2009-11-08
Климакс Цэвэршvvлтийн насны эмэгтэйчvvдэд, илvv анхаарал, хайр халамж хэрэгтэй болдог


Хvний насыг орь залуу vе (0-25 нас) идэр нас буюу нөхөн vржихvйн vе (25-50), харих нас (50-иас дээш нас) хэмээн гурван vед хуваан ангилдаг.

Харих насны vе нь цэвэрших vеэс эхэлдэг бөгөөд энэ vе эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс 7-10 жилийн емнө эхэлдэг юм байна. Эмэгтэйчvvдийн хувьд хvvхэд олох, төрvvлэх vйл ажиллагаа зогсох, эрэгтэйчvvдэд эр бэлгийн эс боловсруулах vйл ажиллагаа зогсох vеийг ийнхvv нэрэлдэг юм. Цэвэршилт нь эерэгээр хvлээн авах зvйл огт биш бөгөөд эрт хөгшрөх, бэлгийн цур сонирхол буурснаар хосуудын сексийн халуун дулаан уур амьсгалыг алдагдуулдаг зэрэг олон сөрөг нөлөө дагуулдагучраас эмэгтэйчvvд дааврын эм бэлдмэл хэрэглэн цэвэршилтийг хожуу эхлvvлэх аргыг хайх шаардлагатай юм.
ДЭМБ-өндгөвчний vйл ажиллагаа бvрэн зогсож, цэвэрших vеийг дунджаар 50 насанд /45-55/ гэж vзжээ.
Энэ vе нь гурван vе шатыг дамждаг.
• Цэвэршилтийн өмнөх vе /сарын тэмдэг хаагдахаас 2-3 жилийн өмнө/ Энэ vед өндгөвчний vйл ажиллагаа аажим аажмаар буурсаар сарын тэмдгийн мөчлөг алдагддаг.
• Сарын тэмдэг зогсох vе. Энэ vед сарын тэмдэг бvрэн зогсдог.
• Сарын тэмдэг зогссоны дараах vе / сарын тэмдэг зогссоноос хойших 5 жил/
Энэ vед эмэгтэй хvний бие махбодь шинэ горимд дасан зохицож, тайван зовиургvй vе эхэлдэг. Энэ vед бие махбодь, вегататив мэдрэл, сэтгэл зvйн ихээхэн өөрчлөлт бий болж, зовиур мэдрэгдэхийг цэвэршилтийн vеийн хам шинж гэнэ. Энэ хам шинж нь нийт эмэгтэйчvvдийн 30% -д тод, 30%-д дунд, 30%-д нь бvдэг илэрдэг байна. Цэвэршилтийн vеийн хам шинж нь дараах шинж тэмдгvvдээр илэрдэг.
Эмнэл зvйн илрэл: нvvр халуун оргиж төөнөх, шөнө хөлрөх, зvрх дэлсэх, толгой эргэх, таллаж өвдөх.
Сэтгэцийн талаас гарах өөрчлөлт: цочромтгой, уцаартай болох, сэтгэл санаа тогтворгvй байх, тvгшvvрлэх, янших, уймраа болох, ядарч сульдах, толгой өвдөх, уйламтгай болох, өөнтегч гомдомхой болох, анхаарлын төвлөрөлт буурах, ой тvр зуур муудах, нойр өөрчлөгдөх, сэтгэлээ барих чадвар буурах, өөртөө итгэлгvй болох.
Шээс, бэлгийн замын талаас гарах өөрчлөлт: vтрээний салст бvрхэвч хуурайших, хатингарших, бэлгийн vйл ажиллагааны vед өвдөх, бэлгийн дур сонирхол буурах, шээс ойр ойрхон хvрэх, шээх vед өвдөх, шээсээ барих чадваргvй
Яаж урьдчилан сэргийлэх вэ? байх зэрэг өөрчлөлт ажиглагдахаас гадна булчин , vе мөч өвдөх, арьс хуурайших, эмгэг сэрэл vvсэх, эмэгтэй хvн эршvvд болох, хөх хатингаржих, яс сийрэгжих өөрчлөлт гардаг. Энэ vед дараах арга хэмжээг авна.
• Ажил амралтын дэглэмээ өөрчлөх. Энэ vед зарим эмэгтэйчvvдийн зовиур алга болдог.
• Цэвэршилтийн vеийн шинж тэмдэг, ялангуяа ясны сийрэгжилт нь эстрогены даавар дутагдсанаас болдог тул орлуулах даавар эмчилгээ чухал. Vvнд эстрогены даавар протестеронтой хавсран эмчийн заасан журмаар ууж хэрэглэнэ. Энэ vед эмийн гаж нөлөө ажиглагдах боловч зургаан сарын дараа ихэнхдээ арилдаг. Мөн эмчид хандан тун хэмжээний талаар заавар авах ёстой. Мөн климен / сарын тэмдгийн 5 дахь өдрөөс эхлэн 25 дахь өдрийг дуустал өдөрт 1 ширхэгээр тогтмол цагт уух/, климактрин /өдөрт 2-3 ширхэгvрлээр 2-3 удаа/зэрэг эмvvдийг ууж хэрэглэж болно.
• Бэлгийн дурыг сайжруулахын тулд тестостероныг хэрэглэдэг. Эстрогений бэлдмэлийг хэрэглэснээр яс сийрэгжих, зvрх судасны тогтолцооны эмгэгvvдийг багасгаж болно. Өөрөөр хэлбэл, биеийн байдал засарч, зvрхний цус дутагдлын эмгэгтархины цусан хангамжийн хурц дутмагшил зэргээс урьдчилан сэргиилнэ.
• Хамгийн гол нь нийт эмэгтэйчvvдэд сэтгэцийн болон биеийн өөрчлөлт ажиглагддаг тул сэтгэцийн эмч, сэтгэл зvйчид хандан сэтгэл зvйн тусламж, ганцаарчилсан болон бvлгийн/ сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
• Мөн сэтгэл тайвшруулах эмvvдийг цөөн хоногоор хэрэглэж болно. Удаан хугацаагаар хэрэглэхэд эмийн дасал болгодог тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна.
• Бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай бол хийлгэх хэрэгтэй.

Ladies choice

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:20 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax