2009-12-08
Өдрийн аль цагт сексийн мэдрэмж сайжирдаг вэ?


Аливаа хvний бэлгийн чалх нь өдөр бvр хэдэн цаг болж байгаагаас хамаараад янз бvр байдаг аж. Нэг л хэвийн энхрийлэл цагийн зvv хэдийг зааж байгаагаас шалтгаалаад тухайн хvнд өөр өөр мэдрэмж төрvvлдэг байна.

 

Амраг бvсгvйдээ ойртохоос өмнө эхлээд цагаа харах нь зөв гэдгийг сексологч эмч зөвлөж байна. Харин одоо өдрийн хэдэн цагт сексийн мэдрэмж эрэгтэй болон эмэгтэй хvмvvс ямар байдгийг харуулсан эрдэмтдийн судалгааг толилуулья.


6:00-8:00

Эм: Хэдийгээр энэ цагт бvсгvй хvн орноосоо босч, сэргэлэн цовоо байсан хэдий ч бие махбодийн хувьд секст бэлэн биш байдаг. Өглөөгvvр бvсгvй хvний цусан дахь нойрны даавар буурдаг ч харин биеийнх нь дулаан нэмэгдэж амжаагvй байдаг. Ер нь шөнөдөө хvний биеийн дулаан буурдаг юм. Иймээс энэ vед амраг бvсгvйдээ маш болгоомжтой ойртож тvvнд бие махбодийн хувьд бэлэн болох бололцоог олгох хэрэгтэй.

Эр: Ихэнх эрчvvдийн хувьд энэ цаг бол сексийн оргил vе нь Тэдний цусанд бэлгийн даава хамгийн их байх vе юм. Тvvнд шинэ өдрийг асар их эрч хvчээр угтах нөөц бололцоо хуримтлагдсан байдаг. Иймээс тэр удаан энхрийлэлд бэлэн биш. Хамгийн гол нь vтэр тvргэн хугацаанд ажлаа амжуулах л хvсэлтэй.


8:00-10:00

Эм: Бvрэн нойрноосоо сэрж, бие махбодь нь сексийн харьцаанд бэлэн болсон байна. Одоо бvсгvйчvvдийн цусанд аз жаргалын гормон хамгийн их ялгараастай бий. Иймээс тvvний сэтгэлийг хөдөлгөж, аз жаргал амсахад тийм ч их цаг орохгvй. Шууд ажилдаа ороход бараг болно.

Эр: Энэ vед эрчvvд аль хэдийн ажлын идэвхиндээ орчихсон өдрийн ажлын тухай л бодол сэтгэлд нь уяастай байдаг. Цусан дахь бэлгийн дааврын хэмжээ хэвийн хэмжээнд байна. Тийм учраас яг одоо эрчvvдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг бvсгvйчvvдээс мөн ч их мяндсан ухаан шаардана даа.


10:00-12:00

Эм: Эмэгтэй хvний хувьд энэ vед амтлах мэдрэмж нь гойд нэмэгддэг. Иймээс энэ vед эмэгтэйчvvдтэй амаар "тоглох нь" илvv их таашаал төрvvлнэ, Тэгээд ч ийм тоглоомонд эрчvvд vргэлж бэлэн байдаг шvv дээ.

Эр: Эрчvvдийн ургуулан бодох чадвар хамгийн оргил vе нь. Тэгэхээр энэ vед эрчvvдтэй бэлгийн харьцаанд орох бус харин нэн хариуцлагатай амьдралын яриа хөөрөө өрнvvлэх нь зөв. Энэ vедээ эрчvvд аливаад vнэлэлт дvгнэлт сайн өгч, зөв шийдвэр гаргадаг.


12:00-14:00

Эм: -Өдрийн энэ цагт эмэгтэйчvvдийн идэвх маш сайжирдаг. Гэхдээ энэ нь сексийн идэвхтэй ямар ч хамаагvй. Иймээс энэ vед эмэгтэйчvvдийг секст анхаарлыг нь хандуулах амаргvй. Хэрвээ энэ vед эмэгтэйчvvдийг секст уруу татаж чадсан бол эрчvvдийн хувьд ичиж нэрэлхэх хэрэг огтхон ч байхгvй. Ямар ч шинэ байрлалыг амьдралд туршиж vзэж болно.

Эр: Сэтгэл зvйн хувьд хамгийн оргил vе. Цусан дахь аз жаргалын даавар нь хамгийн өндөр хэмжээндээ байна. Иймээс эрчvvд энэ vед сексийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмыг хийхэд ч бэлэн байдаг. Ямар ч нөхцөлд, ямар ч байрлалд таашаал авч чадна.


14:00-16:00

Эм: Эмэгтэй хvний бие махбодь секст хамгийн бэлэн байх vе. Иймээс эмэгтэйчvvдийг энэ vед нь нэг их удаан энхрийлж таалаад байх шаардлагагvй. Хурдан, бас нэлээд тvрэмгий секс эмэгтэйчvvдэд хэрэгтэй. Хамгийн гол нь эрчvvдээс тааламжтай vнэр vнэртэж байх нь чухал. Бусад нь хамаагvй.

Эр: Ойролцоогоор 16 цагийн vед эрчvvдийн vриин шингэний чанар сайжирдаг. Хэрвээ хvvхэд төрvvлэх хvсэлтэй байгаа бол одоо л яг тохиромжтой цаг.


16:00-18:00

Эм: Энэ цагт бvсгvйчvvдийн идэвх сулардаг. Ихэнх эмэгтэйчvvд энэ vед энхрийлэх ямар ч чадваргvй болдог. Гэвч тэрээр энхрийллийг хvлээн авах чадвартай хэвээр байна. Тэгэхээр эрчvvд "дайнд" орохоор шийдсэн бол "урагшаа" команд өгье.

Эр: Хэдийгээр удаан энхрийлэл тvvнд таалагдахгvй ч "дайнд" оролцоход бол бэлэн байна. Сексийн дараа тэрээр сөрөг энерги болоод ядрангуй байдлаа таягдаж хаяж чадна. Хамгийн гол нь тvргэн хугацаанд ажлаа амжуулах нь чухал гэдгийг санах хэрэгтэй.


18:00-20:00

Эм: Эмэгтэйчvvд энергийн дутагдалд орсон байна. Иймээс оройн хоолноос татгалзах аргагvй. Тэгээд эмэгтэйчvvдийн сонсох чадвар хамгийн дээд тvвшиндээ хvрсэн байдаг. Тэрээр хайр сэтгэлийг ямар ч урт романсыг сонсохдоо таатай байна.

Эр: Энэ vед эрчvvд сексийн ямар ч чадваргvй болдог. Тvvнд одоо зөвхөн өлссөн ходоод болон хоол идсэний дараахь амралтыг л бодох чадвар бий. Тvvний бvх энерги хоол хvнсэнд зарцуулагдах болно. Гэхдээ тvvнд ор хөнжлийн хөнгөхөөн "найр" санал болговол тэр татгалзах нь юу л бол.


20:00-22:00

Эм: Сексийн сонирхолтой тоглоомоор тоглох хамгийн тохиромжтой vе. Тэрээр сексийн санаачлагыг гартаа атгах бvрэн бололцоотой.

Эр: Энэ vед эмэгтэйчvvдийн ямар ч саналыг хvлээн авах чадвартай байна. Эрчvvд болон эмэгтэйчvvдийн сексийн дур сонирхол бvрэн нийцдэг.


22:00-00:00

Эм: Шөнө дунд эмэгтэйчvvдийн нойрны даавар огцом нэмэгддэг. Хэдийгээр орой унтдаг зуршилтай байсан ч бие махбодь нь амралтын байдалд орчихдог. Vvнийгээ дагаад эмэгтэйчvvдийн сексийн чадвар ч буурдаг юм. Эмэгтэйчvvд энэ vед зөвхөн гараа атгалцан, тэврэлдэн, vнсэлцэхийг л хvсдэг. Vvнээс цааших нь бол тvvнд сонин биш.

Эр: Хамгийн их ядарсан байна. Гэхдээ арай л унтаагvй. Тиймээс яг л одоо тэр удаан vргэлжилсэн энхрийлэлд бэлэн байна. Сайтар унтаж амрахын тулд эрчvvдэд өдрийн ажлаас vлдсэн энергээ зарцуулж хаях хэрэгтэй. Энд секс тоглоом л яг тохирно.


00:00-06:00

Эм: Бие махбодь нь бvрэн амралтын байдалд байна. Гэхдээ амрагийн ажлыг нойрон дундаа хийх чадвар бол бий. Дашрамд дурдахад урьд нь дур ханаж vзээгvй олон эмэгтэйчvvд зvvд нойрны байдалдаа амсч vзээгvй аз жаргалыг амталдаг. Хэргийн учир нь энэ vед эмэгтэйчvvд бvрэн хэмжээгээр тайвширч чаддаг юм.

Эр: Маш бөх унтдаг. Тvvнийг сэрээхэд хэцvv.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 13:45 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax