2015-9-6
Таны үсэнд хамгийн хэрэгтэй 10 хүнс
 Хүн бүр л эрүүл намирсан үстэй байхыг хүсдэг. Үсийг гаднаас нь хичнээн угааж, ангижруулж, тэжээлийн тос түрхэж, маникюр хийгээд ч хуурайшаад соронзлогдоод байдаг. Тэгвэл бүсгүй та дотроосоо үсэндээ тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй юм. Ингээд үсэнд хамгийн хэрэгтэй 10 хүнсний талар хүргэж байна. Эдгээр хүнс үс эрүүл болгохоос гадна таны биеийн эрүүл мэндэд ч хэрэгтэй хүнс юм. 
10. Lentils 
Лентилс нь цайр, төмөр, уургаар баялаг тул таны үсэнд хамгийн хэрэгтэй хүнсий нэг юм. Үсийг хурдан ургуулж, намирсан, гялалзсан  болоход тустай. Мөн хуйх тань хуурайшиж, хагтахаас сэргийлнэ. Ногооны шөлөн дээрээ нэмээд идэхэд таны эрүүл мэндэдч эерэг нөлөө үзүүлнэ. 
 
9. Хясаа 
Хясааг идэх дургүй хүмүүс байдаг. Гэхдээ эрүүл сайхан үснийхээ төлөө идэх л хэрэгтэй. Хясаа хүчтэ антиоксидант агуулдаг. Үсийг ургалтанд нөлөөлж, хуурайшихаас сэргийлнэ. Хэрвээ хясаа тэр болгон таны хоолны ширээн дээр байдаггүй бол санаа зовох хэрэггүй. Та самар, үхрийн махаар орлууж болно. Харин цагаан хоолтон бол хулууны үр, вандуй зэргийг идэхэд ижил үр нөлөө үзүүлнэ. 
8. Амтат төмс 
Үс уналтанд хамгийн хэрэгтэй хүнс бол амтат төмс. Энэхүү төмс нь зэс, төмөр, уураг хангалттай агуулдаг. Таны үсэнд дутагдаж байгаа а аминдэмийг өгч, хуйханд үүссэн асуудлыг шийдэж, үсний эд эсүүдийг сэргээдэг. Амтат төтсөө хоолондоо хийж идэх, чанаж идэх, шараад идэж ч болно. 
6. Лууван 

Лууван нь витамин А ихээр агуулдаг бөгөөд таны үсэнд төдийгүй нүдэнд хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн юм. Лууван нь үс уналтыг зогсоож, хуйханд тэжээл өгдөг. Та луувангийн салат эсвэл жигнэж идэж болно. Эсвэл яг л жимс шиг хэрчиж бэлдээд хэрэглээрэй. Жүүс болгон өглөө болгон уувал таны үсэнд төдийгүй эрүүл мэндэд тань нэн тустай. 
5. Сүү, цагаан идээ
Өөх тос багатай тараг, бяслаг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Калцаар баялаг цагаан идээг хэрэглэсэнээр таны үсний эд эс сэргэхээс гадна чийглэг болгож өгдөг.  
4. Өнгө өнгийн жимс 
Гүзээлзгэнэ, тоор, ханборгоцой, киви гээд олон төрлийн жимснүүд нь үсний бүтэц эерэг нөлөөтэй бөгөөд үсээ урт ургуулахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдэд жимс идээрэй гэж зөвлөх байна. Эдгээр жимсэнд витамин C , коллеген ихээр агуулагддаг. Жимсийг идэхэд амттай, идсэний дараа үр дүн нь ч гайхалтай. Олон талын ашиг тустай юм. 
3. Ногоон өнгийн ногоонууд 
Байцаа, бууцай, цэцэгт байцаа гээд л ногоон өнгийн ногоонуудад А, С витамин ихээр агуулагддаг. Эдгээр таны үс амьсгалхад туйлын тустай. Төмөр кальци агуулсан байдаг тул таны биенд чтун ашиг тустай юм. Броклигоо ялгаад идэлгүй хаядаг бүсгүйчүүд байвал өнөөдрөөс бүү хаяарай. 
2. Өндөг
Өндөг бол хагмийн их уураг агуулан бүтээгдэхүүн гэдгийг хүн болгон мэдэх байх. Харин тэрхүү уураг нь үсэнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Үсний уутанцарыг хүчитөрөгчөөр дүүргэж үсийг эрүүл, гялалзсан болгоно. Мөн хуурайшихаас сэргийлэх хагмийн зөв арга. Өндгийг яаж ч хэрэглэж болно. Шарах, чанах, холондоо хийж идээрэй. Өндөг идэхээр таргална гэсэн таашаа ойлголт байдаг. Та өндөг идсэн бол ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Өөрөөр хэлбэл тараг, исгэлэн жимс жимсгэнэ гэх мэт. 
2. Самар 

Өтгөн, гялалзсан үстэй болохыг хүсэж байна уу? тэгвэл самар ид. Гэмтсэн үсийг сэргээх шидтэй гэдгийг нэмж хэлэх байна. Бразилийн самарнууд сэлэниүм (selenium) их агуулдгаараа дэлхийд алдартай. Selenium бол үсэнд маш хэрэгтэй. Хушга нь алфа-ленолений хүчил, омега-3 өөхний хүчил агуулдаг бөгөөд үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй. Гэхдээ үсээ гоё болгоно гээд самар ихээр идэж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. 

1. Яргай загасны мах 
Таны үсэнд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүний 1-рт яргай загасны мах оржээ. Энэхүү загасны махыг идсэнээр таны үс гялалзаж, урт ургаж, хуйхны хурайшилт арилах гэх мэт үсэнд тань олон талын тусгайгаас гадна таны гоо сайханд гойд нөлөөтэй хүнс юм. Яргай загасны мах нь омега 3-өөхний хүчил, өндөр чанартай уураг, төмөр, витамин В-12 агуулсан байдаг ба үсэнд тэжээл өгч таны үсийг эрүүл сайхан харагдуулдаг байна. Таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо омега 3-өөхний хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой хэмээн судлаачид зөвлөж байна.
source: http://www.emegteichuud.mn/
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 04:32 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant