2012-11-22
Зүүдний ертөнцийн гайхамшиг
Зүүдний ертөнцөөрөө аялах нь хүн төрлөхтөнд гайхалтай мэдрэмжийг өгдөг. Заримдаа зүүд зөнтэй ч гэх нь бий. Зүүдэндээ харсан үзсэнээ бид сэрснийхээ дараа хаана харлаа гэх зэргээр бодож санах нь бий. Мөн зүүдэндээ хүн ирээдүйд болох үйл явцыг тов тодорхой харахын зэрэгцээ, нөхөрт, эхнэрт гараагүй нэг нь ирээдүйн ханиа хүртэл хардаг хэмээн зарим судлаачилд хэлэх нь байдаг.

1. Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг.
Өглөө сэрсний дараах эхний 5 минутад зүүдэлсэн зүүдний тань 50 хувь, харин удаах 10 минутад 90 хувь нь мартагддаг гэдгийг та мэдэх үү?
2. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрөөр зүүдэлдэг.
Хүн бүр зүүдний ертөнцөөр аялдаг ч хүйсийн хувьд харилцан адилгүй зүүдэлдэг. Эрэгтэйчүүд ижил хүйстнийхээ тухай зүүдэлж байхад эмэгтэйчүүд эрэгтэй ч эмэгтэй ч хүний тухай зүүдлэхээс эхлээд эрчүүдийн зүүд гэрийн гадаа өрнөдөг бол эмэгтэйчүүдийнх гэр ахуй, танил хүмүүс, ойр зуурын жижиг сажиг зүйлсийг зүүдлэх нь элбэг гэнэ.
3. Бид зүүдэндээ дур ханадаг.
Бодит мэдрэмжээс ангид “секс” хийж байна гэж зүүдлэх нь төдий таашаалгүй ч дур ханахын хувьд ч харин өөр шүү. Энэхүү нийтлэлийг уншин байгаа эрхэм та “зүүдэн дэх дур ханалт”-ыг хамгийн багадаа ганц удаа ч болов мэдэрсэн нь лавтай…
4. Зүүд биднийг сэтгэцийн эмгэгт өртөхөөс сэргийлдэг.
Судалгаагаар зүүдэлж эхлээд удалгүй сэрвэгнэж сэрээд байсан оюутнуудад 3 өдрийн дараанаас анхаарал нь төвлөрөхгүй, уурлаж цухалдах, хий юм харах гээд сэтгэцийн эмгэгт шинжүүд илэрсэн байна. Тиймээс бөх гэгч нь унтаж амрангаа зүүдний ертөнцөөр аялах нь сэтгэцэд сайнаар нөлөөлдөг ажээ.
5. Амьтад ч гэсэн зүүдэлдэг.
Эрдэмтдийн төрөл бүрийн амьтад дээр хийсэн туршилтаар амьтад ч гэсэн зүүдэлдэг гэдгийг тогтоосон. Амьтдыг унтаж байх үеийн тархины долгион хүний зүүдэлж байгаа буюу унтаж байх үеийнхтэй ижил хэлбэлзэлтэй байсныг тогтоожээ. Нохойг унтаж байхыг нь ажиглавал савар нь чичигнэх, авиа гаргах, цочих гэх мэт шинж илэрдэг шүү дээ. Харин тэд өнгөтөөр зүүдэлдэг болов уу эсвэл…

eh survalj: http://www.busgui.net

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 07:14 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant