2009-11-30
Найз бүсгүйгээ гараар нь таньж болно

Бүсгүй хүнийг гараар нь таньж болдгийг та мэдэх үү ?

- Хэрвээ таны найз бүсгүй зөөлөн мяраалаг гартай бол сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм амархан бухимдаад байхгүй, ер нь бодь сэтгэлтэн бас гэрийн сайн эзэгтэй байдаг.

-Жижигхэн хөөрхөн гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуухан тачаангуй байдаг. Тэд өөрийнхөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн байдаг хүмүүс.

-Харин том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой, оюуны чадавх сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой, ухаалаг ханддаг бүсгүйчүүд. 

-Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг гэнэ. Ер нь гомдож баярлах нь амархан, цайлган уян зөөлөн сэтгэлтэй.

-Богинохон хуруутай бүсгүйчүүд хэтэрхий хурц ааштай. Жижиг асуудлыг ч дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Ихэвчлэн үглээ, хэрүүлч талдаа. Гэвч ийм гартай бүсгүй гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй байж чаддаг ажээ.

-Савх шиг урт, нарийхан гоёмсог гартай бол бүсгүй тань бодит амьдралаас нилээд хөндий, танхилхан, романтик зантай нэгэн. Ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн, өгөөмөр байдаг. Төгс төгөлдөр гоо үзэмжийг бишрэгч. Жаахан үрэлгэн талдаа.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:44 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax