2010-06-02
Гoo сайхны бvтээгдэхvvнvvд бvгд хортой

-Гоо сайхны бvхий л бvтээгдэхvvн эрvvл мэндийг аажмаар хордуулдаг болохыг барууны эрдэмтэд тогтоосон гэнэ-



Их Британи, Америкийн эрдэмтэд, орчин vеийн эмэгтэйчvvд олон төрлийн гоо сайхны бvтээгдэхvvн тогтмол хэрэглэснээрээ бие махбодио аажмаар хордуулан, мөхөлд хvргэж буйг анхааруулжээ. Гоо сайхны бvтээгдэхvvнд агуулагддаг элдэв химийн бодисууд бидний арьс, бие махбодид хуримтлагдсаар байдаг гэнэ.

Бараг бvхий л төрлийн шампунь, vс хэлбэржvvлэгч бvтээгдэхvvнvvд, vсний будаг, биеийн шингэн саван, биеийн тос, vнэр дарагч, уруулын будаг, хумсны будаг зэрэг төрел бvрийн гоо сайхны бvтээгдэхvvн бие махбодийн "чимээгvй алуурчин" гэдэгт мэргэжилтнvvд итгэлтэй байгаа аж. Энэ аюулд зөвхөн эмэгтэйчvvд голдуу өртөх нь ойлгомжтой. Учир нь эрчvvд гоо сайхны элдэв бvтээгдэхvvн харьцангуй бага хэрэглэдэг. Химийн бодисууд багтраа, салст бvрхэвчийн vрэвсэл, хорт хавдрын эхлэлийг тавих бvрэн боломжтой байдаг. Тиймээс хэрэглэгчид найдвартай vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvнийг сонгохын зэрэгцээ тогтмол хэрэглээнээс татгалзах нь зvйтэй аж. Тухайлбал, Их Британийн Кильскийн их сургуулийн эрдэмтэд vнэр дарагч шvршигчид агуулагддаг алюминий бодис хөхний хорт хавдар хоёр холбоотой болохыг тогтоосон гэнэ. Гэтэл бараг бvхий л vнэр дарагч шvршигч болон суганы хәле дарагчийн найрлагад уг бодис ордог байна. Биеийн vнэр дарагч шvршигч/дезодорант/-ийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчvvдийн сvvний булчирхайн эдэнд уг бодис хуримтлагдсаар байдаг ажээ.

"Алюминий, хорт хавдар хоёр холбоотойг батлан vзvvлэх шууд нотолгоо байхгvй ч холбоотой гэж хэлж болно. Бид энэ талын судалгааны ажил явуулан бараг тогтоогоод байгаа. Цаашид судалгаагаа vргэлжпvvлнэ. Ямар ч тохиолдолд байгалийн гаралтай, цэвэр гоо сайхны бvтээгдэхvvн сонгох нь зvйтэй" гэж доктор Крис Эксли тайлбарлажээ.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:15 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


гарин ямар нэгэн юм болоо юу? Яасан гоо сайханы бүтээгдэхүүнд хордоод эмчилгээ хийлгэж байж зүгээр болоо ю айн?
Бичсэн: upshot_gp цаг: 07:33, 2010-11-09 | Холбоос | |


goyo,bvgd hort ярзайтал инээх
Бичсэн: Garin цаг: 22:37, 2010-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax