2011-12-15
Эрчүүдэд секс хэрэггүй

Эрдэмтдийг сонсоод байвал гэр бүлийн болон сексийн амьдралын тухай бидний ойлголт ихэнхдээ буруу юм байна. Ээлжит буруу ойлголтыг Индианагийн Их сургуулийн дэргэдэх Кинсийн институтын ажилтнууд залруулжээ. Ихэнхи бүсгүйчүүд: эрчүүд “мунаг амьтад” тэдний амьдралд сексээс өөр зүйл хэрэггүй гэж боддог. Гэтэл судалгаагаар эрчүүд удаан хугацаагаар хамт амьдрахдаа (гэр бүл) бэлгийн харьцаанаас ойр дотно харьцаа, дотно тэврэлт, үнсэлтийг илүүд үздэг болохыг тогтоожээ. Харин бүсгүйчүүд он жил өнгөрөх тутам биеэ задгай авч явж, ор дэрний ажилд илүү шунаг болдог байна.
Өргөн хэмжээний судалгаанд Япон, Бразиль, АНУ, Испани, Германы 40-70 насны 1000 гаруй хосууд хамрагджээ. Оролцогчдоос гэр бүлийн сексийн амьдрал, эхнэр, нөхрийн чухам юу нь таалагддаг, аз жаргалтай эсэх зэрэг 100 илүү асуултаар судалгааг авчээ. Судалгааны дүнгээс харахад эрчүүд 15 жил гэр бүлийн амьдралаар амьдарсныхаа дараа сексийг хоёрдугаар зэрэгт тавьдаг болох нь тогтоогджээ. Тэдний хувьд хайртай хүнтэйгээ цуг байж, түүнийгээ тэврэх, үнсэх, биед нь хүрэх аз жаргал байдаг аж.
Харин эхнэрүүдийн хувьд 15 жилийн дараа сексийн баяр баясгаланг мэдэрч, сексийн харьцааг нэгдүгээрт тавьдаг байна. Энэ үеэр эмэгтэйчүүдийн сексийн идэвх дунджаар 25 хувиар өсдөг байна. Судлаачид эмэгтэй хүний сэрэл оройтож идэвхждэг нь гэр бүлийн анхны жилүүдэд хүүхэд, гэр орон гэсэн олон ачааллыг эмэгтэйчүүд үүрдэгтэй холбон тайлбарлажээ. Хүүхдүүд өсөж, амьдрал тэгшрэх үеийн эмэгтэйчүүдийн сексийн идэвх алдсанаа нөхөх гэсэн мэт савнаасаа хальдаг байна. Товчхондоо 40 гарсан эхнэрүүдэд даруулга, хяналт (бишээ секс!!!) хэрэгтэй гэнэ шүү...Эрчүүдээ
 
Mr.Туулай NUUTS.MN
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:41 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax