2009-11-17
Гар хуруугаа бусдад бүү үзүүл хэн болохыг чинь амархан мэдчихнэ шүү

 

Хүний гар, алганы хээ зэрэг нь тухайн хүний төрсөн төөрөг хувь тавилантай нь ихээхэн холбоотой байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Эртний мэргэч зурхайч нар гарын алганы хээ болон хэлбэр, мөн хурууны урт богиноор хүний төөрөг зургийг тодорхойлдог байжээ.

Хуруу нь урт гар
Ийм гартай хүмүүс өрөвдөмтгий бөгөөд халамжтай. Тэд бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих нь олонтаа. Тэд хүнийг хайрлаж чадна. Хань нөхөртөө халамжтай, үнэнч байна. Харин өөртөө итгэл муутай байдаг. Тийм болохоор дарга байж үл чадна. Ийм гартай хүмүүсийн алга сүлжилдсэн олон зураастай байдаг. Энэ нь юм бодомтгой, цочимтгойн шинж юм.

Хуруу богино алга нь дөрвөлжин гар
Ийм гартай хүмүүс чийрэг биетэй байдаг. Тэд өмнөө тавьсан зорилготой. Ийм хүнд найдаж болно. Ийм гартангуудын бие махбод нь сэтгэлээсээ хүчтэй, өөрөөр хэлбэл бие махбод нь сэтгэлээ эзэмдэж чаддаг гэсэн үг. Ийм хүмүүс сайн гэрэл зурагчин, хөгжимчин, эсвэл зураач болж төрдөг. Тэдний алганд цөөхөн зураас байдаг. Гэхдээ энэ нь гүнзгий илт харагдахуйц байх нь олонтаа. Энэ нь үр ашигтай ажиллах чадвартайг илтгэнэ.

Хуруу нь богино, алга нь гонзгой урт гар
Ийм гартай хүмүүс бусдыг өөртөө татах гайхамшигтай увидастай байдаг. Ийм гартангууд бусдыг тэргүүлж манлайлах нь олонтаа. Спорт юмуу бизнес шоунд амжилт олох өндөр магадлалтай. Ийм хүмүүс хувь заяа нь гэнэт өөрчлөгдөхөд дуртай байдаг. Тэд бэлгийн амьдралыг эрт эхэлдэг бөгөөд маш галтай дөлтэй халуунаар амраглана. Гэхдээ гэрлэсэн хойноо ханьдаа халамжтай үнэнч байна.

Хуруу нь урт, алга нь дөрвөлжин гар
Ийм гартай хүмүүс ухаалаг, уран шогч байдаг. Гэхдээ Тэд ихэвчлэн хийсвэр сэтгэлгээтэй байдаг тул шинэ санаа маш чухал. Ийм гартай хүмүүс сэтгүүлч, компьютерийн мэргэжилтэн болох нь элбэг. Ийм гартай хүмүүс бусдад сайхан бодол төрүүлэхийг ихэд чухалчилдаг сонин зантай хүмүүс байдаг.

/Хань/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:13 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


гарчиг нь жоохон авцалдаагүй юм кармаалаал, эсүүл бжжлий өмсөөл явжийдиймуу
Бичсэн: director цаг: 11:12, 2009-11-18 | Холбоос | |


Хэн болохыг мэдлээ гээд юу нь буруу гэж?
Кармандаа гараа нуугаад л алхаад байх уу хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 20:12, 2009-11-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax