Хэрвээ та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний чинь арьс үрчлээтэх нь бага. Гэхдээ энэ нь 20-30 насныханд хамаарна гэдгийг санаарай.
Хэрэв та 40-өөс дээш настай бол лууван идэхийг зөвлөе. Харин 50-иас дээш настай бол сүү цагаан идээ сайн хэрэглэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магнийг цагаан идээ, бяслаг, цай, кофеноос авч болох юм. Хамгийн сонирхолтой нь өдөрт юу ч хийлгүй залхууран суудаг хүмүүс дор хаяж таван насаар хөгширдөг гэнэ. Харин ойр ойрхон секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүлж байдаг.
Б.Дэжид