2011-04-14
Монголын алтаар “Лондон-2012”-ын медалийг хийнэ

Лондонд төвтэй “Рио тинто” олон улсын уул уурхайн групп “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын металийг хариуцах албан ёсны түнш байгууллага болжээ. Тодруулбал, тэд Лондонгийн олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргахаар болжээ. Ингэхдээ тэд АНУ-ын Солт-Лейк хот дахь “Кеннекот Юта” зэсийн уурхай болон Монголын Оюутолгой орд газрын бүтээгдэхүүнээ ашиглах юм. Тэгснээр Монгол Улсын Оюутолгой орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн олимпийн тамирчдын энгэрт гялалзах болж байна.

Өмнө нь 2002 оны өвлийн олимпийн наадмын медалийн түншээр ажиллаж байсан “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз “Рио Тинтогийн хамт олон дэлхийн элит тамирчдын зүүх медалийн үнэт төмөрлөгийг хариуцах онцгой үүрэг хүлээсэндээ баяртай байна” хэмээжээ. Тэрбээр мөн “Олимпийн наадмыг өндөр төвшинд зохион байгуулах үүрэг хүлээсэн Лондонг бид дэмжих болно. Энэ нь дэлхийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг манай компанийн зарчимтай нийцэж байгаа юм” хэмээн ярьсан байна.

Дашрамд сонирхуулахад, орчин цагийн олимпийн наадмын алтан медалийг зургаан грам алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж хийдэг байна. “Лондон-2012”-ын олимпийн медалийн загварыг энэ зун олон нийтэд танилцуулна.

С.Цэлмэг source; top.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:30 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


yun goyo ii............. алга ташилт
Бичсэн: usa (зочин) цаг: 13:24, 2011-05-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax