2011-1-6
Эрчүүд бүсгүйчүүдээс түрүүлж босох ёстой

Шөнийг дутуу нойртой өнгөрүүлэх нь эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү аюултай байдаг байна. Эмэгтэй хүн хоногт найман цагаас бага унтдаг бол зүрхний өвчин тусах эрсдэл бий болдог аж.


Английн Уоррикийн болон Юниверсити коллежийн мэргэжилтнүүд эрдэм шинжилгээний туршилтаар ийм дүгнэлтэд хүрсэн байх аж. Тийнхүү эрэгтэй, эмэгтэй хүний аль нь эрт босч дасгал хийх ёстой вэ гэх гэр бүлийн эртний маргааныг дэлхийн шинжлэх ухаан шийдвэрлэснээр эрчүүд өглөө түрүүлж босох ёстой гэдгийг тодорхой болгосон байна. Дутуу нойртой хонох нь эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь муу ч гэлээ энэ нь эмэгтэйчүүдэд илүү их хор хөнөөлтэй байдаг.

Нойр дутуу авсан бүсгүй хүний цусан дахь өндөр идэвхтэй HS-CRP гэдэг протеин ихэсдэгийг эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ нь хэд хэдэн тохиолдолд зүрх судасны элдэв өвчин үүсгэдэг байна.source:inet.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 03:11 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant