2010-02-08
“Кенгуру” Олон Улсын Математикийн Уралдаан

“Кенгуру” Олон Улсын Математикийн Уралдаанд Монгол улс албан ёсоор 2009 оноос эхлэн оролцох болсон юм. Уралдаанд манай улсын ЕБС-ийн 3 – 11-р ангийн сурагч бүр оролцох боломжтой юм.  

 

2009 оны уралдаанд манай дэлхийн 46 улс орны  5571560 сурагч оролцжээ.

Олон улсын математикийн экспертүүдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох хэлбэрийн 24 – 30 даалгавартай (Монгол хэл дээр орчуулагдсан) тестээр   3–11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ЕБС-ийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математикболовсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдолтой юм.

Тухайн улсад уралдааныг зохион байгуулахад анги бүрийн бодлогыг орчуулах, оролцогч бүрт мандат олгох, уралдааны сэдэв, хариултын хуудсыг хэвлэн, хүргүүлэх, хариу буцааж илгээх, оролцогч бүрт хариуг мэдээлэх, сертификат олгох, амжилттай оролцогчдыг диплом, медалиар шагнах зэрэг зардлууд гардаг байна. Өөрийн оронд явагдах уралдааны эдгээр зардал болон бодлого авсны хураамжийг зохион байгуулагч тал хариуцдаг байна. Эндээс үндэслэн гишүүн орнуудын зохион байгуулах хороо уралдаанд оролцогч бүрээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Тухайлбал, оролцогч бүрээс АНУ– 20$ (доллар), Кипр - 15€ (евро), Итали4€ (евро), ОХУ – 30 рублийн (зарим зардлыг боловсролын яам хариуцдаг) хураамж авдаг.

Монгол улсад энэ уралдааны хураамж нь 6000 төгрөг байх ба хураамжийн зөвшөөрлийг Монгол Улсын БСШУЯ-ы 2009 оны 04 сарын 16-ны өдрийн 3/1761 тоотоор олгосон болно. (Тоотыг хавсаргав)

            Уралдаан 2010 оны 03-р сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 10 цагт эхэлнэ.

Тус уралдааныг МУИС-ийн Математик Компьютерийн Сургуулийн Математик дидактик геометрийн тэнхим, Сорил төв ТББ хамтран зохион байгуулж байна. Мөн Франц улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулах тухай харилцан тохиролцсон ба 2–р сарын 10-нд албан ёсны шийдвэр гарна.

 

 

Хүндэтгэсэн

 

“Le kengourou sans frontieres” холбооны

Монгол Улсын төлөөлөгч                ………………………  М. Итгэл  (Ph.D)

 


Кенгуру Олон Улсын Уралдааныг явуулах журам

 

Уралдаанд Монгол Улсын ЕБС-ийн 3-11 ангийн сурагчид өөрсдийн сонирхлоор оролцоно. Бүртгэл Монгол улсын хэмжээнд 2-р сарын 1-ээс 3-р сарын 1  хүртэл явагдана. (Бүртгэлийн хуудас хавсралт ¹1)Бүртгэлийн хураамж 6000 төгрөг байна.Бүртгэлийн хураамжийг долоо хоног бүрийн баасан гаригт ХААН банкны 5041095228 тоот “СОРИЛ” тестийн төвийн дансанд шилжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.kangaroo.mn сайтнаас үзнэ үү.Мөнгө шилжсэн тохиолдолд оролцогч сурагчдын нэр www.kangaroo.mn сайтан дээр бичигдэнэ. Сайтан дээр бичигдсэн сурагчийн тоогоор уралдааны сэдэв, хариултын хуудас очих болно. Оролцогчдын мэдээллийг kangaroomongol@yahoo.com хаягаар эсвэл 99159490 утсаар ирүүлнэ.Хөдөө орон нутгийн уралдааныг аймгийн төв дээр зохион байгуулна.Ирүүлсэн мэдээллийн дагуу 3 сарын 19-ны дотор уралдааны битүүмжилсэн материалыг хүргүүлнэ. (Бүртгүүлсэн оролцогчийн тоогоор уралдааны сэдэв, хариултын хуудас, оролцогчийн сертификатны хамт очно)3-р сарын 20-ны Улаанбаатарын цагаар 10 цагт уралдаан улс даяар нэгэн зэрэг эхэлнэ.Уралдааны үргэлжлэх хугацаа 75 минут байна. 3-р сарын 22-ны дотор бүх оролцогчдын хариултын хуудсыг УБ хот, МУИС III байрны 304 тоотод (математик дидактик геометрийн тэнхим) ирүүлнэ.Уралдааны дүнг 4 сарын 15-ны дотор гаргаж мэдээлнэ.

  

 

 Кенгуру Олон Улсын Уралдааны мэдээлэл

 

 

Уралдааны түүх:

Тус уралдаан нь анх 1991 онд Франц улсад явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Улмаар 1994 оноос Европын орнуудад  явагдах болжээ. Тус уралдааныг 1996 оноос хойш “Le kengourou sans frontieres” олон улсын холбоо зохион байгуулж байна. Кенгуру уралдаанд оролцож байгаа орон, оролцогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, 2009 онд 46 орны 5600000 (таван сая зургаан зуун мянга орчим) гаруй сурагч оролцжээ.

Уралдааны зорилго:

Математикийг бүх талаар түгээн дэлгэрүүлэх

Математикийн хичээлд дур сонирхолыг өдөөж өгөх

Бүтээлч сэтгэхүйг сэдэлжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах

Нийт сурагчдад зориулсан

Ач холбогдол:

-     “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.

-     Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.

-     Ийм учраас сэтгэл зүйн дарамтнаас гаргаж, улмаар математикийг амьдралд хэрэглэж болох урам зоригийг бадраадаг.

-     Оролцогчдын хувьд сэтгэл зүйн хувьд урам хайрласан

-     Багш, сурагчид тус уралдаанд хамрагдсанаар, орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдолтой

Уралдааны онцлог:

Уралдаан нь олон даваагүй, ганц л даваатай. Жил бүр дэлхий даяар нэг өдөр нэгэн зэрэг явагддаг. Уралдааны бодлогууд нь хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан нийт 24-30 бодлоготой сонгох хариутай даалгавартай  (Монгол хэл дээр орчуулагдсан) тестээр   3–11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:28 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(51)
Сэтгэгдэл:


дүн гараагүй юмуу
Бичсэн: Зочин цаг: 21:47, 2017-04-25 | Холбоос | |


6000 биш 7500гаар л ордог шт ямхж сэдвээр оролцох вэ жишээ өгөөс
Бичсэн: зочин (зочин) цаг: 17:33, 2016-02-21 | Холбоос | |


2015 onii 10 sariin 17 bolson ebs iin 2r angiin sedew hezee garah ym bol????/?/
Бичсэн: ebc iin 2 arngi (зочин) цаг: 20:57, 2015-10-28 | Холбоос | |


dun hezee garah ym be
Бичсэн: Зочин цаг: 16:07, 2015-03-26 | Холбоос | |


yaj dungee harah ym ymar saiyt ym be
Бичсэн: Зочин цаг: 11:13, 2015-03-22 | Холбоос | |


dungee harah ym be ymar saity ym be
Бичсэн: Зочин цаг: 11:11, 2015-03-22 | Холбоос | |


7500 aar orson shd dvngee yaj harahiin
Бичсэн: seko цаг: 02:47, 2015-02-10 | Холбоос | |


dun100000000000000000000000 : Tatajunah
Бичсэн: Зочин цаг: 19:07, 2014-05-17 | Холбоос | |


dun yachihwa
Бичсэн: Зочин цаг: 19:04, 2014-05-17 | Холбоос | |


dungee yaj harah be
Бичсэн: Зочин цаг: 19:03, 2014-05-17 | Холбоос | |


dun garaagui ym uu daa эргэлзэх
Бичсэн: Зочин цаг: 20:40, 2014-04-26 | Холбоос | |


7500gaar or son sh tee
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2014-04-26 | Холбоос | |


Mongoliin heden 100n 1000n huuhed huleeh bna sh tee yasan archaagui um be? Gants olympiadiin dun gargaj chadahgui
Бичсэн: Зочин цаг: 20:10, 2014-04-26 | Холбоос | |


A Bear gal Alda zgd bna sh tee
Бичсэн: Зочин цаг: 20:05, 2014-04-26 | Холбоос | |


Hurdlaach!
Бичсэн: Зочин цаг: 20:01, 2014-04-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax