2009-11-18
ЯПОНЧУУД ӨНДӨР НАСАЛДГИЙН НУУЦ

 

100 давсан настай оршин суугчдынхаа тоогоор Япон улс дэлхийг тэргvvлж байна. Тус

улсад ийм өндөр настай 36 мянган хvн байдгаас дийлэнх нь эмэгтэйчvvд аж. Япончууд дунджаар 82 нас насалдаг.
Окинавад өндөр наслалтыг судалдаг судалгаа-шинжилгээ судалгааны төв байдаг бөгөөд тэнд дэлхийн олон орны эрдэмтэд ажиллаж байна. Япончуудын өндөр насалж байгаа нь хоол хvнсэндээ далайн гаралтай бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэдэг мөн амьдралд хандах хандлагатай нь холбоотой хэмээн эрдэмтэд vзжээ.

Японы хvн амыг хагас цагаан хоолтон гэж хэлж болох аж. Хоол хvнсэндээ өөх тостой болон махан бvтээгдэхvvн аль болох бага хэрэглэдэг, хааяа буурцган бvтээгдэхvvн хэрэглэдэг байна. Япончуудын хэр их хоол иддэг нь ч багагvй анхаарал татаж байгаа юм. Тэд хэтрvvлэн идэх хэрэггvй, ходоодондоо зай vлдээх хэрэгтэй гэж vздэг байна.
Хэдий чинээ хөдөлгөөнтэй байна, төдий чинээ урт насална гэсэн амьдралын хэв маяг нь урт наслах багагvй хvчин зvйл болдог гэнэ. Японд тарган хvн бараг байхгvй. Тэд амьдралыг нэг агшин гэж vздэг бөгөөд байгальтай болон өөртэйгөө зохицож амьдрахыг vргэлж хичээдэг байна.
Д.Жаргал

Монцамэ

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:15 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax