2010-12-22
Бүсгүйчүүд бидний нийтлэг гаргадаг таван алдаа
Бидний нийтлэг гаргадаг таван алдаа

Чи түүнд ухаангүй хайртай, харин тэр чамд? Чи өөрийн бодол, зүрх сэтгэлээ түүнд нээхийг хүсч байна уу? Тэгвэл түр азнаад бидний зөвлөгөөг сонс.
Бидний нийтлэг гаргадаг таван алдаа

Бид бүгд өөрсдийн маань хайр дурлал бат бөх, романтик байхыг хүсдэг. Гэтэл хүмүүсийн харьцаанд хамгийн гол зүйл харилцан итгэлцэл байдаг. Мэдээж чиний тухай бүгдийг найз чинь мэдэх ёстой. Гэхдээ энэ бол тэр чиний алхам бүрийг мэдэж байна гэсэн үг биш. Иймээс ч “ Нууцгүй хүн хэзээ ч бусдын дээр заларч чаддаггүй” гэсэн эртний зүйр үг байдаг.
Үнэндээ заримдаа эрчүүдийн чихийг таглаж байсан дээр байдаг юм.

1. Таны шүтээн болсон одоосоо болон цухалдаж байгаагаа бүү түүнд ярь

Эрчүүд хэзээ ч чиний үзэх дуртай савангийн дуурийн тухай, түүнээс үүдэн бий болсон бодлыг чинь ойлгохгүй. Оддын амьдрал, тэдгээрийн хов живийг сонирхох чинь тэдэнд тэнэглэл мэт санагддаг. Тэд амьдралд байдаг л зүйлийг уран сайхны аргаар бидэнд үзүүлж байна гэдгийг тэд хэзээ ч ойлгохгүй. Тэдний хувьд телевизийн олон ангит савангийн дуурь ялангуяа Sex City зэрэг киног үзэж байснаас унтаж байсан нь дээр байдаг. Мөн чи түүнд бүхэл оройжин найз охин Болороогоо хэрхэн эрчүүдтэй зугаацсан болон түүний найз залуу, экс бойфрэндийнх нь талаар ярих хэрэггүй. Энэ бүгдийг тэр хайхрамжгүй хэрнээ шимтэн сонсож байдаг бөгөөд хожим чамайг Болороо шигээ бүтэхгүй, аальгүй хүн болох гээ юу гэж загнах вий. Мөн чамд хаана ямар аятайхан цүнх худалдаалагдаж байгаа болон ангийн чинь охины өмссөн шинэ цамц нь сонин байдаг бол эрчүүдэд энэ бүгд хэзээ ч сонирхол татах зүйл биш байсаар ирсэн.

2. Чи хэзээ ч түүнд чамгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлэх хэрэггүй
Найз залуугынхаа чихийг өглөөнөөс орой болтол утасны харилцуурт уях хэрэггүй. Түүнд чамгүйгээр амьдарч чадахгүй, чиний миний хайр, чамайг утасдахыг чинь өдөржин хүлээлээ, хэзээ уулзах вэ гээд л түүнийг элдэв хэрэггүй бас үнэ цэнэгүй яриагаар булах хэрэггүй. Мэдээж түүнд энэ бүгдийг сонсох тааламжтай байх болно. Гэвч тэр энэ бүгдээс залхаж эхлэх болно. Гэхдээ тэд төрөлхийн анчин байдаг гэдгийг бүү март. Анчин хүн хэзээ өөрсдийнхөө урхинд ороогүй өөдөөс нь гүйгээд ирсэн анд дургүй байдаг юм. Түүний хувьд чи найз охин тэр л чигээр үлдэх хэрэгтэй. Түүнд найз охин л хэрэгтэй болохоос шүтэн бишрэгч огт хэрэггүй. Түүн рүү залгахдаа товч бөгөөд нуршилгүй ярьж бай. Бас яръя гэж ярьсан биш тохиолдолоор ярьж байгаа мэт байгаарай. Магадгүй тэр чамайг гартаа шинэхэн цэцгийн баглаа бариад зогсож байхад ирэг л дээ. Чи түүнд үнэнчээр өөрийг нь харж явдаг залуу өгсөн гэж хэлэх шаардлагагүй. Эгчид найз нь өгсөн юм. Эсвэл өөрөө худалдаж авсан гээд л хэлчих. Түүнд зөвхөн сонсохыг хүссэн зүйлийг нь хэлж сур.

3. Түүнээс үргэлж хайраа илэрхийлэхийг нь хүлээдгээ ярих хэрэггүй

Хэзээ ч хэдийд ч чи түүнд “ Чи надад хайртай юу, хонгор минь?”,”Намайг чи хэр хайрладаг вэ?”,”Одоо чи юун тухай бодож байна?” гэх мэт тэнэг асуулт тавьж бай. Сүүлийн асуултын хувьд чи “ чиний тухай бодож байлаа” гэсэн худал хариулт олж сонсож болно. Тэр чамайг хайрладаг хайрладаггүй байсан чи энэ тухай асуух шаардлагагүй. Үр дүн нь ижилхэн байх болно. Тэр кино, зохиол дээр гардаг шиг өвдөг сөхрөн өмнө чинь сууж сэтгэлээ илэрхийлэх, уулзах бүрдээ хайртай гэж хэлэн улаан сарнайн баглаа барихыг огт мэдэхгүй бас энэ бүхэн тэнэглэл гэж боддог. Иймд өөрийгөө хуурах хэрэггүй хүнийг ч албадаж энэ бүгдийг шаардах хэрэггүй.

4. Эр хүний , сайн муу талаар түүнтэй бүү ярилц
Чи түүнд өөрийг нь царай муутай гэж хэлж болно. Тэр толинд өөрийгөө тайван хараад л өнгөрнө. Мөн чи түүнийг хоосон амьтан гэж ч хэлж болно. Үүнийг сонсоод тэр халаасаа уудлаад сүүлчийнхээ мөнгөөр пиво авч уугаад энэ бүгдийг мартана. Иймээс чи түүний үнэн байдлыг тоочин үнэлдэггүй, юу ч чаддаггүй чадваргүй гэж үздэгээ харуулах хэрэггүй. Харин үүнийхээ оронд өөрийн юу хүсч байгаагаа эелдгээр хэлж сур. Тэр чиний энэ байдлыг үнэлж чадах чинээгээрээ чамд туслах болно. Харин тэр үнэхээр хов хоосон толгой мөнгө ч үгүй юм юмгүй арчаагүй нэгэн бол түүнийг нясалж л орхи.

5. Араар нь тавьсанаа хэзээ ч бүү хэл
Хууралт маш олон янз. Хамгийн элбэг тохиолддог зүйл бол чи найз залуутай ч чамд өөр нэгэн залуу таалагддаг болчихсон явдал. Ийм тохиолдолд чи өөрийгөө ч хүнийг ч хуураад явах хэрэггүй. Зүгээр л чи өөрийн мэдрэмжээ түүнд хэлж өөр залууд сэтгэлтэй болсоноо бүү нуу. Тэр яаж ч хүлээн авч магадгүй. Гол нь чи өөрийн шийдвэртээ үнэнч бас чи үнэхээр түүнд сайн биш болсон гэдэгтээ итгэлтэй байх ёстой.
Хайр дурлалд одтой бас азтай байх чинь зөвхөн чамаас, чиний алхам бүрээс шалтгаална гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье!

www.goolingoo.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:07 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax