2012-5-1
Хатигийг хэрхэн эмчлэх вэ?
Хатиг нь үений уг, тэр орчмын эдийн цочмог идээт, үхжилт үрэвсэл юм. Хагарч үхэжсэн эд идээ нь гадагшлахаар өвчин нь намддаг. Өвчний үүсгэгч нь стафилококк. Чихрийн шижин зэрэг архаг эмгэг хуучтай, эсвэл бие суларсан тохиолдолд өвчилнө. Биеийн үетэй хэсэг хувцасанд үрэгдэж байдаг тэрхүү газарт гарна. Сүүлийн үед арьсны нимгэн аль ч хэсэгт гарч байна. Чанаргүй хоол хүнс хэрэглэх, зөв хооллохгүй байх, агаарын бохирдол зэргээс шалтгаалж гардаг.Арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна.

Зарим тохиодолд халуурч чичрүүдэс хүрэх нь бий. Арьсанд товгор хатуурал товойж, улайж эхэлмэгц давсны уусмал марлинд шингээгээд дээр нь тавьж болно. Мөн шаардлагатай бол эмчид үзүүлж зөвөлгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно.Хатигшил гэж биеийн энд тэнд хатиг давтан гарахыг хэлнэ. Хатигшил нь хүний дархлаа муудаж, бие суларснаас үүдэлтэй.

Хатигшсан хүнд нянгийн эсрэг эмийн бэлдмэл, аминдэмийн болон физик эмчилгээ хийнэ. Гэрийн нөхцөлд давсны уусмал бэлтгэх арга: Нэг литр усыг 200 мл болтол ширгээж буцалгаад, нэг цайны халбага /5гр/ хүнсний давс хийнэ.
Emch.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:55 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


minii yg hamar deer hatig garchlaa
Бичсэн: egii цаг: 03:12, 2014-7-29 | Холбоос | |


Bayarlalaa
turshij uznee
Бичсэн: T (зочин) цаг: 06:55, 2012-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant