2011-01-11
Эмэгтэйчүүдийн дурлалын онцлог

17 нас
Охид энэ насандаа одоо л хүнтэй суухгүй бол дараа нь нөхөр олдохгүй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илүү өдрөөс өдөрт цодойх гэдэснээсээ болж хүнтэй суух нь ч байдаг. Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг.
Амьдрал үзээгүй, хангалттай наргиж цэнгэж амжаагүй байтал нь том хүмүүсийн үүрдэг бүхэн нуруун дээр нь буугаад ирэхээр өөрийн эрхгүй дутуу бүхнээ нөхөх хүсэл төрж эхэлдэг. Ингээд л байгуулсан бүхнээ нурааж эсвэл сэмхэн дутуугаа гүйцээж эхэлнэ.

25 нас
Энэ насандаа охид тооцоотой гэрлэлт гэхээсээ илүү хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бүл болдог. Тодорхой хэмжээнд амьдрал үзэж нэг бус эртэй учраад үзчихсэн болохоор хайр дурлал гэж юу байдгийг гадарладаг болсны дээр хүүхэд төрүүлэх насанд хүрсэн байдаг. Тиймээс ч сэтгэл нийлсэн хүн хурдан олддог. Энэ насанд машинтай, байртай, мөнгөтэй болох гэсэн тооцоо харьцангуй энгийн байдаг. Тэгээд ч сонгосон хүн нь ямар нэг байдлаар таалагдахаа больсон ч яваандаа дасаад бүх зүйл хэвийн болно гэж өөрийгөө тайтгаруулдаг.

35 нас
Хүүхнүүд энэ насандаа хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бүл болох нь эрс цөөрдөг. Хайртай хүнтэйгээ суусан ч гэсэн нөхрийнхөө хажуугаар бас нэг өөр эрийг хайрлах нь сонин. Тиймээс ч хоёрдахь удаагаа гэрлэх явдал түгээмэл байдаг.
Гэхдээ дахин гэр бүл болсон хосуудын дунд ч хайр дурлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь багасч тав тух, эд хөрөнгийн нөхцөл давамгайлж эхэлдэг.

45 нас
Энэ насанд хайр дурлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээ бүр ч больдог. Тэгээд ч өдий насны эмэгтэйчүүд хайр дурлалыг ханаж, хаширтлаа хүртсэн байдаг болохоор тайван амьдралыг өөрийн эрхгүй мөрөөдөж эхэлдэг. Гэхдээ энэ насны эмэгтэйчүүд хүүхдээ ангайтал нь гал халуун дурлалаар өөр эртэй гэр бүл болох нь цөөнгүй.

55 нас
Бэлэвсэн хүмүүсийн үе. Нас өндөр болох тусам гэр бүл болж байгаа хосууд бие биендээ бага шаардлага тавьдаг. Мөнгө ч тийм их хэрэгцээтэй бус болж, секс ч гэсэн байвал сайн, байхгүй байлаа гээд харамсах юмгүй болдог. Тоонотой гэрт толгой холбон, бие биендээ бололцооныхоо хэрээр түшиг болж амьдрах л тооцоо байдаг. Тэгээд ч хадан гэртээ очих ойртсон үед гон бие, гозон толгой явах нь тийм ч аятай зүйл биш.

60-аас дээш
Энэ насныханд хааяа цэцэг бэлэглэж, мессеж бичин, нэг нэгэндээ туньж яг л арван жилийн хүүхдүүдийнх шиг романтик дурлал үүсэх нь цөөнгүй. Хүүхдүүд тусдаа гарч, ганцаараа үлдсэн хүн романтик харьцааг үгүйлэх нь ч аргагүй биз.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 20:44 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hehe tgd taaraad bgaa ni sonin shuu
Бичсэн: zozo (зочин) цаг: 16:25, 2011-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax