2009-12-08
Төмсийг гоо сайхны зориулалтаар ашиглах тухай


Төмсний найрлаганд С,Е,РР,Р-ийн бүлгийн амин дэмүүд мөн кали,магни,фтор,натри,хлор,гэх зэрэг гуч гаруй микроэлементүүд байдаг.

Нэг кг  төмсний илчлэгийн хэмжээ нь 850-950 ккалори бөгөөд,  найрлагад 150-250гр цардуул, 0,3-1гр тос,15-25гр уураг,10-20 гр сахар багтана.

Төмсөөр тоо томшгүй олон янзын амттай хоол бэлддэгийг хүн болгон мэдэх боловч төмсийг гоо сайхны хэрэглээнд яаж ашиглах тухай тэр бүр мэддэггүй билээ.

Төмсөөр нүүр хүзүүний арьсанд зориулсан төрөл бүрийн бэгнүүр хийж болох тухай хэдэн зөвлөмж хэлье.

 

  Эрүүлжүүлэх бэгнүүр.

Төмсийг хальстай нь бүцалгаад хальснаас цэвэрлэн нухаж ээдсэн сүүтэй хольж зутан болтол хутгана.Энэ бэгнүүрийг долоо хоногт 1-2 удаа 15 минутаар тавина.

  Чийгшүүлэгч бэгнүүр

Дунд зэргийн хэмжээтэй улаан алимыг /голыг нь авч хаяна/ жижиг нүхтэй үрүүлээр үрж,дээр нь хоолны халбага төмсний гурил нэмснээр бэгнүүр бэлэн болно. Бэгнүүрийг10-15 мин тавина.

  Тослог арьсанд зориулсан бэгнүүр

Энэ бэгнүүр нь хөлсний өргөссөн сүвийг агшаах үйлчилгээтэй.

Дунд зэргийн хэмжээтэй төмс.лууван нэг нэгийг авч жижиг үрүүлээр үрж , нэг хоолны халбага гурил нэмэн зуурна.Бэгнүүрийг 15 мин тавиад

бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхэнэ.Бэгнүүрийг долоо хоногт хоёр удаа тавина.

  Гарын арьсыг зөөлрүүлэх нь

Төмс чанасан усанд гараа дүрэн 15 мин байлгаад буцалсан усаар угаан тэжээлийн тос түрхэнэ. Энэ нь гарын арьсанд тэжээл өгөхөөс гадна хумсны ургалтад эерэгээр нөлөөлдөг

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:39 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax