2011-06-07
Тэр хүнийг насаараа тэвчиж, уучилж явах уу… Эсвэл? /сэтгэгдэл/


Сайн байцгаана уу? Хэзээ нэгэн цагт ингээд ганцаараа ийм юм бичээд сууж байна гэж төсөөлж явсангүй ээ. Миний бичиж байгаа нуршуу байж магадгүй ч уншаад сэтгэгдлээ үлдээвэл надад их тус болно. Би гадаадад сурдаг оюутан тэгээд манай найз залуу монголд байдаг. Өвөл амралтаараа очихдоо танилцаж тэгээд сайхан үерхэж эхэлсэн. Үлгэрийн юм шиг цаг хугацаа өнгөрч би буцаад ирсэн юмаа. Хүн л юм чинь мэдээж сул талууд байдаг болхоор би тэр бүхнийг нь ойлгож байгаагаар нь л хүлээж авахыг боддог байсан. Тэр намайг учиргүй гомдоогоогүй лдээ. Олон жижиг юмнууд нийлсээр л…

Би багаасаа их хүмүүжилтэй сайн охин байлаа. Үеийн хүүхдүүд үерхэж нөхөрлөөд болзоонд яваад жаргалтай байдаг насан дээр би хүний газарт ирсэн юмаа. Өдөр болгон хичээл бас өртөг өндөр болхоор цагийн ажил хийгээл ганцаардах, шантрах үеүүд зөндөө гардаг. Гэхдээ дандаа тийм бишээ сургуулиа төгсөөд Монголдоо хариад ажиллана бас аав ээж минь хүлээж байгаа гэж бодохоор заримдаа бүх юм болж бүтмээр сайхан санагдах үе ч бий. Тэр үед надад хамгийн хэрэгтэй зүйл гэвэл хайртай хүний халамж анхаарал юм байнаа. Гэтэл манай найз залуу надад хайртай гэрлэнэ гэж ярьдаг хэрнээ ядарж байна уу өвдөж байна уу гэж бараг асуудаггүй ээ. Би уг нь хэн ч харсан сайхан л охин мисс моделиудаас нэг их дутахгүй ээ. Бас эмэгтэй хүний хувьд хамгийн нандин зүйл болох бүхнээ ч цаг нь болхоор тэр хүнд зориулна тэгээд тэрийгээ л хайрлаж явна гэж боддог байсан юм даа. Гэтэл найз залуу маань миний хөөрхөн царай, сайхан ааш 2-т л дуртай бололтой. Ер нь бол эмэгтэй хүний гадна төрхийг их чухал гэж бодож явдаг хүн шиг санагдсан.

Хүнд юу эс тохиолдох вэ дэ дуугаа хураах, ялимгүй гомдох үе гарвал яасан гэж жоохон асууж байгаад шууд л уурлаад чи угаасаа ингээд байвал би яах вэ дэ гээл. Уучлахгүй бол би өөр юу гэх вэ гээл. Хүн чин надаар хэлүүлэлтгүй гэрээсээ хол хэцүү л байгаа байх гээд санаа тавьж болно шүүдээ. Бас надтай гэрлэнэ гээл зүгээр л сайхан зүйл ярьдаг хэрнээ цаашид 2-уулаа юу хийх вэ гэж ирээдүйн төлөвлөгөө нэг ч ярихгүй боддог ч үгүй юм шиг байна лээ. Эсвэл би түргэдээд байж магадгүй л дэ. Уг нь би мөнгө төгрөг царай зүс хараагүй л юмсан. Амьдралын урт замд юу ч тохиолдож байсан бие биенээ түших сайхан хайр байвал болно бүтнэ гэж боддог байлаа. Гэтэл хэцүү үе гараад би уурлаад эхэлвэл гадуур яваа сайхан охид хүүхнүүд мэдээж сайхан л ааш гаргана шүү дээ. Тэгвэл надтай байгаадаа харамсах биздээ. Одоогийн ялимгүй асуудлийг уучилж өнгөрөөж болно л до. Гэтэл ирээдүйд намайг зовоох юм шиг л санагдаад байх юмаа. Эсвэл би хэтэрхий бүх юмийг буруугаар хараад байгаа юм болвуу…

Тэрний сайн тал нь цайлган, зөөлөн хэрнээ цаашдийн юу хийх гээд байгаа зорилго нь тодорхой бус буурь суурьгүй юм шиг санагдаад байх юмаа. Яг үнэндээ би тэрийг л бодож явсаар бараг өөр эрэгтэй найз гэх хүн алга даа. Сургуулиа төгсөөд сурсан мэдсэнээрээ Монголдоо ажиллаж, хүний сайн хань хөөрхөн хүүхдийн ээж л болхыг хүссэн юмаа. Цаашдаа би явал дээр вэ? Тэр хүнийг насаараа тэвчиж, уучилж явах уу… Эсвэл? Ер нь эрэгтэй хүн бүгд ийм байдаг юм болвуу? Эрэгтэй, эмэгтэй хамаагүй ээ өөрийн туршлагаасаа надтай хуваалцвал их баярлах болноо.

cekc.mn дээр ирсэн захидал

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:06 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax