уран сайхны гимнастик, цанын акробатад гарамгай.

ХИЛЭНЦИЙН ОРД (X/24-XI/22)
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хилэнцийнхэн удаан хvлээх дургүй. Бүх зүйл хэдхэн хормын дотор болоод өнгөрдөг трамплин, туялзуур сэлэм.. гэх мэт спортыг чухамдаа тэдэнд зориулсан төрөл гэлтэй.

НУМЫН ОРД (XI/23-XII/21)
Нумын ордыг бэлгэдсэн зураг л тэднийг ямар спортод авьяастай болохыг илтгээд өгнө. Тодруулж хэлбэл бүх зүйлийг төлөвлөж, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг нумынхан буудлага, байт харваанд гол амжилтаа үзүүлдэг. Өвлийн төрлүүдээс бол мэдээж биатлон.

МАТРЫН ОРД (XII/22-1/20)
Хөдөлмөрч, эцэж цуцахыг үл мэдэгч матарнууд бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг бөгөөд ямар ч найдваргүй тоглолт, өрсөлдөөнд эцсээ хүртэл тэмцдэг. Үүний үр дүнд эцсийн ялагчаар тэд л тодордог. Зуны олимпийн төрлүүдээс хөнгөн атлетикийн гүйлтийн төрлүүд, өвлийнхөөс цанын кросст амжилт гаргах магадлалтай.

ХУМХЫН ОРД (1/21-11/19)
Уйдамтгай, туйлбар муутай тэд ахархан хугацаанд хүч чадлаа гаргадаг, гэнэт тэсэрч дэлбэрсэн тийм л спортыг сонирхож мэднэ. Жишээлбэл чөлөөт бөх, сноубордыг нэрлэхэд хангалттай.

ЗАГАСНЫ ОРД (II/20-III/20)
Загасныхан усанд гарамгай байхгүй бол өөр хэн дэлхийн дээд амжилтуудыг тогтоох вэ. Хэргийн гол нь энэ ордныхон түргэн шаламгай, богино зайд оновчтой, зөв маневр хийж чаддаг бөгөөд өвлийн спортоос бобслейгээр амжилт гаргадаг.

М.ОРГИЛ  olloo.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 18:43 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax