2009-12-01
Жаргалтай амьдрал цусны бvлгээс хамааралтай


Таны цус хэддvгээр бvлгийнх вэ? Хэрэв та vvнийгээ мэддэг бол Дэлхийн эрvvл мэндийн байгууллага, Дэлхийн донорын холбооноос гаргасан доорх судалгааны дvнгээс өөрийгөө ямар хvн болохыг сонжоорой.

1 бvлгийн цустай хvмvvст удирдах албан тушаал тохирно
Хэрэв та 1 бvлгийн цустай бол эрч хvч, зоримог, нийтэч зан, хурдан дэвших онцгой чадвараараа бусдаас ялгарна. Удирдах албан тушаал танд хамгийн сайн тохирно. Богино хугацааны дотор бусдаас хоёр дахин их ажил амжуулдаг тань хvмvvсийг гайхшруулдаг.
Энэ бvлгийнхэн бие бялдар чийрэг, төрөлхийн эрvvл. Тиймдээ ч бусад бvлгийнхэнтэй харьцуулахад 75 нас хvртэл амьдрах магадлал 60 хувиар илvv аж. Харин ходоодны болон 12 нугалаа гэдэсний нугалаа тусах хандлагатай. Нэгийнхэнд биеийн хvчний хөдөлмөр хийх тун ашигтай, согтууруулах ундааг бусад бvлгийнхнээс илvv шингээдэг. Танд vхэр, тахианы мах идэж байхыг зөвлөе.

2 бvлгийнхэн итгэл эвдэхгvй
Энэ бvлгийнхэн “За” гэж хэлсэн л бол тэдэнд бvv эргэлзээрэй. Тэд найз нөхөд, хайртай хvн, төрөл садандаа хэзээд vнэнч байдаг. Эелдэг, найрсаг, ухамсартай. Стресст орсон ч хөдөлмөрийн чадвараа хадгалсаар байдаг. Ажилдаа идэвх зvтгэлтэй учир тушаал дэвшихдээ хурдан. Нэг vгээр хэлбэл зан байдал, ажил төрлийн хувьд төгс хvмvvс гэж болно. Харин эрvvл мэндийн байдал эмзэг. “Соёл иргэншлийн өвчин” гэгддэг атеросклероз буюу тархины судасны хатуурал, бөөрний өвчин, чихрийн шижин, хавдар тусах хандлагатай. Бие нь согтууруулах ундааг тэсвэрлэдэггvй. Хvнсний зvйлээс тэдэнд гахайн мах илvv тохирно.

3 бvлгийн цустай хvмvvс хартай
торгон мэдрэмжтэй, авъяаслаг хvмvvс бол 3 бvлгийнхэн. Итгэлтэй хамтран ажиллагч, найз байж чадна. Ажил дээрээ өөртөө өндөр шаардлага тавьдаг, тvvнийхээ хэрээр бусдыг ч тийм л байлгахыг хvсдэг. Тэд өөрийн эмзэг, гомдомхой сэтгэлээ амгалан төрхийнхөө цаана нууж чаддаг. Харин хайр дурлалд тун ч оргилуун дэврvvн хvмvvс аж.
3 бvлгийн цустай эмэгтэйчvvд эрчvvдээсээ илvv хардамтгай. Нэлээд тогтворгvй, хувирамтгай, сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаад ханддаг. Тэднийг 1 бvлгийнхэнтэй харьцуулахад илvv бие сайтай. Махан хоолноос хонины мах илvv тохиромжтой.

4 бvлгийнхэн амьдралын сайн хань
Дөрвийнхөний сэтгэл дотор дор хаяж хоёр хvн байдаг. Энэ нь заримдаа зовлонт эргэлзээ, шаналалын vндэс болдог. Тэд оргилуун, дур хvслээ vргэлж бусдын нvднээс нууж чаддаг.
Энэ бvлгийнхэн хайр дурлалд төгс амраг, нөхөрлөлдөө vнэнч, амьдралын жинхэнэ сайн хань болж чаддаг. Тэд өөрийн аз жаргалын тухай мөрөөдөх зуураа сонгосон амрагаа сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. Харамсалтай нь энэ бvлгийн цустай хvмvvс их цөөн тохиолддог байна.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:05 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax