1. Өрхийн орлого, зарлагын данс хөтөл. Дансыг үнэн зөв тогтмол хөтөлснөөр та болон танай гэр бүл ямар зүйлд хэдий хэрийн мөнгө зарцуулж, хаана нь дэмий мөнгө үрж, бас хэмнэж болох байсныг олж мэдэх болно.
2. Та мөнгө л байвал хамгийн түрүүнд өрөө дарахыг чухалчилж бай. Тэгэхгүй бол эхлээд бусад хэрэгцээнд зориулаад үлдсэн мөнгөөрөө өрөө дарна гэвэл мөнгө чинь үлдэхгүй л болов уу.
3. Хэрвээ та нэг бус хүнд өртэй бол аль хамгийн догшин ширүүн хэцүүд нь эхлээд өрөө өгөх гэж бүү яар. Эхлээд тэдгээр хүмүүсийг тус бүртэй нь ярилцаж өөрийнхөө цалин болон боломжийн талаар хэлж, сард хэдий хэмжээтэй өрөө төлж барагдуулах тухай хамтран хуваарь гаргахыг хүсээд үз. Бүгдээрээ таны энэ төлөвлөгөөг хүлээж авахгүй байж магадгүй юм. Хүлээж авсанд нь өрөө төлөөд эхэлнэ гэсэн үг.
4. Нэхэмжлэлийн хуудсуудаас жийрхэж өөрөөсөө хол түлхэх хэрэггүй. Нэг бүрчлэн нэхэмжилсэн тоо болон түүний хэмжээг нарийн нягталж харж бай. Банкны ажилтан хүртэл алддаг тал бий шүү дээ.
5. Найдваргүй санхүүгийн зээлдэгчээс татгалзсан нь өлзийтэй шүү. Шар хэвлэлийн зарын хуудаснаас олсон бага хүүтэй зээл олгоно гэснийг өөрийхөө өрийг л нэмэгдүүлэх гээгүй юм бол бүү тоо.
6. Мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах нь маш ашигтай. Олон улсын тусламжийн байгууллагын эсвэл хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө газрын санхүүгийн мэргэжилтнүүд танд туслаж чадна.
7. Өрөө төл гэсэн эхний сануулгыг л та анхааралдаа авах хэрэгтэй. Энэ нэхэмжлэл нэг л биш ээ, би уг нь хүүгээ төлсөн дөө гэж бодоод тоолгүй орхиж болохгүй. Заавал банк руу ярьж тодруулга хийх хэрэгтэй.
8. Дансны шилжүүлгийн болон мөнгө төлсөн гүйлгээний бичгийг байнга хадгалж байх хэрэгтэй. Хаяж үрэгдүүлбэл дараа нь та шалгах боломжгүй болно.
9. Хамгийн сүүлд зөвлөхөд, өрнөөс болж сэтгэлээр унаж болохгүй, өртэй гээд хүн болгоноос ичих албагүй. Танд итгэлтэй таныг ойлгодог хэн нэгэн байгаа шүү дээ. Ичих, нууж хаах гэж зовсноос та өөрийгөө улам бүр дордуулдаг гэдэгт итгэ.
Хэрхэн өрөнд орохгүй байх вэ
Данс хөтөл.
Энэ нь өрнөөс гарахад туслаад зогсохгүй өрөнд орохоос мөн сэргийлдэг сайн талтай. Өрхийн данс хөтөлснөөр та сарын зайлшгүй шаардагдах зардлаа зөв тооцоолж гаргадаг болох бөгөөд юунд хэрхэн зарцуулах болон хэдий хэмжээтэйг үрэхгүй байх боломжтойг ч мэдээд авна.
Хуримтлал бий болгож хэвш.
Та cap бүрийн орлогоноосоо тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд үз. 3-4 сарын дараа таны хуримтлал танай өрхийн хэрэгцээний зарлагад нөлөөлөхгүй байвал та зээл авсан тохиолдолд эргүүлэн төлөх чадвартай байна гэсэн үг. Хэрэв орлого, зарлага тэнцвэргүй байвал зээлийн талаар санаад хэрэггүй юм.
Зээлийг хэтрүүлж авч хэрхэвч болохгүй.
Гадаадад амрах, үнэтэй машин авах зэрэг зээлийг давхар авах нь санхүүд муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, давхар зээл авснаас аль нэгийг нь зүгээр бэлнээр худалдаж авсан нь илүү дээр байдаг.