2011-06-07
Үерхээд 6 сар болоод тэр ээж аавдаа хэлтэл…



Би анагаахад сурдаг жирийн нэг хичээлээ хийгээд явдаг оюутан. 3 жилийн өмнө нэгэн хавар хичээлдээ ядраад нэг хоног амралтанд явсан юм. Тэгээд тэр амралтан дээр нэг охин надад маш их таалагдсан. Манай сургуульд намайг сонирхдог хэд хэдэн байдаг байсан ч би урдаа зорилготой байсан болохоор би үерхэлд цаг зарцуулахыг хүсээгүй. Гэтэл тэр охиныг маш их сонирхож арай гэж танилцаж утсыг нь авлаа. Би ч түүнд маш их таалагдсан гэнэ. Бараг л анхны харцаараа дурлалцсан байх.

Тэгээд бид 2 уулздаг болж үерхэж эхэллээ. Үерхээд 6 сар болоод ээж аавдаа хэлсэн харин холын хамаатнууд болж таардаг юм даа. Хэн хэнд нь маш их хэцүү байсан. Бүх юи харанхуйлах шиг. Тэр маш сайн охин байсан. Тэр над шиг хүнийг их хайдаг байсан. Гадуур зөндөө муу залуучууд байдаг гээд өөр хүнд охин биеэ өгөөгүй байсан юм.

Тэгээд хамаатан гэдгээ мэдсэн ч өөрийнхөө төрсөн өдөр охин биеэ надад өгсөн. Тэрнээс хойш бид 2 бараг 3 жил хамт амьдарсан. Ээж аав нь хөдөө гэртээ байдаг. Тэр энд өөрийнхөө гэртээ ганцаараа байдаг байсан.

Гэтэл 12 сарын 22-ны шөнө ээж нь гэнэт ирээд би болкон дээр нь 4 цаг хөлдөх дөхсөн. Ямар үсэрч үхэлтэй нь биш. Тэр шөнө аймар хүйтэн бас цас ороод л байсан. Хэрвээ хамаатантайгаа үерхсэн хэвээрээ байгаа гэвэл ээж аав нь түүнийг зодох байх.

Ээж аав нь аймар гар хүрдэг юм байна лээ. Тэгээд би түүнд гай болохоосоо айдаг. Нэг шөнө аав нь согтуу залгаад надаас салсан биздээ гээд маш их санаа зовсон байдалтай асууж байсныг санаж байна.

Үргэлж бусдаас айж ээж аавд нь баригдчих вий гэнэт ороод ирэх вий гэж шөнө унтаж байхдаа хүртэл чимээ чагнана. Тэртээ тэргүй бүтэхгүй гэж хувь заяандаа гомдож хэн хэнээ бид 2 зөндөө зовоосон. Олон удаа хэн хэнээ тавьж явуулья гэж оролдсон ч чадахгүй юм. Тэгээд өөр хүнтэй болж явья бодсон ч бусад охидтой байхаар надад утгагүй санагдаж би шууд л хаяад явдаг.

Би яах уу яаж түүндээ гай бололгүй сэтгэлээ бариад явах уу? Сайн хүнтэй таараасай гэж хүсэх юм. Амьдрал нь тэгш сайхан байгаасай гол нь жаргалтай байгаасай гэж хүсэх юм. Надтай санаа бодлоо хуваалцаач.
cekc.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:12 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих