2009-11-28
Цүнх барьдаггүй бүсгүйчүүд амьдралын амт мэддэггүй


Бүсгүй хүнийг таних арга олон байдаг. Түүний дотроос хамгийн энгийн арга нь барьсан цүнхээр нь шинжиж зан байдлыг нь тодорхойлж болох ажээ.

Урт оосортой цүнх барьдаг бүсгүйчүүд
Ажилдаа ихэд нямбай ханддаг бол урт оосортой цүнхнээс салдаггүй хүүхнүүдийн амьдрал нэг л аз жаргалгүй байдаг. Тэд олон хүний амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэд энэ цүнхэндээ гурваас дөрвөн уут байнга авч явна. Тэгээд ажлаа тарахаар өнөөх уутандаа хоол хүнс дүүргэж, хэр чадлаараа чирсээр харьдаг гэнэ.

Харин спорт маягийн цүнх барьдаг хүүхнүүдийн хувьд
Аливааг өөртөө аятай, эвтэй байлгахыг хичээж явдаг. Жаахан амиа хичээсэн ч гэж хэлж болно. Тэд ихэвчлэн хэвлэл, мэдээллийн салбарт тэргүүлэгч, шударга үнэний төлөө тэмцэгчийн нэг байдаг.

Жижигхэн, чамин цүнхэнд амиа тавигсад
Чамин тансаг бодолтой бөгөөд бусдын бодлыг эмзэг хүлээж авдаг.

Этгээд сонин загвартай цүнхийг таашаагч хүүхнүүд
Бусдын анхаарлыг татах дуртай, эрчүүдэд сээтэн хаяхдаа гарамгай бүсгүйчүүд ажээ.

Харин огт цүнх барьдаггүй гар хоосон явах дуртай бүсгүйчүүдийн хувьд
Гутранги үзэлтэй байдаг амьдралын амт шимтийг мартсан байх нь элбэг. Ийм бүсгүйчүүд "хүсвэл болохгүй юм байхгүй" гэдгийг аль хэдийн мартсан байдаг ч "Амьдралд алдсанаа нөхөж болно" гэдгийг ойлгож мөрөөдлөө биелүүлж чаддаг нь гайхалтай.
/Хань/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:00 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


арай гүй байлгүй эмэгтэй хүний цүнх бараг л агуулах дэлгүүр л гэсэн үг үг шд хэрэгтэй ч юмуу гүй ч юмуу төрөл бүрийн эсэн бусын юмаар дүүрэн кк тэрийгээ тэгээд хаа явсан газраа чирч явах гэж бас л гэцүү еэ whew!
Бичсэн: director цаг: 15:45, 2009-11-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax