2013-04-11
Залуужих 25 зөвлөмж
эрзв та залуужихыг хvсч байгаа бол юуны тvрvvнд сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж, эрvvл

 мэнддээ анхаарах хэрэгтэй.  Болж өгвөл vргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол vндэс гэдгийг мартаж болохгvй. Ингээд залуужих хvсэлтэй хvvхнvvдэд зориулсан 25 зөвлөгөөг толилуулж байна.


1.Гэр бvлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2.Найз нөхөртэйгээ холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.
3.Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хvрээ өргөжих тутам хvний сэтгэл сэргэж, сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4.Хобби байдаг бол тvvгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авъяасаа ил гарган хөгжvvл.
5.Та урьд өмнө хийх гэж vргэлж хvсдэг зvйл байгаа бол тvvнийгээ хийж бvтээхийг оролд.
6.Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хvлээнэ гэдэг, өөрийн хvч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.
7.Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хvн гэдгээ мэдрvvлэх зvйлийг байнга хий.
8.Ой ухаанаа хөгжvvлж дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессийг улам идэвхжvvлдэг.
9. Vгийн сvлжээ байнга бөглөж бай. Энэ нь хvнийг сэтгэл зvйн хямралд орохоос сэргийлж, ой ухааныг хөгжvvлдэг.
10.Сайн чанарын хvнс хэрэглэж цагаар хооллож бай. Хvнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодийг эрvvлжvvлж, чийрэгжvvлдэг.
11.Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахины мах, шинэ жимс, хvнсний ногоог ихээр хэрэглэ.
12.Шингэн зvйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.
13.Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.
14.Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зvрхний vйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулах шинэ соргог санаа төрvvлж залуужих процесст дэм болдог.
15.Гоо сайхандаа сайтар анхаар. Нvvрэндээ тос, нvvр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс чинь эрт хөгшрөхгvй.
16.Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зvvж бай. Ингэхгvй бол нvдний ойр орчимд vрчлээ vvсч хөгшин мэт харагдана.
17.Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу хvн мэт харагдана.
18.Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийн явах нь насыг чинь улам нэмдэг.
19.Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.
20.Шvдээ эмчлvvлж амаа эрvvл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шvдээ сайтар угааж байвал залуу хvн шиг харагдах болно.
21.Эмийг хамаагvй бvv уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрvvлнэ.
22.Эрvvл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц.
23.Амьдралын аливаа зөрчил, тэмцэл, маргааныг хvлээн авахад сэтгэл зvйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг стресст орохоос хамгаална.
24.Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгvй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцан засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессийг тvргэтгэнэ.
25.Дуу хуур, наргиан наадамд оролцож, хөгжилдөж бай. Ганцаардлаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хvнийг амархан хөгшрvvлдэг.  source: http://bolod.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:58 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax