2012-08-13
Хүүхдээ ямар улиралд төрснийг нь анхаараарай

Нэгэнт та бид Монгол бүсгүйчүүл. Тэгэхээр бидний үр хүүхдэд Монгол уламжлалт ёс жаяг яах аргагүй зохицно. Монгол зурхайн ёсонд хүү охиныг төрсөн улирлын нь махбодиор шинжин ямар зүйлд голлон анхаарч, юунаас сэрэмжлэн болгоомжлохыг заадаг. Үүнд:

Модон махбодтой хаврын гурван сард төрсөн бол:

-Мод болон төмөр эдлэл хэрэглэлд гэмтэх болон бэртэх осолдохоос онцгойлон сэрэмжил

Гал махбодтой зуны гурван сард төрсөн бол:

-Гурав, таван насанд нь гал усны аюулаас сэргийл

-Зургаа, ес, 11 насанд нь хэл амны гайгаас болгоомжил

Төмөр махбодтой намрын гурван сард төрсөн бол:

-Гурван насанд нь галын аюулаас болгоомжил

-Зургаан насанд нь өвчин ад, хорлолоос сэргийл

-10 насанд нь хэл амны гай бузраас болгоомжил

-12 насанд нь модонд гэмтэхээс болгоомжил

Усан мах бодтой өвлийн гурван сард төрсөн бол:

-Гурван насандаа бэртэж гэмтэх болон морин өшгөлүүлэх, үхэрт сэжүүлэх гай буйг анхаар

-10 насандаа гэмтэх бэртэх,  гар хөл өвдөх гэм буй

-19 насанд эрэгтэй нь мориноос унах, эмэгтэй нь ураг зулбах гай буйг анхаар

-Чоно, нохой, араатны аюулаас болгоомжил

-Амьтны амь таслахыг тэвчин цээрлэ

Дөрвөн улирал бүрийн сүүлчийн 18 хоногт төрсөн хүү, охин шороон махбод, шороон амьтан учир гурав, ес, 12 насандаа аливаа муу зүйлээс анхааран болгоомжилж ялангуяа газар усны үйл хийх бол онцгой анхаарч гэмтэж бэртэх, осолдохоос сэргийлэх учиртайг санаж явууштай.
http://emegteichuud.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:50 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax