
Би сэтгэлээ яаж татаж авах уу гэж бодож гансарч суугаа эр хүн байна. Амьдрал минь гэрэл гэгээтэй зүйлүүдээр дүүрэн байсан аз жаргалтай үлгэр жишээ хамгийн сайхан гэр бүл байлаа. Одоо амьдрал минь орвонгоороо эргэжээ. Миний энэ насны цор ганц гэж бодож байсан эхнэр минь намайг хуурч дүү залуутай явалдаад удаж байна. Би мэдээгүй царайлсаар 1 сарыг үзлээ. Би мэдсэн гэдгээ хэлвэл манай гэр бүл сална гэсэн үг л дээ. Би эхнэртээ ямар их хайртай энэ хайраа яаж түүндээ зориулж байлаа. Энэ доожоогүй эр гэж бодсоны хэрэггүй би бол бардам зантай, ихэмсэг эр хүн. Хамгийн гол зүйл маань миний хажууд ааваа би тоглое гэж зогсох энэ жаахан өхөөрдөм амьдралын минь утга учир болсон хүүгээ хараад чадахгүй юм даа. Хүүгээ би өнчин нэгэн хойд эцэгтэй гэж шоглуулж дооглуулж амьдруулмааргүй байна. Аав шигээ бардам зантай жинхэнэ эр хүн болж хүмүүжээсэй гэж боддог юм. Бид 3-ын амьдралд юу ч дутагдаагүй юм шд уул нь. Сексийн хувьд тэр минь асгартал тавьдаг тэгсэн хэрнээ хуурч байгааг нь ойлгохгүй юм. Монгол улсын хуулинд хэнийх нь буруу вэ гэдгээс шалтгаалаад хүүхэдийг хэнд нв үлдээхээ шийддэг бол сэтгэл амар байхсан.
Намайг тойрсон олон охид, хүүхнүүд байна би эхнэрээ хуурвал хуурч болохоор гэхдээ би амьдралаа үрэн таран хийж устгамааргүй байгаа болохоор тэгэхийг хүсдэггүй ээ. Эхнэрээсээ ч салахыг би хүсдэггүй ээ. ХАЛХЫН САЙХАН МОНГОЛ ЭРЧҮҮД, ХАЦАР ГОО БҮСГҮЙЧҮҮД МИНЬ НУУЦ АМРАГ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ОДОО БОЛИО Л ДОО ТЭР ХҮНИЙ ЦААНА БҮХЭЛ БҮТЭН ЕРТӨНЦ АМЬДРАЛ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. Тэр жаахан хүүхэд чинь ямар ч гэм нүгэл хийгээгүй байх өнчин өрөөсөнгөөрөө дуудуулж явах тэдэнд сайхан байна гэж үү. Өнчин өссөн бүх хүн үүнийг ойлгох байхаа. Би одоо яах вээ Эхнэртэйгээ адилхан өөр хүнтэй явалдах уу аль эсвэл салах уу Миний амьдрал юу л болоод байна даа. Ийм сэтгэлийн зовлон шаналалыг үзэх гэж хүмүүний ертөнц байдаг юм уу ойлгох зүйл алга даа.