2011-12-8
Эрчvvдийн 70 хувь нь бэлгийн сулралтай болсон


Ийн тvvнтэй ярьсны дараа эрчээ гvн гvнзгий доромжилсон мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Тэгээд ийм ноцтой асуудлыг тайлбарлалгvйгээр орхиж болохгvй гэж бодоод Оросын нэрт сексопатологич, анагаах ухааны доктор Г.Л.Биличид хандлаа.
-Эрхэм профессор оо, эрчvvдийн бэлгийн сулралын асуудал, vнэхээр тэгтлээ их санаа зовоохоор байдалд хvрээд байгаа гэж vv дээ?
-Залуучуудын тухайд vнэхээр тийм. Бидний судалснаар эрчvvдийн 70 шахам хувьд нь бэлгийн сулрал буюу эсвэл бэлэг эрхтэний босолтын чадвар нь алдагдсан, vгvй дээ ийм байдалд хvрэхэд тун ойртсон байдаг. Хамгийн тvгшvvртэй нь өнөөдөр залуу эрчvvдийн сексийн чадавхи суларсан, тvvнийгээ сайжруулах шаардлагатай болсон хvмvvс маш их байна. Өөрөөр хэлбэл бэлгийн сулрал маш залуу эрчvvдийг өргөн хамрах болжээ. Урьд нь 60 хvртэлх насны эрчvvдэд бэлгийн сулрал эхэлж ажиглагддаг байсан одоо 40 настай эрчvvд энэ өвчнөөс болж зовж шаналах болсон байна.

-Яагаад ийм болоод байгаа юм бол?
-Учир нь эрчvvд сэтгэл санааны маш хvнд буюу архаг хэлбэрийн стресст байна. Сулралтай эрчvvд бvгдээрээ ийм байдалд байгаа. Тэд баян, ядуу хэн байх нь хамаагvй. Тvvнчлэн тухай хvний бие организм архи тамхи, бусад хорт бодисоор хордсон бол байдал улам л хvндэрч эхэлнэ. Хэрвээ тэгээд бvр эхнэртэй бол…

-Харин тийм, эмэгтэйчvvд энэ бvгдэд буруутай гэж би боддог юм.
-Vгvй ээ, та намайг буруу ойлгочих шиг боллоо. Эр хvн нэг л эмэгтэйтэй байнгын урт хугацааны бэлгийн харьцаатай байхад тvvний хувьд бэлэг эрхтэнд боловсрогдож байдаг vрийн шингэнийн хэмжээ нь багасч ирдэг. Vрийн шингэн бага байна гэдэг бол хvсэл бага, сексээс авах ташаал бага байна гэсэн vг. Бэлгийн харилцааны хvрээнд бол байнгын ажиллагаатай байдлыг дэмжих ёстой. Дээрх тохиолдолд шинэ партнертай харилцах нь бэлгийн гормонийн боловсруулалтын ажиллагааг идэвхжvvлж, энэ vед секс дахин алдагсан өнгө төрхөө сэргээн шинэчлэгддэг. Vvнийг бид бодит амьдрал дээрээс тvвэггvй баталж болно. Бие биедээ маш их хайртай нэгэн гэр бvлийн хос бидэн дээр ирсэн юм. Тэд хэн хэндээ итгэдэг, энэ итгэл нь урт удаан хугацаанд vргэлжилсэн ч сексийн хувьд нэгэн хэвийн сонирхолгvй болсон байсан. Нөхөр нь нөгөө л бэлгийн сулралтай болсон. Өнөө vед ийм асуудлыг хvмvvс эхнэрээ солих буюу эсвэл нууц амрагтай болох замаар шийдэх гэдэг. Гэтэл vvнийг гэр бvл дотроо яагаад шийдэж болохгvй байх билээ.

-Ингэхэд эр хvний сексийн чадварыг хэвийн байлгахын тулд яах ёстой вэ?
-Одоо бидэнд, эрчvvдэд “аугаа секс”-ийг буцаан авчрахад туслах нэгэн арга бий болсон. Мэдээж олон төрлийн аргууд, эмчилгээнйи хэрэгслvvд байгаа л дээ. Гэхдээ vvнйиг би олон өвчтөнд туршсан нь амжилттай болсон юм. Тэр бvv хэл 70 настай, сексийн амьдралыг сvvлийн 15 жилийн туршид мартсан, тvрvv булчирхайн vрэвслийн 2-р зэрэгтэй хvн vvнийг хэрэглээд сексийн чадавхи нь сэргэсэн гэх мэт олон жишээ хэлж болно. Тэр бол байгалийн
ба биологийн идэвхт бодис агуулсан бэлгийн сулралыг эмчлэх “виардо” бэлдмэл юм. Дашрамд хэлэхэд, чиний яриад байсан, аварга сексчин залууд бол ийм төрлийн гормон их байна л гэсэн vг. Хэдийгээр тэр залуу насандаа сексийн ийм ялалт байгуулж байгаа хэдий ч яваандаа тэр гормон нь багассаар аугаа чадвар нь бага багаар буурч эхэлнэ.
Эцэст нь хэлэхэд бэлгийн чадавхийг хэвийн хадгалахад хамгийн чухал зvйл бол гэр бvлийн бvрэн бvтэн амьдрал юм.

2006.01.10 Vдшийн сонин
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:30 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant