2010-09-17
Охид хэт бариу дотуур хувцас өмсөхөөс аль болох зайлсхий

Бэлэг эрхтний улайлт, мөөгөнцөрт үрэвсэл нь зарим тохиолдолд ариун цэврийг буруу сахих, хэт бариу дотуур хувцас өмссөнөөс үүсэх нь бий. Ялангуяа гангалах дуртай охид буруу сонголт хийснээс эрүүл мэндээрээ хохирдог.
- Стринг дотоожийг байнга бүү өмс. Энэ нь үрэлт үүсгэж, улайлт бий болгох шалтгаан болдог. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд өмсөх хэрэггүй.
- Хэт бариу, нийлэг эдээр хийсэн дотуур хувцаснаас татгалз. Торгомсог дотоожноос зайлсхий. Биед эвтэйхэн хөвөн даавуун материалаар хийсэн дотуур хувцсыг сонго.
- Ариун цэврийг зөв сахиж сур. Өдөр болгон усанд орж угаалга үйлдээд л байвал болох нь тэр гэсэн ташаа ойлголт түгээмэл байдаг. Бэлэг эрхтнээ хэт их савандаж угаах нь буруу. Энэ нь ашигтай бактерийг устгаж, мөөгөнцөр үүсэх таатай боломжийг бүрдүүлдэг.
- Үтрээний үнэр дарагч, дезодорант байнга бүү хэрэглэ. Харшил өгөх магадлалтай. Эрүүл хүнээс элдэв таагүй үнэр гардаггүй.
- Хөөстэй ваннд байнга бүү ор. Арьсыг хуурайшуулах хүчин зүйл болдог. Хэрэв хөөстэй ваннд орох бол атга давс хийчих. Тэгвэл арьсыг чийгшүүлж, тамир тэнхээ сэлбэхэд тустай.
/Хань/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:29 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


болдогсон бол биеийн тамирын өмд өмсөөд явахсан даанч хувцаслах соёл нтэр гээл олон юм...... nerd
Бичсэн: huslen цаг: 00:21, 2010-10-02 | Холбоос | |


ер нь бариу жинсэн өмд муу гэсэн ш дээ
Бичсэн: dadido цаг: 23:53, 2010-10-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax