2009-11-23
Төрсөн өдрөөр шинжихүй

Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.

 1. Төрөлхийн манлайлагч ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч, бусдын санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг үнэнч шударга өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.

2. Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж заваарлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.

3. Их нийтэч,санаанд оромгүй юм сэддэг. Бусадтай хялбар танилцдаг, гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий гэнэн, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.

4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдгаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.

5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон Жуан” –ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.

6. Түүнийг “Алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.

7. Дуу цөөнтэй бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж судлах нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.

8. Эрс хүчтэй хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий харахад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:45 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax