2009-12-16
Бүсгүй тa, хайртай залуугаа хэн болохыг нь мэдмээр байна уу?


-Хэрэв хүүг нь ямар хүн болохыг мэдье гэвэл эцгийг нь шинж-
Хүмүүс ирээдүйгээ мэдэхийг ихэд хүсдэг. Үүний тулд зурхайчид хүртэл очдог. Харин хүүхнүүд болохоор хайртай залуугаа хэн болохыг нь мэдэхсэн гэж ихэд мөрөөддөг. Амраг хайртай залуу нь хэр эрүүл чийрэг, хэр ажилч хичээнгүй, өөрт нь хэр хайр халамжтай хүн байх бол гэж хүүхнүүд урьдчилан төсөөлөх дуртай. Гэтэл үүнийг мэдэж ядах юмгүй гэнэ. Хайртай залуугийнхаа төрсөн эцгийг нь хараад л болох нь тэр. Эцгийнх нь байр байдал хүүгээ хэн болохыг аяндаа чамд хэлээд өгнө.
Учир нь эцэг нь өөрийн генээрээ дамжуулан бүхий л онцлогоо хүүдээ өгчихдөг аж. Бүсгүй та хэрэв боломжтой бол доорх зүйлүүдийг ажиглаад ч юмуу, асуугаад ч юмуу мэдэхийг хичээгээрэй. Ингэвэл та хайртай залуугаа хэн болохыг нь амархан мэдэж болно гэнэ.

-Хэрэв аав нь архичин бол түүний зүрхний өвчин нь удамшлынх биш байх магадлалтай тул хүүг нь зүрхний өвчтэй байж магадгүй гэж айх хэрэггүй.
-Хэрэв аав нь архи тамхи огт хэрэглэдэггүй мөртлөө тавин наснаасаа зүрх нь өвдсөн бол хүү нь ч бас тэгж өвдөх магадлалтай.
-Аав нь давс ихтэй хоол иддэг бол хүү нь ч бас тийм зуршилтай нэгэн болно. Иймд муу зуршлаас нь салгахыг хичээ.
-Аав нь чихрийн шижин өвчтэй байсан бол эрт орой нэгэн цагт хүүд нь энэ өвчин илэрнэ.
-Хэрэв аав нь жаран нас хүрээгүй мөртлөө түрүү булчирхайн үрэвсэл туссан бол хүү нь ч бас тэгнэ гэж ойлгож болно.
-Хэрэв аав нь дөчин насандаа таргалж эхэлсэн бол хүү нь ч бас давтах магадлалтай тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Аав нь болон түүний хамаатнууд нь бэлхүүс хавиараа тарган бол хүү нь зүрхний өвчтэй болох маш өндөр магадлалтай гэсэн үг.
-Хэрэв аавынх нь арьсан дээр мэнгэ толбо их хэмжээгээр байдаг бол арьсны хавдар тусах магадлал хүүд нь тохиолдож магадгүй.
-Хэрэв аав нь хараа муудах юмуу сохрох, эсвэл нүдний бусад өвчтэй бол эдгээр нь удамших хандлагатай байдаг тул хүү нь хорин нас хүрэхээсээ өмнө энэ төрлийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
-Аавыг нь уурлаж байхыг хараарай. Хүү нь яг тэгж уурладаг болно гэсэн үг.
-Өдөр тутмын зовлон бэрхшээл тухайлбал стресс, мөнгөгүйдэл, эмгэнэл, гашуудлыг хэрхэн давж буйг анзаарахад гэмгүй. Яагаад гэвэл хүү нь ч бас энэ бүхнийг давтах магадлалтай.
-Аав нь ээжтэй нь сэтгэлийн зовлонгоо хуваалцаж байна уу, эсвэл дуугүй л дотроо шаналаад байна уу гэдгийг нь сайтар анзаар. Биеэ авч явах чадвар нь удам дамждаг тул хүү нь ч бас тийм авир гаргана.
-Хэрэв аав нь юм бүхэн дээр дарангуйлж, заавал давж гарч байж салдаг бол хүү нь зүрхний өвчтэй болдог гэм буй.
-Хэрэв аав нь байнга архи уудаг бол эртнээс мэдэж аваад сэргийлэх нь чухал. Эцэг эхийн хэн нэг нь архинд дуртай бол хүүхэд нь мөн архинд орох магадлалтай байдаг.
-Хэрэв аав ээж нь хоёулаа архи уудаг бол хүү нь дөчин наснаасаа архичин болдог гэмтэй.
-Хэрэв аав нь бэлгийн сулралтай байсан бол энэ нь хүүд нь заавал давтагдах болно гэдгийг эртнээс санаарай.
-Хэрэв аав нь бэлгийн чалх сайтай нэгэн байсан бол хүү нь бэлгийн чадавхиа удаан хугацаагаар хадгалж чадна гэдэгт итгээрэй.
-Хэрэв аав нь жар далан нас хүртлээ бэлгийн ажил хийсээр байсан бол хүүгийнх нь зүрх ямарч өвчин эмгэггүй сайн байх магадлалтай.
-Аав нь чухам юунд зорьж тэмүүлж явсныг заавал мэдэхийг хичээгээрэй. Хэрэв үүнийг мэдэж чадвал хүү нь ч бас алсдаа юуг эрхэмлэдэг, юу мөрөөддөг, юуг чухалчилдаг болохыг нь мэдэх бололцоотой болно шүү дээ.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:04 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax