2010-01-20
Англи хэл сонирхогчдод хэрэгтэй зөвлөгөө
Англи хэлэнд толгой эргэх маш олон зүйлүүд гардаг.
Жишээ нь адил утгатай үгнүүдийг ялгаж, салгах гээд бэрхшээл мундахгүй биз. Тэгвэл танд илүүхялбар дөхөм болгох үүднээс дараах хэрэгтэй дүрэм, үгнүүдийг орууллаа. A
ll, Every, Whole All-ыг everyone, everybody гэсэн үгтэй утга нэг байдлаар ашигладаггүй. Харин заримдаа everything үгтэй утга нэг байдлаар ашиглах нь байдаг. All –г зөвхөн, ганц гэсэн утгатай өгүүлбэрт ашигладаг.
Жишээ нь: Everybody enjoyed the party. ( All enjoyed гэвэл буруу болно) All I have eaten today is a sandwich. ( зөвхөн сэндвич идсэн) Every/ everyone/ everybody, everything үгнүүдийн ард дандаа ганц тоо байна. Жишээ нь: Every seat in the theatre was taken.
Whole –г ихэнхдээ нэр үгийн хамт ашигладаг. Мөн whole ийн өмнө the/my/her зэргийг ашигладаг. Whole ийг тоологдох боломжгүй зүйлдээр ашигладаггүй.
Жишээ нь: Have you read the whole book? All the money ( the whole money гэвэл буруу болно).
Every-г ямар нэг зүйл хэр зэрэг давтамжтай, хэр ойр болдогийг хэлэхэд ашигладаг.
Харин цаг хугацаатай холбоотой өгүүлбэрт all,whole-н аль алиныг нь хэрэглэж болно. Жишээ нь: We go out every Friday night. We spent all day/the whole day on the beach. Hard/ hardly Hard/hardly 2 эрс өөр утгатай үгнүүд.
Hard нь хэцүү гэсэн утгатай. Харин hardly нь бараг тэгдэггүй, бараг үгүй гэсэн утгатай. Нardly-г ихэнхдээ can/could/ any/ anyone/ anything/ anywhere –тэй хамт ашигладаг. Жишээ нь: My leg was hurting me. I could hardly walk(Би бараг явж чадахгүй байсан) How much money have you got? Hardly any. (Надад бараг юу ч алга) So/such So нь нэр үггүй тэмдэг нэртэй хамт ашиглана.
Харин such-г нэр үгтэй тэмдэг нэрээр ашигладаг. I did not enjoy the book. The story was so stupid. I did not enjoy the book. The story was such a stupid story. Мөн So-г дайвар үгтэй хамт хэрэглэж болдог. He’s so difficult to understand because he speaks so quickly.
Мөн дараах ялгаанууд бий. So long, such a long time So far, such a long way So many, so much, such a lot of Quite/rather Quite гэдэг нь ихээс арай бага бөгөөд багаас арай илүү гэсэн утгатай. Quite нь a/an – н өмнө орох ба мөн зарим нэг үйл үгтэй хамт ордог. Жишээ нь: I quite like tennis, but it is not my favorite sport. Rather нь quite-тэй адил утгатай боловч ихэнхдээ сөрөг, утга илэрхийлэх ба сөрөг үгнүүдтэй хамт ашигладагддаг. What was the examination like? Rather difficult, I am afraid. Мөн quite нь completely үгтэй адил утга илэрхийлдэг. Are you sure? Yes, quite sure. ( completely sure)tsahim.net
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 10:22 | Боловсрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax