2012-05-01
Залхуу хүн амархан хөгширдөг
Эр эм ямар ч хүн байлаа гэсэн аль болох хөгшрөхгүй байж, бас ажил хэрэг гялалзаж байхыг хүсдэг.  Уг нь энэ хоёрыг удтал хадгалах нь нэг их хэцүү биш. Сэтгэл санааны эерэг зөв байдал, амьдралын эрүүл зөв хэв маяг нь амжилтын үндэс юм. Харин эдгээрийг сахихад доорх хэдэн энгийн журам тус болно. Хэзээ ч хэтрүүлэн идэж болохгүй. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хурдан давдаг. Гэхдээ бас хэт бага идэж болохгүй шүү.

Хэрвээ та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний чинь арьс үрчлээтэх нь бага. Гэхдээ энэ нь 20-30 насныханд хамаарна гэдгийг санаарай.

Хэрэв та 40-өөс дээш настай бол лууван идэхийг зөвлөе. Харин 50-иас дээш настай бол сүү цагаан идээ сайн хэрэглэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магнийг цагаан идээ, бяслаг, цай, кофеноос авч болох юм.  Хамгийн сонирхолтой нь өдөрт юу ч хийлгүй залхууран суудаг хүмүүс дор хаяж таван насаар хөгширдөг гэнэ. Харин ойр ойрхон секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүлж байдаг.

Б.Дэжид

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:55 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax