Цэцгийг зөв усал
Үндсэнд ус хэрэгтэйгээс гадна бас агаар хэрэгтэй байдгийг анхаараарай. Байнгийн чийгшилттэй хөрс нь ихэнх ургамлын хувьд жинхэнэ үхэл болдог.
Тэдэнд амралт хэрэгтэй
Бараг бүх тасалгааны ургамалд өвөл амралт хэрэгтэй байдаг. Тиймээс цэцгээ бага усалж, бага хооллож доогуур температурт байлгах хэрэгтэй.
Зарим ургалмал түргэн гунддаг
Цикламен, хризантема гэх мэт бэлэг дурсгалын ургамлууд нь амархан гундах нь бий. Үүнд таны буруу байхгүй. Учир ийм төрлийн ургамлууд нь түр зуурын хэрэглээтэй.
Ургамлуудаа бүлэглэн хуваагаарай
Бараг бүх ургамлууд бүлгээрээ байх үедээ сайн ургаж, сайхан харагддаг.
Ургамлыг шилжүүлэн суулгаж бай
Ургамлыг худалдан авснаас хойш нэгээс хоёр жилийн дараа ургамал үзэмжтэй байдлаа алддаг. Ийм тохиолдолд ургамлыг том вааранд шилжүүлэн суулгах хэрэгтэй.
Ургамлыг зөв сонгож авах хэрэгтэй
Таны ургамалдаа санал болгосон орчин түүнд таарахгүй ч байж болно шүү. Наранд бус сүүдэрт ургадаг ургамал цэцэг ч байдаг тул сонголтоо зөв хийх нь чухал.
/Хань/