2011-12-12
Ухаангүй асуултанд өгөх ухаалаг хариултууд

Тийм гэх үү, үгүй гэх үү? Эсвэл магадгүй гэх нь зөв юм болов уу? Юу ч гэж хариулж болдоггүй хэцүү асуултууд байдаг. Үүнээс ч хэцүү нь тийм асуулттай бид өдөр бүр тулгардаг. Нөгөө л дотор бачимдуулж орхидог асуултаа байн байн асуугаад байгаа хүнд та бидний санал болгож байгаа ухаалаг, бага зэрэг ёжтой хариултуудыг хэлээд үзээрэй. Тэд дахиж таныг шалгаахаа болино.


Жич: Хошин шогийн мэдрэмжгүй хүнд хэлэхийг хориглоно.

1. Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?
Яах ч аргагүй таны хамтран ажиллагч эсвэл найз чинь бага зэрэг мяраалаг харагдаж байгаа нь үнэн. Тэглээ гээд үгүй гээд хэлчихвэл, худлаа хэлсэн болчихно. Тийм гээд хэлчихвэл сэтгэл нь өвдчих гээд байдаг. Энэ зугтмаар асуултанд юу гэж хариулах вэ гэвэл:

- Үгүй ээ, хонгор минь, чи тарган биш, харин энэ даашинз л хэтэрхий бариу байгаа хэрэг.
- Ойр хавьд явж байгаа, найзтайгаа адилхан мяраатай бүсгүйг заагаад “Тэр бүсгүйг харж байна уу? Түүнийг хажууд миний найз хамаагүй туранхай харагдаж байна” гэж хэл.
- Үгүй ээ, энэ даашинз харин ч чамайг хэдэн кг хасч харагдуулж байна.

2. Хөөх! Чи наадахаа хаана сураа вэ?
Хайрт чинь орондоо байхдаа таниас ийм асуулт асууж бүдүүлэг авирласан юм биш биз? “Өмнө нь туршлагатай амрагуудтай байсны гавъяа” гэж дотроо бодсон ч та дэргэд нь тэгж хэлж болохгүй шүү дээ. Хэрэв тэр халуухан үйлдэл бүрийн чинь дараа ингэж асууж, урам хугалаад байвал:

- Би төрөхдөө л сурчихсан байсан юм. Одоо хүртэл мэдээгүй юм уу?
- Чамайг урьд шөнө, цаашаа хараад хэвтэж байх хооронд чинь.

3. Би эксээс чинь дээр байна уу?
“Тийм ээ, хамаагүй дээр хонгор минь.” Тэр таниар ингэж хэлүүлэхийг л хүсч байгаа. Гэхдээ та аль хэдийн 15 удаа энэ хариултыг хэлж байсан шүү дээ. Одоо бүр та дуу хураагуур дээр бичээд түүний iPod-нд суулгаж өгөх талаар хүртэл бодож эхэлжээ. Санаа зоволтгүй хонгор минь, бидэнд түүнд тохирох хариулт байна.

- Ммм…Бодоодхъё...Арай үгүй юм байна
- За даа, бараг л.
- Яасан? Би чиний эксээс илүү байна уу?

4. Хэрэв хоёулаа учраагүй байсан бол яах уу?
Мэдээж түүнтэй учраагүй бол та одооных шигээ жаргалтай байж чадахгүй л байх байсан. Гэхдээ энэ асуултыг байнга асуух нь танд нэг талаар дарамт болох болно. Дараагийн удаа ингэж хэлвэл ингэж амыг нь таглаарай.

- Ммм...Өдөржин дэлгүүр хэсэх байсан юм болов уу?
- Өөрөө өөрийнхөө амьдралаар л амьдарч байх байсан.
- Нэгэнт л учирчихсан юм чинь, учраагүй байх талаар ярих хэрэг байгаа гэж үү?

5. Хонгор минь, чи миний аягыг/түлхүүрийг/удирдлагыг хаачуулчихав?
Бид өөрсдийнх дээрээ нэмээд хүүхдүүдийнхээ гутал хувцсыг хаана байгааг нэг бүрчлэн мэдэх хэрэгтэй болдог. Үүнийхээ хажуугаар нөхрүүдийн аяга, түлхүүр зэрэгхэнд санаа тавих хэрэг үү? Хэрэв таны нөхөр өдөр бүр иймэрхүү маягийн юм асууж, гэрийн бүх шкафыг онгичиж, энэ тэрүүгээр эргэлддэг бол дараах байдлаар хариулаарай:

- Хонгор минь, чиний хамгийн сүүлд тавьсан газар л байгаа шүү дээ. (эелдэг инээмсэглэ)
- Миний хайр дуудаад үз дээ? Өөрсдөө гүйгээд хүрээд ирэх ч юм билүү?

7. Чи яг одоо юуны тухай бодож байна?
Жаахан чимээгүй болмогц тэд таныг юун тухай бодож байгаа эсэхийг чинь асуудаг. Үнэндээ та юу ч бодоогүй. Гэхдээ ингэж хэлвэл тэд таныг өөрөөс нь юм нууж байна гэж бодох болно. Хайртынхаа энэ асуултыг яаж эргүүлэх вэ гэвэл:

-“Чи миний юу бодож байгааг мэдэж байгаа ш дээ.” Ингэж хариулмагц тэр “Тийм ээ” гэж хэлээд өөрийнхөө бодож байсан зүйлийн тухай ярьж эхэлнэ.

Ухаалаг гэхээсээ илүү нэг талаар зальтай хариултууд байгаа биз? Та одоо дахиж хэцүү асуултанд бүдрэхээргүй боллоо.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:20 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax