2009-11-13
Цагаан дарс шүд гэмтээдэг
Цагаан дарс байнга хэрэг­­лэснээр шүдний паалан гэм­т­дэг гэж Германы эрдэмтэд батал­жээ.
Энэ нь усан үзмийг хаана тарьж, хэзээ хураасан болон түүнд агуулагдах согтоох чанартай нь ямар ч хамаагүй, харин уг ундааны хүчиллэг чанар, амандаа хэр удаан байлгасантай холбоотой аж.
Насанд хүрсэн хү­ний шүдийг цагаан дарстай саванд хийж бүтэн өдөр байл­гахад шүдний паалан маш хурдан гэмтсэн байна.
Цагаан дарс уусны дараа шүдээ үрж цэвэрлэх тусам паалан илүү их гэмтдэг гэнэ. Гэхдээ цагаан дарсыг бяс­лагтай цуг хэрэглэвэл энэ аюулаас хол байж болох гэнэ. Учир нь бяслагт агуулагддаг кальци уг ундаанд байгаа хүч­лийг саармагжуулдаг байна.
Тиймээс “Дарс хэрэглэс­ний дараа шууд оо, сойз шүүрч авсны хэрэг­гүй. Дор хаяж 30 минут азна” гэж эрдэмтэд зөвлөж байна. dandaa.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 11:12 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ugaasa tsagaan darsand ni neeh durgui e ulaan ni goysh de tegeed ch dandaa uugad bdag bish de ярзайтал инээх
Бичсэн: arch_tseegii цаг: 12:26, 2009-11-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax