2010-10-05
Таны дуртай өнгө сексийн тухай өгүүлнэ

1975 онд судлаачдын томоохон баг жил гаруйнхаа хөдөлмөрийн үр дүнг илтгэсэн сонирхолтой асуудлыг хүмүүст өргөн барьжээ. Уг судалгааг сонирхон үргэлжлүүлэгчид улам дэлгэрүүлж байна. Энэ бол дуртай өнгө нь тухайн хүний сексийн мөн чанарыг илтгэдэг болохыг харуулсан судалгаа юм. Таны хувцас, цүнх, гэр орны эд тавилга, машин гээд бүх л зүйлд дуртай өнгө чинь ямар нэгэн байдлаар хадгалагдаж байдаг.

Таны дуртай өнгө сексийн тухай өгүүлнэ
Гэхдээ бор өнгө зохидоггүй гээд ийм өнгийн хувцас огт өмсдөггүй боловч угаасаа бор өнгөнд дуртай хүн байдаг шүү дээ. Тэгвэл чухамдаа таны яг дуртай өнгө л сексийн мөн чанарыг тань илэрхийлдэг байна. Зарим хүмүүс би ямар ч өнгийг тухайлан таашаадаггүй гэхэд зарим нь надад бүх өнгө таалагддаг гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ ийм зүйл байдаггүй бөгөөд хүн бүр 1-3 өнгийг заавал онцгойлж үздэг байна. Та ямар өнгөнд дуртайгаа бодоод сексэд яаж ханддагаа харьцуулан үзээрэй.

Улаан
Улаан өнгөнд дуртай хүмүүс өөрийгөө орондоо “арслан, бар” мэт харагдуулах дуртай. Тэдний сэрэл амархан хөдөлдөг, ямар ч аргаар таашаал авч чадна. Хүсэл тачаал нь ихээхэн хөдөлсөн үедээ бүтэн өдрөөр ч орноосоо босохгүй байж мэднэ. Хэрвээ хос хоёр хоёулаа улаан өнгөнд дуртай бол тэдний сексийн амьдрал нь галт уулын завсаргүй оргилох лаав мэт байна. Улаан өнгөнд дуртай амрагууд ширүүн зантай тул тайван өнгөнд дуртай амраг нь өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.

Шар
Шар өнгөнд дуртай хүн сексийн хувьд ямар ч хүнтэй тун амархан зохицон уусч чадна. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын шүтээн өнгө нь шар өнгө байдгийг судлаачид нэгэнт илрүүлсэн шүү дээ. Гэхдээ та шар өнгийн хувцас өмслөө гээд ижил хүйстэнтэйгээ явалдагч болчихгүй тул санаа бүү зовоорой. Ихэнх тохиолдолд шар өнгөнд дуртай хүмүүс хамтрагчийнхаа хүсэл тачаалд амархан бууж өгдөг. Тэр байтугай өөрөө огт таашаал авахгүй байсан ч хайртай хүнийхээ ойр дотно байх хүслийг хэзээ ч эсэргүүцдэггүй байна.

Ягаан
Ягаан өнгөнд дуртай хүмүүс янаглал амраглалынхаа арга тактикийг байнга өөрчилдөг. Энэ өнгөний эмэгтэйчүүд эрчүүдийг өдөөн хатгаж, “янзыг нь үзэж” өөрөө өгч чадахгүй зүйлээсээ ихийг амлана. Заримдаа бүр дотроо эрчүүдийг үзэн яддаг учраас санаатайгаар өөрийн гоо сайхныг нүдний нь өмнө гялбуулж турхирна. ЯЯгаан өнгийг таашаадаг эрчүүд бол жинхэнэ “Донжуанууд” тул байнга бусадтай сээтэгнэж, сексийн шинэ адал явдалд бэлэн байдаг. Тэдний хувьд бүсгүйн зүрх сэтгэл онц сонин биш. Тэд нэг орой, бараг нэг цагт хэд хэдэн хүүхэнтэй болзчихоод өөрөө найз нартайгаа бааранд пиво уугаад сууж байдаг л амрагууд юм. Ийм нөхөртэй бүсгүйчүүд нөхрийнхөө өнгөний тухай аль болох нууцлах хэрэгтэйг сануулъя.

Хар
Хар өнгө хүнийг “хар” сексэд уриалан дууддаг. Хар өнгөнд дуртай хүмүүс сексэд муу, тиймээс өөртэйгөө адил хүмүүсийг хайж байдаг. Бүх л юмандаа хар өнгийг эрхэмлэдэг хүмүүст садист болон мазохист чанар давамгай байдаг тул сексдээ ч ямар нэг хүчирхийлэл, аймшигт зүйлийг түлхүү сонирхдог. Хар өнгөнийхөн дүнсгэр, баргар, баяр хөөрөөс хол хүмүүс. Тиймээс уурлаж хорссон үед нь тэднээс таатай зүйл хүлээх хэрэггүй. Гэмт хэргийн сэтгэл судлаачид сексийн гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь хар өнгөнд дуртай байдаг гэж нотолдог бөгөөд мөн насанд хүрээгүй гудамжны дээрэмчид, гэмт хэрэгтнүүдийн дүрэмт хувцас нь тас хар өнгөтэй байдаг ажээ.

Хондон улаан
Энэ өнгөнд дуртай хүмүүс өөрсдийгөө “янаг амрагийн тэнэг тоглоом” тоглохоос хавьгүй эрхэм дээд хүмүүс гэж үздэг. Ийм өнгөнд дуртай эмэгтэй сексийн үед гоёмсог зассан үсийг нь хэрээний үүр шиг сандаачаад хаячихаас болгоомжилно, хэрвээ ингэвэл нь залуугаа үнэн сэтгэлээсээ үзэн ядна. Ийм өнгөнд дуртай эрчүүд дурлал, сексэд ажил хэрэгч байдлаар л хандана. Ер нь ийм өнгөнд дуртай эрэгтэй ч, эмэгтэй ч хүн юуны өмнө өөрийнхөө таашаалыг л чухалчилдаг хүмүүс юм.

Улбар шаргал
Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн элдэв “фантаз”-аар дүүрэн байдаг. Бэлгийн харьцаа нь тэдний хувьд өөрсдөө гол дүрд нь тоглож байгаа нэг үзэгдэлт драмын жүжиг л гэсэн үг. Тэдэнд сексийн урьдал үе нь яг хурьцлаасаа дутуугүй чухал. Сексийн явцад тэд элдвийн “тэнэг” зүйл бие биенийхээ чихэнд шивнэж, дэмий хоосон магтаал, яриа хөврүүлнэ. Улбар шар өнгөний хүмүүс үргэлж дур тавьж, ханаж чаддаггүй ч үүндээ сэтгэл зовнидоггүй. Энэ өнгөний эрчүүд нь бүсгүйнхээ гэзэгнээс чангааж, хүүхнүүд нь залуугийнхаа нуруун дээр улаан зураас /хумсаараа гэдгийг ойлгож байгаа байх/ үлдээх мэтээр авирлана.

Ногоон
Ногоон өнгөнд дуртай хүмүүс сексийн харилцаандаа гэнэн, цэвэр ариун, итгэмтгий байдаг. Ногоон өнгөнд дуртай бүсгүйчүүд сексдээ ч бас онгон охин мэт байна. Харин энэ өнгөний эрчүүд хөнгөмсөг сэтгэлтэй, эв дүйгүй гэхдээ маш сэтгэл булаам хүмүүс юм. Ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, “африкийн” хар тачаалгүй. Гэхдээ тэд гэр бүлдээ тун үнэнч.

Цэнхэр
Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс сексийн хувьд гайхалтай сайхан амрагууд. Тэд эелдэг зөөлөн, хайр энхрийллээр дүүрэн, хамтрагчийнхаа хэрэгцээг анхаардаг. Тэд сексийг урлагийн нэг төрөл гэж үздэг учраас хайр дурлалын явдалд гоёмсог, соёлтой, тансаг байдлаар хандана. Энэ өнгөний эрчүүд тайзан дээр тоглож буй төгөлдөр хуурчийг санагдуулна. Тэдний гар хуруу, бие ямар уян налархай байдгийн адилаар янаг амрагийн явдалд хандана. Цэнхэр өнгөний бүсгүйчүүд бэлгийн амьдралаасаа бүрэн дүүрэн таашаал авч чаддаг. Тэд туйлын мэдрэмтгий амрагууд, гэхдээ сексийн дур хүсэл нь галын дөл шиг байнга ихсэх биш харин тэнгисийн түрлэг шиг түрж, татарч байдаг онцлогтой. Сексийн удиртгалд энэ өнгөний эрчүүд, бүсгүйчүүд адилхан ач холбогдол өгдөг бөгөөд дур ханасны дараа ч мэдрэмтгий хэвээрээ байдаг. Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс гэр бүлдаа үнэнч, сайхан хос болох бөгөөд хэзээ ч илүү явдал хайдаггүй байна. Гэр бүлийн хоёр хоёулаа энэ өнгөнд дуртай бол төгс хос болох магадлал ихтэй.

Бор
Хэрвээ та бор өнгөнд дуртай бол сайн гэр бүлийн “үнэт эрдэнэ” юм байна. Бор өнгөнийхөн халуун дулаан харьцаатай, гүнзгий мэдрэмжтэй, хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг анхаарч үздэг сайн амрагууд. 24 цаг сексэд зориулмаар байна уу? Тэгье тэгье л гэнэ. Задгай зууханд дүрэлзэх галын өмнө тухлан суух, бороон дундуур хөтлөлцөн зугаалах, зөөлөн унах цасан ширхгээр тоглох зэрэг “романтик” үйлдлүүд тэднээс гардаг. Тэдэнд секс хийхэд нь их цаг хугацаа, ойр дотны байдлыг илтгэсэн тусгай орчин хэрэгтэй. Тэр байтугай заримдаа ганц бүдүүлэг үг л дурлалын харьцааг таслан зогсоож мэдэх вий.

Саарал
Саарал өнгө угаасаа шийдмэг биш халирамтгай хүмүүсийн өнгө. Саарал өнгөнд дуртай эрчүүд сексийг илүү ч үгүй, дутуу ч үгүй “тайвшрал” л гэж үздэг. Хайр дурлал, халуун дотно байдал тийм ч чухал биш. Саарал өнгөнд их дуртай эмэгтэйчүүд сексийг хайр дурлалтай холбон ойлгодоггүй, зүгээр жинхэнэ буюу бие махбодийн утгаар нь “бэлгийн харьцаа” гэж л үзнэ. Бүр гэр бүлийнхээ үүргийг гүйцэтгэх, эсвэл хүүхэд олох гэсэн хоёрхон зорилгын л дагуу хүнтэй унтдаг. Тэд бэлгийн харьцааныхаа үеэр дээврийн цууралтыг тоолж хэвтдэг. Харин гэр бүлтэй болох юм бол энэ нь тэнгэрт нислээ л гэсэн үг.

Цагаан
Хэрвээ хүн цагаан өнгөнд ухаангүй дуртай бол түүнд секс бохир, заваан зүйл мэт санагдана. Энэ хүмүүс төрөлхийн бүхнийг цэвэр, цэмцгэр байлгах эрмэлзэлтэй байдаг. “Франц үнсэлт” эсвэл өдрийн цагаар секс хийнэ гэдэг тэдний хувьд байж боломгүй зүйл. Цагаан өнгөнд дуртай эмэгтэйчүүд хувцсаа тайлахын тулд хөшигний цаагуур орно. Эрчүүд нь хурьцал болгоныхоо өмнө, хойно заавал усанд орно. Цагаан өнгөнд дуртай хүмүүс өөрсдийнхөө бэлэг эрхтнийг хайртай нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтны нэрээр “өхөөрдөн” нэрлэдэг байна.

sourse: www.goolingoo.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 18:45 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(21)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: sfgsr цаг: 09:26, 2010-10-07 | Холбоос | |


сонирхолтой юмаа хэхэ.ногоон гэнээ\
Бичсэн: upshot_gp цаг: 15:23, 2010-10-06 | Холбоос | |


чөтгөр чөтгөр хэлээ гаргах rolling on the floor
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:11, 2010-10-06 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor инээх инээх ЯГ үнэндээ би биш нөгөөх нь дүгнэх байлгүй. Тийм ээ? инээх инээх инээх
Бичсэн: LetMaidar цаг: 15:10, 2010-10-06 | Холбоос | |


Майдар тийм аймаар гэж үү rolling on the floor
Би нь хэд хэдэн өнгөнд дуртайшд одоо яах уу хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 14:58, 2010-10-06 | Холбоос | |


Улаан
Улаан өнгөнд дуртай хүмүүс өөрийгөө орондоо “арслан, бар” мэт харагдуулах дуртай. Тэдний сэрэл амархан хөдөлдөг, ямар ч аргаар таашаал авч чадна. Хүсэл тачаал нь ихээхэн хөдөлсөн үедээ бүтэн өдрөөр ч орноосоо босохгүй байж мэднэ. Хэрвээ хос хоёр хоёулаа улаан өнгөнд дуртай бол тэдний сексийн амьдрал нь галт уулын завсаргүй оргилох лаав мэт байна. Улаан өнгөнд дуртай амрагууд ширүүн зантай тул тайван өнгөнд дуртай амраг нь өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.
БИ ИЙМ АЙМААР ГЭЖ ҮҮ? ХУДЛАА БАЙХАА.
Бичсэн: LetMaidar цаг: 14:56, 2010-10-06 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: bujin (зочин) цаг: 14:54, 2010-10-06 | Холбоос | |


зүрх өвдөх
Бичсэн: bujin (зочин) цаг: 14:54, 2010-10-06 | Холбоос | |


hi
Бичсэн: bujin (зочин) цаг: 14:54, 2010-10-06 | Холбоос | |


Чойрын хүү бас хар өнгөнд дуртай юу. Манайхан нэг иймэрхүү мэдээлэлд сайн хариулт өгч байна шүү кккк
Бичсэн: bi (зочин) цаг: 12:57, 2010-10-06 | Холбоос | |


Тэр ч харин тийм бололтой инээх
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:21, 2010-10-06 | Холбоос | |


заада бараг утгыг нь уншиж байгаад ямар өнгөнд дуртайгаа мэдэж болохын биш үү айн хэлээ гаргах
Бичсэн: Zurai цаг: 12:17, 2010-10-06 | Холбоос | |


Харин миний дуртай өнгө миний байдалтай тохирохгүй байна өө. Зоригт ван бяд хоёрт таарахгүй л байна даа тэ хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:03, 2010-10-06 | Холбоос | |


Zorigt van tegeed yu geh geed bn ta. har ongond durtai hvn bolgon iim bh albagui shd. ooriigoo onoohdoo lag geh geed bn uu, ugui gechihbii gesen shig yagaad aigaad bn ta kkkk
Бичсэн: zochin цаг: 10:42, 2010-10-06 | Холбоос | |


еээ энд чээнь миний дуртай өнгө байхгүүү байна ш.. үзмэн ягааныг би лав ягаан өнгөнд оруулмааргүй байна баяртай байна
үзмэн ягаан ямар байдгийг оруулчих тормолзох
Бичсэн: Анахай цаг: 00:19, 2010-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax