2011-12-10
“Нууц амраг”-аасаа салмаар байна & Огт харгvй хvн гэж байдаг уу?
...
 Би одоо 26 настай, нөхөр хvvгийн хамт амьдардаг, монголын жирийн нэгэн гэр бvл. Нөхөр бид хоёр оюутан цагийн баяр хөөр, дурсамжаар дvvрэн өдрvvдэд умбан явахдаа учирсан юм. Жил хагасын дараа бид хоёр нэг гэрт орж, би ч жирэмсэн боллоо. Нөхөр маань ажил хийж би гэртээ байх болов. Энэ vеэс нөгөө сайхан хайр дурлал салхинд хөөгдсөн мэт алга болж, нөхөр маань ууртай уцаартай, халамжгvй хvчээр л нэг гэрт оруулчихсан юм шиг ааш гаргах болсон доо. Зарим vед хоногоор ирэхгvй алга болчихно. Нэгэнт л нэг гэрт ороод эхнэр нөхөр болчихсон хойно яав гэхэв, бvхнийг тэвчиж хvvхдээ л амар мэнд төрvvлье гэсэн бодолтой амьдарч эхэлсэн. Яг энэ vеэр нөхөр маань танхайн хэрэгт холбогдчихсон. Хэдий бид хоёрын харьцаа нэг л тийм бvрсгэр байсан ч хайртай ханиа хэрэг төвөгт орооцолдоход хамгийн их шаналж, айсан хvн нь би байв. Тэгээд ч явж болох газруудаар орж таньж мэдэх хvмvvстэй уулзсан. Энэ бvхнээс хамгийн их найдлага, итгэл өгсөн хvн бол нөхрийн маань хэргийг хариуцаж байсан байцаагч ах байлаа. Том гэдэстэй намайг өрөвдсөн vv тэр хvн намайг тайвшруулж, хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн асуудал гээд л шаардлагатай бvгдэд тусалсан. Аав шиг, ах шиг тvшигтэй санагдах тэр хvнд би ямар их баярласан гээч. Vнэндээ ч нөхөр маань торгуулах ял шийтгэлтэй салсан юм. Би нөгөөх байцаагч ах руу баярласан сэтгэлээ илэрхийлсэн мессеж бичдэг байлаа. Vvнээс хойш удалгvй би төрж хvvтэй боллоо. Нөхөр маань ажлаа хийж, заримдаа ирдэггvй гадуур шоуддаг хэвээрээ л харин би гэртээ хvvгээ асран суух болов. Нэг өдөр нөгөө байцаагч ахаас яагаад хэл чимээгvй болчихвоо гэсэн мессеж ирэхэд яагаад ч юм энэ хvнтэй заавал холбоотой байх юм шиг санагдсан. Энэ vеэс бидний “нөхөрлөл” эхэллээ. Жилийн дараа бvр дотны харьцаанд ч оров. Би тvvнтэй байхдаа нэг л жаргалтай, сэтгэл амгалан сайхан байдаг ч нөхөр маань мэдчихвий гэдэг айдас байнга дагадаг байлаа. Vvнийгээ нуух гэсэндээ би нөхрөө маш ихээр халамжлан гэр орныхоо ажлыг амжуулан жигтэйхэн сайн эхнэр байхыг хичээх болсон. 

Гэтэл “хуурамч” анхаарал, хайр халамж нөхрийг минь танихгvй болтол өөрчилсөн. Тэр одоо гадуур шоудахаа больсон, бас надад, хvvдээ амьдралдаа ч халамж анхаарал тавихыг хичээж байна. Миний та бvхэнд хандсан гол зvйл бол би хайртай ханиа яг энэ “өөрчлөлт” дээр нь тогтоон барьж аз жаргалтай амьдармаар байна. Тэгэхийн тулд мэдээж нөгөө хvнээсээ харьцаагаа таслах. Тэр хvн надад амьдрал амлаагvй, хайртай гэж хэлээгvй ч гэсэн бvх юманд чин сэтгэлээрээ ханддаг. Тэр хvнтэй холбогдсоны “ачаар” миний нөхөр алдаагаа ухамсарлаж, өөрийгөө засч эхэлсэн. Харин би одоо яах вэ? Холбоогоо яаж таслах вэ? Надад туслаач. 

Огт харгvй хvн гэж байдаг уу? 

Захидлаа юунаас эхлэхээ олон хоног бодлоо. Энэ нь миний амьдралд ойрын vеийн хамгийн том асуудал болоод байна. Өвчин зовлон, уйтгар гуниг, хууралт биш болохоор хvмvvс намайг сvртэй юм гэж магадгvй. Гэсэн ч энэ тухай бодол миний толгойноос салахаа болилоо. Би нөхөртэйгөө гэрлээд удаагvй, тэр надаас нилээд хэдэн насаар ах. Бидний амьдралд хэрvvл, маргаан, нууц амраг энэ тэр гэсэн асуудал байдаггvй. Хамгийн гол нь нөхөр маань намайг огт хардахгvй, анхаарахгvй юм. Эхэндээ ч би энэ тухай боддог ч vгvй байлаа. Харин одоо бол… Найз хvvхнvvдтэйгээ уулзахаар нөхөр маань оройтлоо гэж уурлаад, хардаад, араас утасдаад гэлцэнэ. Харин надад тийм асуудал ер байхгvй. Найз хvvхэнтэйгээ уулзаж оройтоод ирсэн ч, дэлгvvр хэсч яваад ирсэн ч нөхөр маань хvний урманд хаачаад ирэв, яав гэж асуудаггvй. Адаглаж утасдаж, мессеж ч бичихгvй. Яагаад ингэдэг юм болоо. Хайртай бол хартай гэдэг биз дээ. Эхнэр нөхрийн маань харьцаа тэгтлээ муудаж, хөрчихөөгvй. Бид жирийн сайхан хосууд. Харин би өдөр өнгөрөх тусам нөхөртөө хардуулж vзмээр санагдаж оройтож, гадуур удаан яваад ч нэмэр алга. Тэр яг л нөгөө хэвээрээ. Надад нөхрийнхөө сэтгэлийг татах, бусдаас харамлах сэтгэл төрvvлэх юу ч алга байна уу гэж бодоод гадаад төрх, хувцаслалт, vс засалтаа хvртэл өөрчилж vзлээ. Байдал өөрчлөгдөөгvй. Нөхөр маань надад тийм гvн итгэдэг юм болов уу, эсвэл миний яаж явах тvvнд огт хамаагvй асуудал юм болов уу. Энэ мэтээр олон асуултаар өөрийгөө чилээн амьдарч байна. Огт харгvй хvн гэж байдаг юм болов уу? 
Хvн өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой 


Сэтгэл зvйч Д.Цогзолмаа 

- Гэр бvлээсээ гадуур харьцаанд орсон энэ эмэгтэйн зан байдлыг юу гэж тайлбарлах вэ? Буруутгаж болох уу? 

- Эмэгтэй хvн хэдэн vндсэн шалтгаанаар гэр бvлээс гадуур харьцаанд ордог. Заримаас нь дурдъя. Юуны өмнө өөрийн амьдралд сэтгэл хангалуун биш байдлаас, өөрөөр хэлбэл амьдралаасаа, эр нөхрөөсөө авч чадаагvй зvйлээ өөр хvнээс хайж явдаг гэсэн шалтгаан. Хvний хайр халамж, нэр хvнд, албан тушаал, мөнгө төгрөг гээд л өөрт байхгvй зvйлээ бий болгох гэсэн сэтгэл зvйн механизмтай холбоотой. Vvнээс гадна хэн нэгэнд гомдож, гутарснаас, хөнгөн сонирхлын төдий гээд л шалтгаанууд байна. Энд нэрлэсэн шалтгаанууд хэдийгээр хvний амьдралыг тэнцвэржvvлэх, хvн өөрийгөө хамгаалах механизм ч нөгөө талаар сэтгэлийн тэнхээ дутмаг байдлаас болдог. Тvvнчлэн эмэгтэй хvн өөрийгөө мэдрэхийн тулд, зөвхөн биологийн хэрэгцээгээ хангахын тулд гээд шалтгаанууд байж болно. Хvний ямар нэгэн vйлдлийг шууд буруутгаж болдоггvй. Би өөрийнхөө эсвэл хэн нэгний vзлээр бол асуудалд шууд дvгнэлт өгч болох байх л даа. Сэтгэл зvйн асуудал бол төвөгтэй. Хvн өөрөө мэдрээд, өөрийнхөөрөө шийдээд явж байгаа асуудлыг шvvх эрх хэнд ч байхгvй ээ. 

- Тэгвэл хардуулахыг хvсч буй эмэгтэйн хувьд? 

- Хайргvй юм болов уу гэсэн эргэлзээ, бас бусад найз хvvхнvvд шигээ хардуулж vзэхсэн гэсэн бодол, хамгийн гол нь өөртөө итгэлгvй байдал гээд олон хvчин зvйлvvд захиа бичихэд хvргэсэн юм болов уу. Захидал бичсэн эмэгтэйн нас ч 40-өөс их хэтрээгvй байх. Залуу байх тусам иймэрхvv бодол санаа хvнд төрдөг. Нөхрийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгvй учраас хэлэх төвөгтэй байна. Магадгvй угаас тайван, юманд бачимдаж зовоод байдаггvй, гvндvvгvй хvн байж болох юм. Эсвэл та өөрөө хэт шаналдаг, аливаа зvйлд санаа зовох, тvгших тал өндөртэй ч байж болно. Хэрвээ нөхөр тань таныг огт тоодоггvй байсан бол сөрөг хандлагаа илэрхийлэх байх л даа. Өө хайх, тохуурхах, хийсэн зvйлийг тань буруутгах гэх мэтээр. Гэхдээ энэ эмэгтэй маань харьцангуй “ховор”, магадгvй ихэнх хvvхнvvдийн мөрөөдөж явдаг хvнтэй учирсан ч байж болно шvv дээ. 

- Дотноссон хvнээсээ холбоогоо яаж салгах вэ гэсэн асуулт байна? 

- Хэн нэгэн хvнд дассан бол шууд мартахад хэцvv байдаг. Ялангуяа хvнд хэцvv vед тусалж байсан, удаан хугацааны турш vерхсэн бол төвөгтэй. Гэхдээ гэр бvлээ бодоод, хэрвээ өөрөө хvсч байгаа бол болохгvй зvйл байхгvй. Олон аргууд байдаг. Тэр хvнийхээ талаар аль болох бодохгvй байхыг хичээх, өөрийгөө завгvй байлгах, гэр бvлийнхэнтэйгээ цуг цагийг өнгөрөөх, тэр хvнийг санагдуулахаар vйл явдал, цуг очиж байсан газар, сонсож байсан хөгжим гээд л зvйлээс аль болох өөрийгөө хол байлгах. Хамгийн гол нь тэр хvнтэй цуг цагийг өнгөрөөдөг байхдаа өөрийгөө яаж авч явдаг байсан тэр байдлаа л хадгалж байх хэрэгтэй. 

- Дахин уулзах бодолгvй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй юм болов уу, эсвэл чимээгvй зайгаа барьсан нь дээр байдаг юм болов уу? 

- Энэ дараагийн захиатай ч холбоотой асуудал байна. Хvн өөрийнхөө бодож байгаа зvйлийг чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй л дээ. Саяхан нэг судалгаа хийж vзэхэд өөрийн бодол санааг ил илэрхийлдэггvй, гэсэн мөртлөө тэрийгээ бас хадгалаад байдаггvй гэсэн vзvvлэлт судалгаанд хамрагдсан ихэнх хvмvvст илэрсэн. Өөрт тохиолдож байгаа, эсвэл мэдрэгдсэн, сонсогдсон зvйлээ тухайн хvнд нь шууд илэрхийлэхгvй, бас тэрийгээ дотроо хадгалаад явж чаддаггvй гэсэн утгатай. Зvй нь хvн өөрийнхөө мэдрэмжийг шулуухан илэрхийлж чаддаг бол олон таагvй зvйлээс өөрийгөө хамгаалаад явж чадна. Эмэгтэй маань өөрөө илvv сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Дараа нь нөхөртэйгээ vл ялиг зvйлээс болоод муудалцах, эсвэл нөхрийн шийдэж чадахгvй зvйл гарч ирэхэд нөгөө хvнтэйгээ харьцуулаад бодоод байвал гэр бvлийн амьдрал аажмаар хөрч эхэлнэ. 
Хоёр дахь эмэгтэйн хувьд ч гэсэн хардуулмаар санагдаад байх болсноо, тэрний тулд өөрийгөө яаж өөрчилж байснаа, найз хvvхнvvдийнхээ ярихыг сонсоод ямар мэдрэмж төрдөг байснаа ярихад болохгvй зvйл бий гэж vv? Харин их хартай хvмvvсийн амьдралыг өөрийнхтэйгээ харьцуулж vзээд, байгаа нөхцөл байдлаасаа давуу талаа олж харах нь сэтгэл дундуур байдлыг багасгана.

source:busgui.net
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 20:12 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax