2010-1-20
Ногоон цай уушигны хорт хавдараас хамгаална

Ногоон цайнд агуулагдах антиоксидант нь уушигны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг, тэр дундаа тамхи татдаг хүмүүст чухал нөлөөтэй болохыг Тайваны эрдэмтэд олж нээжээ. Өдөр бүр багахан хэмжээний ногоон цайг уух нь хавдар тусахаас урьдчилан сэргийлээд зогсохгүй, уушигны хорт хавдар туссан өвтчөнүүдийн хавдарыг томрохоос хамгаалж чаддаг байна. Гэхдээ ногоон цайны үр нөлөө ямар хэмжээнд байгааг мэдэх үүднээс хорт хавдар туссан 170 өвчтөн, мөн эрүүл 340 хүмүүст өдөр тутам ногоон цай уухыг зөвлөжээ.

Судалгаанд оролцсон хүмүүс тамхи татсан хугацаа, зуршил, ногоон цай болоод өдөр тутмын хоол хүнсний хэрэглээний талаарх мэдээллийг өгсөн байна. Түүнчлэн тэд удмынхаа уушигны өвчний түүхийг мөн мэдээлжээ.

Удамшилын талаарх мэдээллийг авах нь судлаачдын хувьд нэн чухал байсан болохыг тэд хэлсэн байна. Учир нь тэдгээр мэдээлэлд үндэслэн тухайн хүний хавдрын эс хэр хурдан биед тархах, мөн анхнаасаа тухайн хүнийн хавдар тусах магадлал хэр их байгааг судлах хэрэгтэй байжээ.

Гэтэл ногоон цай уусан тамхи татдаг болоод татдаггүй хүмүүсийн хорт хавдар тусах магадлал ногоон цай хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулбал тухайн хүний удамшилаас хамаараад дунджаар 66% -р буурч байсан байна.

Судлаачид ногоон цайны ач тусын талаар судалгаа хийсэн нь өргөнөөр хэрэглэгддэг хар цайны ач тусын талаарх асуултыг мөн гаргаж ирэхэд хүргээд байгаа аж. “ Бидний судалгааны үр дүн ногоон цай эрүүл мэндэд ач тустайг баталсан. Гэхдээ тамхи татах нь өөрөө хавдарын эхлэлийг тавьж байгаа хэрэг. Тэгэхээр тамхи татахгүй байх нь хорт хавдараас хамгаалах хамгийн сайн арга юм” хэмээн судалгааны ажилтан Ли хэлсэн байна.

Энэ санааг АНУ-н Уушигны Холбооны эмч Норман Эдэлман дэмжиж байгаагаа хэлсэн байна. Тэрээр “ Юуны өмнө энэ бол шинэ ухагдахуун биш. Антиоксидант нь уушганд чухал хэрэгтэй зүйл гэдгийг шинжлэх ухаан нотлоод олон жил болж байна. Тэр дундаа ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг. Тиймээс бидний хувьд илүү дэлгэрүүлж мэдэх ёстой зүйл бол өвчтөнүүдэд үзүүлж болох бусад чухал хүчин зүйлүүд болох тухайн өвчтөн таргалалттай эсэх, амьдралын хэв маяг нь эрүүл эсэх зэрэгт анхаарах ёстой” хэмээн хэлжээ.

АНУ-н Уушигны Холбоо “ногоон цай уучих учир хичнээн ч их тамхи татаж болно” гэсэн буруу ойлголтыг хүмүүст төрүүлэх вий хэмээн айсаар ирсэн юм байна. Гэсэн ч тамхи нь өөрөө хор. Юу ч тамхины хорыг өөрчилж чадахгүй гэдгийг хүн бүр ойлгох ёстой юм.
http://news.yahoo.com/s/hsn/20100113/hl_hsn/greenteamaylowerlungcancerrisk

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:26 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant