2012-03-06
Ургамлын тосоор байнга амаа зайлбал эрүүл болно
Толгой өвдөх, бронхит, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, ходоодны шархлаа, гэдэс, бөөр, зүрх болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын тос нэн ялангуяа наранцэцгийн тос сайн нөлөөтэй гэнэ.

Наранцэцгийн тос нь саа өвчин, ходоод, бөөр, уушиг, элэгний өвчин эмгэгээс ч найдвартай сэргийлдэг аж. Үүний тулд цайны халбага наранцэцгийн тосыг шүднийхээ завсар сорж 15-20 минут байлгаад амаа зайлж асгана. Тосыг шууд балгаж болохгүй. Ийнхүү зайлагдсан тос эхлээд өтгөн байснаа аажмаар шингэрнэ. Тосыг шингэрсний дараа тургиж гаргах бөгөөд, тэр шингэн нь сүү шиг цагаан өнгөтэй болох ёстой. Хэрвээ шар өнгөөрөө байвал дахин зайлна. Дараа нь амаа сайтар зайлж цэвэрлээрэй. Зайлж гаргасан шингэнд элдэв нян, янз бүрийн өвчин үүсгэгчүүд болон элдэв хорт бодис агуулагддаг нь батлагдсан гэнэ.

Эмчилгээг өлөн элгэн дээрээ хийх нь тохиромжтой. Эмчилгээний эхний үед халуурах, бие эвгүйдэх зэрэг сөрөг нөлөө байх тул түүнээс шантрах хэрэггүй. Ийм байдал ажиглагдаж байгаа нь өвчнөөс ангижирч бие махбодь амарч байгаагийн шинж юм. Тосны эмчилгээ нь архагшсан элдэв өвчин эмгэгийг жилийн дотор эдгээх увидастай.

Нийслэл таймс
Emch.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:58 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax