2011-12-12
Эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой баримтууд


Энэ дэлхий дээр сонирхолтой баримтууд олон. Тэднээс зарим нь мэдүүштэй, итгэмээргүй, зарим нь бүр хачин байх нь бий. Гэхдээ л бүгд ямар нэг талаараа уншихад хөгжилтэй байдаг. Дараах эмэгтэйчүүдийн талаарх баримтууд дунд бидний өөрсдөө ч анзаардагүй явсан хэд хэдэн зүйлс байна.


• Эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд дунджаар 437 зүйл байдаг. Харин ямар ч эрэгтэй тэр болгоныг таньж хардаггүй.

• Хэрэв эрэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал тэр 5 ээлжийн л хувцас авч явна. Тэгээд зарим хувцсаа хоёр өдөр өмсөнө. Харин эмэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал “Юмыг яаж мэдэх вэ?” гээд дор хаяж 21 хувцас авч явна.

• Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг магнайгаа мааждаггүй. Учир нь тэд нэгдүгээрт будлиж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.

• Эмэгтэй хүн хааяа уйлах хэрэгтэй байдаг. Гэхдээ уйлахдаа ихэвчлэн хэн нэгэнтэй ханьтай байхыг хүсдэг.

• Эмэгтэй хүн хэн нэгэнд уурласан үедээ түүний бурууг батлах асуултуудыг тавьж эхэлдэг.

• Эмэгтэй хүн өөртэй нь адилхан зовж яваа олон хүн бий гэдгийг мэдрэхийг хүсдэг учраас савангийн дуурь, “Опрагийн шоу” хоёр бидний дунд маш эрэлттэй байдаг.

• Эмэгтэй хүний гарт нь ямар нэг юм байхгүй байвал нэг л эвгүй байдаг. Тиймээс л үргэлж гар цүнх барьж явдаг юм.

• Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хоёр хүн хоёулаа эмэгтэй байсан.

• “Би ямар харагдаж байна?” гэж асуухдаа бид үнэн хариултыг авахыг дотроо тийм ч их хүсдэггүй.

• Эмэгтэй хүн эвшээхдээ амаа гарынхаа араар биш алгаар тагладаг.

• Эмэгтэй хүн хувцаслахдаа эхллээд цамцаа, дараа нь өмдөө өмсдөг. Харин эрчүүд эсрэгээр нь хийдэг.

• Эмэгтэйчүүд усанд орсныхоо дараа толгойгоороо алчуур ороогоод дор хаяж нэг минут байлгадаг. Энэ бараг ач холбогдолгүй гэмээр зуршлын нууц тайлагдаагүй хэвээр.

• Эмэгтэй хүн ярих их дуртай. Хэрэв эргэн тойрон нам гүм болчихвол түүнийг ямар нэг яриагаар дүүргэх ёстой юм шиг санагддаг. Тиймээс л заримдаа ярих сэдэв дуусахаар бид хов жив рүү орж эхэлдэг.

• Ихэнх эмэгтэйчүүд хямдарсан бараанд дуртай. Хэрэв өөрт минь байдагтай адилхан шахуу цүнх 75 хувь хямдарчихсан байвал бид худалдаад л авчихна. Учир нь бид мөнгө хэмнэсэн гэдгээ мэдрэх дуртай байдаг.

• Олон эмэгтэйчүүд секс хийж байхдаа “Би ямар харагдаж байгаа бол?” гэдэгтээ санаа зовсоор л байдаг.

• Эмэгтэйчүүд хоорондоо тулж бүжиглэсэн ч хэн ч тэднийг лесби гэж харахгүй. Харин эрчүүдийг гараа хөтлөлцчихсөн явж байх л юм бол бид гей гэж ойлгоно.

• Кинон дээр эрэгтэй хүний эрхтэн рүү өшиглөж байгаа хэсэг гарахад эмэгтэй хүний сэтгэл хэзээ ч өвддөггүй.

• Библи дээр хүртэл “Эмэгтэй хүний буруу гэж байдаггүй. Уучлалт гуйх нь эр хүний үүрэг” гэж бичигдсэн байдаг аж.

• Саудын Арабд нөхөр нь эхнэртээ кофе өгөхгүй бол салахад хүрдэг.

• Италийн Сиена хотод Мэри нэртэй эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болох хориотой байдаг.

• Аавын “амь” охин байх үргэлж догь байдаг. Харин ээжийн “амь” хүү байх тийм ч догь биш юм.

• Эмэгтэй хүн хөлөө хойш өргөж байгаад, улаа нь хардаг. Харин эрэгтэй хүн хөлөө урдуураа өргөж байгаад улаа хардаг.

• Эмэгтэй хүн эр хүнээс хоёр дахин олон удаа нүдээ цавчилдаг.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:31 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


kino bol kino shd. Ushigluhduu uruvddug bh aa kkke
Бичсэн: saak (зочин) цаг: 17:33, 2012-01-01 | Холбоос | |


...“Би ямар харагдаж байна?” гэж асуухдаа бид үнэн хариултыг авахыг дотроо тийм ч их хүсдэггүй hehe ene ch unen l ug

... Кинон дээр эрэгтэй хүний эрхтэн рүү өшиглөж байгаа хэсэг гарахад эмэгтэй хүний сэтгэл хэзээ ч өвддөггүй rolling on the floor yanaa ene bas unen bh aaa
Бичсэн: Zurai цаг: 13:08, 2011-12-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax