2012-03-13
3 сарын зурхай
Хонь
Сарын эхэнд олонх хониныхон хувийн амьдралын асуудалдаа нухацтай хандах мэдээ үйл явдал хүлээж байна.
Шинэ танилууд ажил албандаа амжилт олох санхүүгийн амжилтанд хүрэх цаашдын үндэс болж өгнө.

Хардалтаас үүсэх хэрүүл маргаан эсвэл нэр төрөө сэвтээхгүй гэсэн гомдлоос зайлсхийхийг од эрхэс анхааруулж байна. Харин сарын дундуур тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүчээ бусдын хүчтэй нэгтгэн тэмц. Гал түймэр хулгайд өртөх магадлалтай. Гэр бүлийн хүрээнд идэвхитэй амрах аялах хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Сексийн амьдралдаа туйлын хянамгай байхыг шаардаж байна. Сарын сүүлээр хүүхдүүдийн хувьд дулаан хувцаслаж явуулахгүй бол бага зэргийн өвчин ороох магадлал өндөртэйг анхааруулж байна. Хайр дурлалын харьцаанд ямар нэгэн дэвшил гарна.

Үхэр
Сарын эхээр бүх насны үхрийнхэн нийгмийн ажилтай холбоотой урилга хүсэлтээр дарагдана. Хайрттайгаа хамтдаа байж, хүмүүст сайн сайхныг бэлэглэ. Хөрш айлдаа эсвэл ядуу, буурай хүмүүст тусал. Энэ үед төрсөн сэтгэгдэл хожим их дурсамжтай байх болно.
Хэрвээ та соёл урлагийн салбарт ажилладаг бол бусдын сэтгэлийг хөдөлгөж чадах бүтээл туурвина. Сарын дундаас хойш хэн нэгэн таныг буруу зам уруу татахаас сэрэмжил. Ганц бие үхрүүдийн хувьд хэн нэгний халуун харц зүрхний тань цохилтыг түргэсгэж мэднэ. Энэ шөнийг зогсоогоороо өнгөрөөж ч болзошгүй. Од гарагийн нөлөө ажил, мэргэжлийн амжилтыг амлаж байна. Хэрвээ та од гаригийн ид шидийг хүлээн авбал гэр бүлийн амьдрал тань баялаг утга учиртай болж чадна. 

Ихэр
Сарын эхээр ихрийнхэний нэр хүнд өснө. Үйлчлүүлэгчдээсээ ирсэн гомдол саналыг баяртайгаар хүлээн аван зөвшөөр. Ингэснээрээ олон үйлчлүүлэгчийг татах үүдийг тань нээлттэй үлдээнэ. Аз туршсан болон хийж биелүүлэх ажлуудаасаа өөрийгөө чөлөөлөхийн тулд зөвхөн зайлшгүй хэрэгцээтэйг нь л хий.

Од гарагс таны хүч чадал, сексийн амьдралд нөлөөлж байна. Амжилтад хүрэх таны сонирхол амьдрал дахь амжилтын зарим хэмжүүрүүдийг чинь тодруулж өгнө. Хайртай хүмүүстэйгээ харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсч магадгүй. Сарын дундуур ихрийнхэн гарал үүсэлтэй холбоотой дайн дэгдээнэ. Зарим ихрийнхэн буяны байгууллагад цагийн ажил хийхээр шийдэж магадгүй. Бусдад тусалж болох боломжтой бүхнийг хий.

Харин сарын сүүлээр аялан явах хүсэл тань таныг сайн найзаа олох аялал руу шавдуулна. Хэрвээ танд хүмүүстэй нүүр тулан уулзах цаг гарахгүй бол интернэтээр хэн нэгэнтэй холбогд. Сугар гарагийн мөчлөгийн үеийн туршид таны толгой эргэж, өмнө нь уулзаж байсан хүмүүстэй тааралдана.

Мэлхий
 Сарын эхээр мэлхийнхэн хийж дуусгаагүй бүх ажлаа дуусган ойр дотны хайртай хүмүүстэйгээ хамтран ирээдүйнхээ төлөвлөгөөг боловсруулахад таатай. Хайрын маргаан таны сэтгэлд гал авалзуулж, таны ар хойгуур болж байгаа бүхнийг төсөөлж бодоход хүргэнэ.
Гэхдээ энэ бүхэн чинь ердөө л таны бодол шүү гэдгийг сана. Хэрвээ хайрт чинь сүүлийн үед гэнэт жигтэй ааш авир гаргаад байгаа мэт санагдаад байвал нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж дуу аялан алх.
Харин сарын сүүлээр хайрын харьцаа маш чухал гэж үздэг амраг тань танаас анхаарал, хайр халамж шаардана. Таны хань болон гэр бүлийн зарим гишүүдийн хооронд далд хандлага цухалзах төлөвтэй. Санхүүдээ баригдах хэрэггүй. Хэрвээ асуудал хүндэрвэл та хувийн зээлэнд хамрагдаж болно шүү дээ. Зарим зүйлийг зайлшгүй төлөх шаардлагатай.

Арслан
Энэ сард шинэ ажлыг эхлүүлэх буюу түр орхисон ажлаа хийж дуусгахыг хичээ. Бусдад чадлынхаа хэрээр тусалвал сэтгэлийн баяр баясгаланг амсана хэмээн од эрхэс танд амлаж байна. Та өөрийн авъяас чадвараа ашиглах хэд хэдэн шинэ боломжийг олж нээх магадлалтай.
Өөрийн зөн совиндоо бүрэн итгэлтэй бай. Зовлон жаргалаа бусадтай хуваалцаж байвал ямар ч тохиолдолд та стресст өртөхгүй, сэтгэлийн гутралд автахгүй байх болно. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй. Сарын сүүлээр зарим нэг нь дампууралд өртөн сэтгэлээр унаж болзошгүй. Харин спорт сонирхдог нэгэн нь морин уралдаан ба сугалаанд бага зэргийн бооцоо тавибал ашиг авч ирнэ.
Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Та хамгийн сайн хамаатнаа оройн хоолонд уривал санаанд оромгүй ашиг олж мэднэ. 

Охин
Од гарагийн нөлөөлөл зарим төөрөгдөл, айдсыг үүсгэж болзошгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдагчдад таатай нөхцөл байдал үүснэ. Гэвч хөрөнгөө зарах хүмүүсийг олох хэцүү, тэднийг ятгах ч бүр хэцүү байх вий.
 Та зорилгодоо хүрэхийн тулд хамтын хүч, хөдөлмөрийг ашиглах нь хамгийн зөв арга болно. Шинэ хүнтэй нөхөрлөхдөө болгоомжтой ханд. Охины ордонд төрсөн оюутнууд бодол санаагаа төвлөрүүлж, хичээл сургалтын хөтөлбөрөө саадгүй явуулж чадна. Сарын сүүлээр хүүхдүүд онцгой анхаарал шаардах байх. Осол эндэгдэлд орж болзошгүй. Бага насны хүүхэдтэй бол сайн харгалзах нь зөв. Аминч зангаа бага зэрэг л эмчилж чадвал нэр төрөө сэргээн, олны дэмжлэгийг илүүтэйгээр авч чаднa. Найз нөхдийн дунд будлиан үүсч магадгүй. Та тэдэнд итгэдэг ч тэд таны хэлсэн зүйлд итгэхгүй байна. Нэр нөлөө бүхий хүмүүстэй болгоомжтой ханд, учир нь тэд таны төлөвлөгөөг өөрийн чинь төсөөлж ч байгаагүй зам руу чиглүүлж болзошгүй. Шинэ хүнээ хүлээж байгаа хосууд санаандгүй хэрнээ таатай үйл явдалд бэлэн байгаарай.
Харин гэрээсээ хол аян замд явах нь таагүй үр дагавартай хэмээн од гариг сануулж байна.

Жинлүүр
Сарын эхээр ганц бие жинлүүрийнхэнд агуу хүсэл байгаа бол төсөөлөн бодох чадвараа ашиглах нь санасан үр дүнг чинь авчрах болно. Уулзалт цугларалт урьд урьдынхаас илүү тохиолдоно. Өөрийнхөө зарим цагийг сайн дурын ажилд болон буяны үйлст зарцуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын дунд үеэр бага зэргийн хүндрэл тохиолдож магадгүй. Ажлын шаардлагын хажуугаар гэр бүлийн асуудал гарч ирэн таны бага зэргийн стресст оруулна. Гэхдээ та өөрийнхөө таалалд нийцсэн бүх зүйлийг өөрийн болгоно. Сарын сүүлээр нэр хүнд өндөр хэвээр байх бөгөөд хэд хэдэн тааламжгүй зүйлс тохиолдож болзошгүй. Зээл авах болон орон сууцны зээлд хамрагдах асуудал бүтэмжтэй байх бөгөөд зөвхөн бичиг цаасны асуудалд анхааралтай хандан зөв бөглөсөн эсэхийг шалгаарай. Хайр сэтгэлтэйгээ учирч, аливаа зүйлийг хийхэд амар байх болно. Энэ нь энэ сарын онцлох үйл явдлуудын нэг байж чадна. 

Хилэнц
Сарын эхээр шинэ хайр дурлалтайгаа учирсанаар өөртөө итгэлтэй байх байдал нэмэгдэн, итгэлгүй байдал ард хоцрох болно. Найз нөхдийнхөө эргэн тойронд байгаа дэмий явган яриаг бүү тоо. Таны хүч чадал үнэхээр доогуур байх бөгөөд энэ нь эрч хүчтэй, дайчин хилэнцүүдийг бухимдуулах болно. Арвич хямгач хилэнцүүд мөнгөө хайр найргүй үрэх асуудал гаргахгүй. Гэвч зарим нэг сахилга батгүй хүмүүст сар таны зугаа цэнгэл, тохь тухтай байдлын орд болон үхрийн ордонд зочлох үед өөрийгөө хянахад хүчтэй цагдсан байдал хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээс ирэх дохионд сэрэмжтэй бай. Тэд танд хэрэгтэй нууц агуулсаар байж магадгүй. Картынхаа хамгийн доод хэмжээг хадгалахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Та өдөр бүрийнхээ дэглэмээс залхсан бол шинэ зүйлийг хайж нээхэд таатай оргил цаг болно.

Нум
Сарын эхээр нумынхан өөртөө олдох цаг бүрийг бодож бясалгах, бичих, цэцэрлэгтээ ажиллах зэрэг чимээгүй орчинд хийх зүйлд зориул. Та сэтгэл санааны хувьд тусгаарлагдмал байна. Танд найз нөхөд , хайрт тань таньтай ойр байхыг хүсэхгүй байгаа мэт санагдаж ганцаардана. Гэхдээ энэ нь түр зуурынх. Таны ээж , охин сэтгэлийн дэмээр дутаж байж магадгүй. Тэд сэтгэл санааны хямралд орсон байвал тусалж, ганцаардмал байдлаас гаргах нь зөв. Ганц бие нумынхан өнөөдөр гэнэтийн урилгыг авах бололтой. Гэрлэлт болон гэр бүл цуцлалттай холбоотой асуудлууд шийдэгдэх ба таны өмгөөлөгч буруу мэдээлэлтэй байж болох юм. Харин сарын дундуур нумынханы хайрын од нь гийх нь . Танихгүй хэн нэгэнтэй болзох бол энэ нь таны бодож байснаас хамаагүй дээр байж удаан хугацааны харилцаа үүсэх магадлал өндөр байна. Та санаанд ороогүй замаар эд хөрөнгө өвлөж магадгүй. Гэхдээ аливаад мөнгөөрөө азаа үзэх хэрэггүй. Хэрвээ та бэлэн мөнгөний хомсдолтой байгаа бол клубын нарийн бичигтэй уулзаж гишүүнчлэлийн татвараа төлөхийн тулд хийчихмээр ямар нэг ажил байгаа эсэхийг асуу. Аз чинь харьчихсан юм шиг санагдаж байгаа ч бүх зүйл өөрчлөгдөнө. 

Матар
Сарын эхээр матрынхан осол аваарт өртөж болзошгүй байна. Ялангуяа халуун хурц багаж хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой бай. Матрынхан нууцыг чанд хадгалдаг ч найз нөхөд тань таныг туршин хов жив тараасан гэж гүтгэж магадгүй. Та тушаал дэвшиж ч магадгүй. Хэрвээ хамтрагч чинь таны амжилтад нууцаар атаархаад байгааг та мэдвэл нэн даруй түүнтэй ярилц. Мөрөөдөлдөө үнэнч бай, хэдийгээр хэрхэн яаж хүрэх түлхүүр нь танд байхгүй байгаа ч, та мөрөөдлөө биелүүлнэ. Сарын дундуур бизнесийн болон санхүүгийн үйл явдлууд амжилттай явагдахаар байна. Таны өөрийн эрч хүч болон уулзалтад хоцрогсдын санал хүсэлт таны сэтгэл санааг сэргэг байхад тусална. Харин сарын сүүлээр эрүүл мэндийн байдал нэлээд эрсдэлд орох гэж байгааг анхааруулж байна. Учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ.

Хумх
Сарын эхээр мөнгө нөөцтэй холбоотой маргаан хүчтэй байх тул санхүүгийн шийдвэрүүдийг хойшлуул. Хүүхэд багачуудад хатуу дэг журам сахилга бат шааррдлагатай. Сээтэгнэх хандлагтай байгаа нь ганц бие хүмүүсийн хувьд сайхан зүйл боловч хосуудын хувьд муу.
 Хамаатнуудтайгаа маргалдах зөрчилдөөн ихэснэ. Жолооч нар осол гаргахаас болгоомжил. Харин сарын дундаас хойш хувийн болон гэр бүлийн асуудал зонхилно. Хайр дурлал анхаарлын төвд байж, улам бүр бэхжих болно. Хосуудын хувьд гайхалтай зочид буудлын өрөө захиалах нь хайр дурлалын цаашдын хандлагад хэрэгтэй. Ихэнх хумхын ордныхон ажил гэхээсээ илүү ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагааны урилга хүлээн авсандаа эсвэл амралтын өдрүүдийнхээ талаар санаа зовж байгаа байх.
Эрүүл мэнд болон тамир тэнхээндээ санаа зовох хэрэггүй. Биеийн байдлаа хэвийн байгаа эсэхийг мэдхийн тулд эмчид хандаарай. Гэнэтийн зочин ирж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай. 

Загас
Энэ сарын эхээр загасныханд од гарагсын нөлөө хайр дурлал болон дахин сэргээлтийг ойртуулж байна. Сэтгэлийнхээ таашаалыг хүүхдүүд болон найзуудтайгаа хуваалц. Та магадгүй хүүхдүүдтэйгээ хаа нэг тийш салхилах цэвэр агаарт зугаалахыг хүснэ.
 Хэрвээ тэгвэл зургийн аппарат камераа авч яван хэдэн жилийн дараа харах тэмдэглэл үлдээгээрэй.
 Сарын дундуур ажил идэвхтэй хайж байгаа загасныхан ажилд орох магадлал өндөр байна. Ганц бие загаснууд харж явдаг хүнтэйгээ төсөөлж байснаасаа хурдан дотносон холбоо тогтоож чадна. Чөлөөт цагаараа хостойгоо өдрийн цай уун эсвэл тортны газар жижиг жигнэмэг торт идэнгээ ярилцах нь гэрийн гадуур юу болооод байгааг мэдэхэд тус болоод зогсохгүй та хоёрын харьцааг улам гүнзгийрүүлнэ. Санхүү тань бүрхэг ба сонин хачин зүйл мөнгө зарах магадлал ихтэй байна.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:53 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax