2011-6-24
Эрчүүдийн дархан цаазтай газар…
Заримдаа эрчүүд хайртай бүсгүйтэйгээ цагийг хамт өнгөрөөхөөс татгалзаж спорт клуб, биллъярд зал, спортын төв, эротик шоуруу явцгаадаг. Харин тэд тэнд юу хийж бидэнгүйгээр өөрсдийгөө зугаацуулдаг юм бол? Дурламаар зүйл тэнд юу байна вэ?

Beer bar


Хямдхан бас тохи тухтай пиво баарнууд. Сүүлийн үеийн хөгжим эгшиглэж тамхины саарал утаа суунагласан тасалгаанд асар том том савхин буйдан байрлуулж ширээ бүр дээр үнсний сав өч төчнөөн пивоны хоосон, дундуур лааз, бокаль хөглөрнө. Нэг ширээнд 2-4 хүн сууж байх бөгөөд бараг бүгдийнх нь гарт тамхи уугиж байна.

Хаа ч орсон эрчүүд дангаараа цугласан харагдах бүх л тохиолдолд ийм л нэг хэвийн дүр зураг харагдах болно. Ийм орчинд нэг цаг хиртэй суухын завдалгүй үс хувцсанд тамхины гашуун утаа шингэчихдэг. Харин эрчүүд яагаад ийм бохир агааргүй орчинлуу тэмүүлдэг юм бол.

Тэд ийнхүү хүйтэн шар айраг гүзээлж суух зуураа ажил төрөл, мөнгө, ашиг хонжоо олсон алдсан гээд нэг хэвийн зүйл ярьж суудаг боловч яриан дундуураа шалиг онигоо, нийтлэл, сүүлд үзсэн сайтынхаа тухай хүүрнэн бие биенээ хөөргөцгөөдөг. Тэд дор дороо л баатарлаг, чадварлаг, мэдлэгтэйгээ гайхуулж мэтгэлцэх боловч энэхүү мэтгэлцээн нь ялагчгүйгээр өндөрлөдөг. Бас ч болоогүйгээ хэн нэгнийгээ нэгэн санаагаар доош нь хийж кайф авч бөөн хөөр баяр болох нь ч бий. Ихэнхдээ тэдний яриа улс төрөөр эхэлж хүүхнээр дуусдаг.

Бид ийшээ зүглэх хэрэгтэй юу? Зөвхөн хорхойгоо дарахын тулд эсвэл сонирхолдоо хөтлөгдөн нэг удаа очиход л хангалттай. Тэгээд ч чиний хажууд тэд албархаг яриа өрнүүлж нэг их номын улс болж харагдах гэж байдгаараа хичээцгээх тул чамд ганцаардмал бас уйтгартай байх болно.

Спорт клуб


Спорт клуб үүнд төрөл бүрийн бооцоот тулаан, тэмцээн орно. Энд үргэлж чимээ шуугиантай, аймшигтай байдаг. Зөөлөн сандал дээр тухалж цэвэр ус, сок уунгаа дэвжээн дээр ээлжит тулаан эхлэхийг тэсэн ядан хүлээж хавчигнан сууцгаана. Энэ үед тэдэнлүү залгаж хаана юу хийж байна, ирэх болж байна уу гэх шаардлагагүй. Ямар ч үр дүнгүй оролдлого болно. Тэр хэдийн утсаа салгачихсан байх болно. Танхимд асар том гэрэлтүүлэгүүд байх бөгөөд дэвжээн дээр шүүгч тулаан эхэлж буйг мэдэгдэн харанга дэлдэж гоолиг бүсгүйчүүд рингийг дуудан алхална. 3, 4-р ринг эхлэхэд зал тэр чигээрээ давалгаалж буй мэт болно. Хаа сайгүй түүнийг дэлсээд өг, чөтгөрлүү нь тонилго, юунд хөтлөгдөөд чөтгөр шүглэчихсэн юм шиг хөдөлж ядаад байгаа юм гэх зэрэг бохир, заваан хараал сонсогдоно.

Сэтгэлийн хөдөлгөөнөө гэж. Тэмцээн дуусч ялагч тодроход эмэгтэйчүүдийн харцанд айдас хургасан байхад эрчүүд санаа нь амарч, догдолсон, сэтгэл хангалуун дүр төрхтэй харьцгаадаг.

Бид ийшээ зүглэх хэрэгтэй юу? Хэрвээ чи цус шүлсэндээ хутгалдаж сөхөрч унатлаа нүдэлдэхийг харах дуртай нэгэн бол яагаад түүнтэй хамт явж болохгүй гэж. Адилхан тэдний дунд орж өөрийн тэмцэгчээ дэмжин сэтгэлээ онгойтол хүссэнээрээ орилж болно. Харин чамд энэ бүхэн аймшигтай, жигшмээр зүйл бол өөрийгөө албадах шаардлагагүй.

Биллъярд клуб


Том танхимд орос биллъярдын ширээнээс авахуулаад сүүлийн үеийн америк пуул, снукер биппъярдын ширээнүүд дүүрэн байх бөгөөд энд хөгжмийн аянаас илүү шарикнуудын мөргөлдөх дуу хадна. Хүйтэн шар айраг ууж, янжуур татангаа эсрэг тоглогчынхоо алхам бүр хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ширтэнэ. Тэд биппъярд клубт олноороо цугладаггүй. Эхлэн суралцан тоглогчид, мэргэжилтэнгүүд тус тусдаа тоглолт хийдэг. Тоглолт дуусч сүүлчийн шарик нүхэнд ороход амандаа гайхалтай хэмээн өөрөө өөртөө баяр хүргэдэг.

Бид ийшээ зүглэх хэрэгтэй юу? Тийм ээ, энэ бидэнд хориотой нутаг дэвсгэр биш.

Нэгдүгээрт: Чи биллъярд тоглож сурах хэрэгтэй. үүнд багагүй цаг шаардагдах болно. Тэгээд ч чамд сонирхолтой байх болно.

Хоёрдугаарт: найз залуу чинь биллъярдын жинхэнэ хорхойтон бол ингээд та хоёр нэг сонирхолтой болж байна.

Гуравдугаарт: одоо биш ч чи маргааш өөрийн сурсан эрдмээ найздаа үзүүл. Тэр чамаар бахархаж бас чамтай хамт биллъярд тоглож байхаас огт татаглзахгүй.

Эротик шоу


Дугуй ширээ тойрон сууцгаах тэд одоо ажил ч, найз нөхөд ч тэр хэнийг ч бодох сөхөөгүй багана тэврэн бүжиглэх хагас нүцгэн, нүцгэн бүсгүйчүүдийн тачаангуй хөдөлгөөнийг нүд салгалгүй ширтэж нирваан дүрийг олоод хүний хорвоогоос хэдийн сэтгэл санаа нь талийн одсон байдаг. Энд түүний мөрөөдлийн бүхэн орших бөгөөд тэр өөрийгөө төрөл арилжсан мэт л үздэг. Ширээ тойрон суугаа эрчүүдийн хэн нь ч тайчигч бүсгүйчүүдийн талаар өөр хоорондоо хүүрнэлддэггүй.

Бид ийшээ зүглэх хэрэгтэй юу? Мэргэжлийн тайчигч бас тачаангуй бүсгүйчүүдийн дэргэд бүдүүн баараг харагдаж найз залуудаа тачаангуй биш гэсэн дүгнэлт өгөхийг хүсээгүй л бол татгалз. Харин дараа найз бүсгүйчүүдтэйгээ хамт ирж жаахан туршлага судлаад буцахад илүүдэхгүй.

www.cekc.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 06:15 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


өөр нэг дархан цаазтай газар бол хөлбөмбөг үзэж байхад өмнө нь байгаа ТВ залуу хоёрын зай, мөн өөр суваг дээр тавихыг хориглоно.
Бичсэн: dadido цаг: 09:46, 2011-6-24 | Холбоос | |


сурчхиймсан тэрийг.... санаа зовох
Бичсэн: luna цаг: 06:26, 2011-6-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant