
Дунд насны эр хvн нэг цагт зургаан удаа сексийн тухай элдэв юм бодож амждаг гэнэ. Хэрэв эр хvн нэг цагт зургаан удаа сексийн тухай бодож байгаа бол эрvvл гэсэн vг ч бий. Тэгэхээр сексийн тухай бодол эрчvvдийн толгойд өдөржин шөнөжин эргэлдэж байдаг гэсэн vг юм. Тэр дундаа сексийн харилцаатай бvсгvйчvvдийнхээ тухай илvv ихийг боддог байна. Харин эмэгтэйчvvд учирсан эрчvvдийнхээ тухай маш бага мэдээлэлтэй байдаг гэнэ. Тэгвэл байнгын бодол болдог сексийн талаар эрчvvд ямар vзэл баримтлалтай бол?
- Эрчvvдийн чин хvсэл мөрөөдөл бол залуу хvvхнvvдийн сэтгэлийг урвуулах явдал. Санасандаа хvрсэн эр хvн, өөрийгөө залуухан бас хvч чадалтай байгааг дахин мэдэрч баясдаг гэнэ.
- Эр хvн таалагдсан хvvхнvvдтэйгээ сексийн байр сууринаас л ханддаг. Эмэгтэйчvvдийн хэмжээний тэсвэр тэвчээр, янаглан цэнгэх чадвар эрчvvдэд байдаггvй.
- Секс эрчvvдийн оюун бодлыг эзэмддэг. Эрчvvд vргэлж шинийг мөрөөдөгчид байдаг. Өөрөөр хэлбэл бээлийгээ vргэлж солихыг хvсдэг.
- Секс бол хуурмаг жvжиглэл бус, хоёр биедээ уусан шингэх эмзэг торгон мөч. Харин эрчvvд vvнийг ганц биеийн жаргал болгохыг илvvд vздэг.
- Секст ердөө ганцхан "Та юу хvснэ, тvvнийгээ л хий!" гэсэн хууль байдаг ч эрчvvд эрх мэдлийг гартаа авахыг илvvд vздэг.
- Эрчvvдийн хувьд дотно, энхрий ялдам дуу хоолой хамгаас чухал бөгөөд энэ нь тэдний зvрхийг гижигддэг.
Хvvхнvvд эр хvний хууралт урвалтыг уучилж чаддаг. Харин эрчvvд эмэгтэйчvvдийн хууралт, урвалтыг тэр бvр уучилдаггvй этгээд хачин зантай. Хэрэв бvсгvй та эр нөхөртөө vнэнч бус байдал гаргаж их бага ямар нэг хэмжээгээр урвалт, хууралтыг хийсэн бол энэ тухайгаа хэнд ч мэдэгдэхгvй байх нь харилцаагаа аварч vлдэх хамгийн зөв арга гэнэ шvv.